Филиппиний нийслэлийн ойролцоо байдаг Таал галт уул өчигдөр/2020.01.12/ дэлбэрч, их хэмжээний үнс агаарт цацан, ард иргэдийг айдаст автуулжээ. Мэргэжилтнүүд Таал галт уул удахгүй маш хүчтэй дэлбэрэх аюултай хэмээн үзсэнд эрх баригчид гурван ч хотын 8000 оршин суугчдыг нүүлгэн шилжүүлж, нислэгүүдийг цуцлах тушаал гаргасан байна.
Таал галт уул Манилагаас өмнөд зүгт 60 км-т Лузон арал дээр байдаг ба өчигдөр үдийн үед дэлбэрч, агаар мандалд нэг км орчим өндөрт үнс цацсан бөгөөд Филиппиний галт уул судлаачид ойр орчмын хотуудын иргэдийг сэрэмжтэй байхыг болон удахгүй галт уулын дэлбэрэлтээс шалтгаалан цунами үүсэх аюултай болохыг сэрэмжлүүлжээ.
Таал галт уул нь сүүлийн 450 жилд 34 удаа дэлбэрсэн хэмээн бүртгэгдсэн ба дэлхийн хамгийн жижиг галт уулуудын тоонд ордог аж.
Эх сурвалж: BBC
Холбоотой мэдээ