Гацууртын алтны уурхайн сахиул амиа алджээ

Хуучирсан мэдээ: 2015.10.14-нд нийтлэгдсэн

Гацууртын алтны уурхайн сахиул амиа алджээ

Сэлэнгэ аймгийн Мандал сумын “Түнхэл” багийн Гацууртын алтны уурхайн сахиулаар ажилладаг, иргэн 57 настай, эрэгтэй Г нь сураггүй алга болжээ.


Тэрбээр энэ сарын 09-ний өдрийн 22:00 цагт  уурхайн нэгдүгээр пост руу явна гэж гэрээсээ гараад, сураггүй болсон байна. Гэртээ эргэж ирэлгүй гурав хоносон тул эрэн хайх дуудлагыг энэ сарын 13-ны өдрийн 07:19 цагт Онцгой байдлын ерөнхий газарт өгчээ. Дуудлагын дагуу аймгийн Онцгой байдлын газрын Гал унтраах, аврах 19 дүгээр ангийн зургаан алба хаагч, нэг автомашин, цагдаагийн найман албан хаагч, нэг автомашин, нийт 14 албан хаагч, хоёр техник хэрэгсэлтэйгээр эрэн хайх ажиллагааг зохион байгуулсан байна.

Удтал эрж хайсны эцэст Түнхэл багийн Гацуурт голын эрэг орчмоос түүний цогцсыг олж, цагдаагийн байгууллагад хүлээлгэн өгсөн бөгөөд гадны нөлөөтэй нас барсан эсэхийг шалгах байгаа ажээ.

Ж.ӨӨДЛӨН

Эх сурвалж: www.mminfo.mn

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж