НОБГ: Угаарын хийд хордсон нэг хүүхэд хэвтэн эмчлүүлж байна

Хуучирсан мэдээ: 2020.01.13-нд нийтлэгдсэн

НОБГ: Угаарын хийд хордсон нэг хүүхэд хэвтэн эмчлүүлж байна

Нийслэлийн Онцгой байдлын газар болон Нийслэлийн мэргэжлийн хяналтын газраас сайжруулсан шахмал түлшний хэрэглээний талаар өнөөдөр /2020.01.13/ мэдээлэл хийлээ.  


Нийслэлийн Онцгой байдлын газрын Гамшгаас урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга, хурандаа Г.Нэргүй “Өнгөрсөн амралтын өдрүүдэд яаралтай түргэн тусламжийн төвд 12 өрхийн нийт 32 иргэн дуудлага өгөн хандаж, эмнэлгийн тусламж үйлчилгээ зөвлөмж авсан байна. Одоогийн байдлаар угаарын хийд хордсон нэг хүүхэд хэвтэн эмчлүүлж байгаа. Агаарын чанарын газраас эхний ээлжийн 20 мянган угаарын хий мэдрэгчийг өнгөрсөн Бямба гариг (2020.01.11)-т хүлээн авсан.

Эхний ээлжинд:

    • Хан-Уул дүүрэгт 1285,
    • Баянзүрх дүүрэгт 1285,
    • Чингэлтэй дүүрэгт 3450,
    • Баянгол дүүрэгт 1422,
    • Сонгинохайрхан дүүрэгт  1693,

Сүхбаатар дүүрэгт 1902 ширхэг угаарын хий мэдрэгчийг тараан, энэ долоо хоногт айл өрхүүдэд үнэгүй суурилуулж өгнө. Уг мэдрэгч гурван гэрэл асдаг. Улаан гэрэл асвал угаарын хийтэй байна агаараа сэлгэх ёстой, ногоон гэрэл нь 30 секунд тутам асна. Энэ нь хэвийн ажиллаж байгааг илтгэнэ. Шар гэрэл асвал эвдэрсэн байна гэж ойлгох хэрэгтэй. Өнөөдрөөс эхлээд тараах ажил хийгдэнэ. Улсаас нэг удаа нэг өрхөд үнэгүй уг төхөөрөмжийг өгч байгааг онцлов.

Өнөөдрөөс гэр хорооллын айл өрхүүдэд тарааж, давхар сургалт явагдана. Угаар нь өнгөгүй, үнэргүй тул 30РР болсон бол утаа мэдрэгч ажиллаж эхэлнэ. Энэхүү төхөөрөмж нь 30-300РР хүртэл мэдэрнэ. Байшин орон сууцанд амьдардаг бол унтлагын өрөөндөө, гэрт амьдардаг бол тоононоос 30 см зайтай тогтооно. Аль болох унтлагын өрөөндөө ойр байрлуулснаар шөнө угаарын хийнд мэдрэгдлээ гэхэд сонсох боломжтой юм" гэлээ.

Э.БУРАМ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж