"Сүүлчийн самурай" Казуёоши Миура 52 насандаа мэргэжлийн гэрээгээ сунгалаа

Хуучирсан мэдээ: 2020.01.13-нд нийтлэгдсэн

"Сүүлчийн самурай" Казуёоши Миура 52 насандаа мэргэжлийн гэрээгээ сунгалаа

"Сүүлчийн самурай" Казуёоши Миура 52 насандаа мэргэжлийн гэрээгээ сунгалаа

Хөлбөмбөгийн спортын замнал бусад спортыг бодвол хамаагүй богинохон. Бэртэл гэмтлээс хол, формоо удаан хадгалж чадвал дунджаар 15 жил тоглох боломжтой. Гэвч 52 настай Япон довтлогч Казуёоши Миура өнгөрөгч Бямба гариг (2020.01.11)-т Японы  Жэй-Лигийн Ёкохама клубтэй гэрээгээ сунгаж, дахин нэг жил тоглохоор боллоо. Энэ нь түүний мэргэжлийн хөлбөмбөгт өнгөрүүлэх гэж буй 35 дах улирал болж байна.

Тэрбээр анх 1982 онд 15 насандаа Бразилын Сантос клубтэй анхны мэргэжлийн тоглогчийн гэрээгээ үзэглэж байсан бол 1986 онд анхны тоглолтдоо оролцжээ. Тэрбээр мэргэжлийн замналдаа Бразилын Сантос, Италийн Женоа, Хорватын Динамо Загреб, Японы Виссел Кобе, Ёкохама зэрэг клубуудэд тоглож байсан билээ.

Б.МӨНГӨНТАМИР

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ГайхмаарГайхмаар
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж