Новак Жокович, Рафаел Надалыг ялж, Сербийн шигшээ баг түрүүллээ

Хуучирсан мэдээ: 2020.01.13-нд нийтлэгдсэн

Новак Жокович, Рафаел Надалыг ялж, Сербийн шигшээ баг түрүүллээ

Новак Жокович, Рафаел Надалыг ялж, Сербийн шигшээ баг түрүүллээ

Мэргэжлийн талбайн теннисний эрэгтэй шигшээ багуудын ATP Cup анхдугаар тэмцээн энэ сарын 03-наас 12-ны хооронд Австрали улсын Сидней, Брисбанэ, Перт зэрэг хотуудад зохион байгуулагдаж, аваргаа тодрууллаа. Тэмцээнд 24 улсын эрэгтэй шигшээ багууд зургаан хэсэгт хуваагдан өрсөлдсөнөөс шигшээ тоглолтод Новак Джоковичийн Серби болон Рафаел Надалийн Швейцарийн багууд шалгарсан юм.

Шигшээ шатны эхний тоглолт Д.Лаёвич болон Р.Баутиста Агут нарын хооронд болж, Баутиста Агут хоёр үеийн тоглолтод 7-5, 6-1 гэсэн харьцаатай ялж Испаничууд 1-0 харьцаатай тэргүүлж эхэлсэн.  Харин дараагийн ээлжийн тоглолт дэлхийн чансааны тэргүүн Р.Надал болон дэлхийн чансааны хоёр Н.Жокович нарын хооронд болж, хоёр үеийн турш Н.Жокович 6-2, 7-6  гэсэн харьцаатай илүүрхэж багийнхаа анхны хожлыг авчирсан.

Ийнхүү 1-1 болж аваргыг тодруулах шийдвэрлэх тулаан хосын төрөлд болохоор болсон. Сербийн Н.Жокович, В.Тройцки гэсэн хосын эсрэг Швейцарийн Ф.Лопез, П.Каррено Буста нар учраа таарч Серби хос хоёр үеийн тоглолтонд 6-3, 6-4 гэсэн харьцаатай ялж ATP Cup тэмцээний анхны аваргууд болсон.

Тус тэмцээнд ороцсон тамирчид нийт 725 мянган ам.долларыг Австралийн түймрийн эсрэг хандивлаж байгаагаа мөн зарласан байна.

Б.МӨНГӨНТАМИР

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж