“Samsung”-ийн утас хэрэглэдэг одод хакеруудад барьцаалагджээ | News.MN

“Samsung”-ийн утас хэрэглэдэг одод хакеруудад барьцаалагджээ

“Samsung”-ийн утас хэрэглэдэг одод хакеруудад барьцаалагджээ

“Samsung”-ийн утас хэрэглэдэг одод хакеруудад барьцаалагджээ

Өмнөд Солонгост “Samsung”-ийн гар утас хэрэглэдэг 10 орчим алдартны мэдээлэл хакеруудад алдагдаж, их хэмжээний мөнгөний барьцаанд оржээ. Хакерууд тэдний “Samsung Cloud” дээр хадгалсан гэрэл зураг, видео бичлэг, текст мессеж зэргийг гартаа оруулсан байна. Алдартнуудын зарим нь хакеруудын хүссэн мөнгийг төлж, барьцаанаас чөлөөлөгдсөн бол зарим нь мөнгийг төлөхөөс татгалзжээ.

Мөнгө төлөхөөс татгалзсан оддын нэг нь Жү Жин Мо бөгөөд үүний хариуд түүний өөр нэг жүжигчинтэй харилцсан мессежийг олон нийтэд цацсан байна. Энэ мессеж сексийн сэдэвтэй байсан нь Жү Жин Могийн нэр хүндэд сөргөөр нөлөөлөөд байгаа ба тус улсын цагдаа нар хакеруудыг мөрдөж эхэлжээ.

Харин “Samsung”-ийн зүгээс хувийн мэдээллээ алдсан нь бүтээгдэхүүний алдаа доголдлоос болоогүй цэвэр хувь хүний хариуцлага, хохирогчид хэрэглэгчийн нэр, нууц үгээ бусдад алдсан байх магадлалтай гэж мэдэгдсэн байна. Мөн бусад вэб сайтад нэвтрэхдээ “Samsung”-ийн хэрэглэгчийн нэр, нууц үгээ ашиглахгүй байхыг олон нийтэд анхааруулжээ.

Эх сурвалж: KOREA TIMES

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ХахаХаха
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж