Хоногийн мэдээ: Худгаас хэн нь үл мэдэгдэх хүний цогцос олджээ

Хуучирсан мэдээ: 2020.01.13-нд нийтлэгдсэн

Хоногийн мэдээ: Худгаас хэн нь үл мэдэгдэх хүний цогцос олджээ

Хоногийн мэдээ: Худгаас хэн нь үл мэдэгдэх хүний цогцос олджээ

TOYOTA RAUM МАРКИЙН АВТОМАШИН ОНХОЛДОЖ, ЖОЛООЧ 42 НАСТАЙ, ЭРЭГТЭЙ НАС БАРЖЭЭ

Тээврийн цагдаагийн албаны Жижүүрийн шуурхай удирдлагын хэлтэс өнгөрсөн амралтын өдрүүдэд нийт 363 дуудлага мэдээлэл хүлээн авснаас 284 зам тээврийн ослын шинжтэй дуудлага мэдээлэл бүртгэгдсэн байна. Зам тээврийн ослын улмаас долоон хүн гэмтэж бэртэн, орон нутагт хоёр хүний амь нас хохирчээ. Тухайлбал, 

  • Нэгдүгээр сарын 11-ний өдрийн 03.40 цагийн орчимд Ховд аймгийн Жаргалант сумын Хайрхан багийн нутагт асфальтан замд Тоёота приус маркийн автомашины жолооч М нь явган зорчигч 51 настай, эмэгтэй Х-г мөргөж, амь насыг нь хохироожээ.
  • Нэгдүгээр сарын 12-ны өдрийн 01.30 цагийн орчимд Ховд аймгийн Жаргалант сумын Цамбагарав багийн нутагт асфальтан замд Toyota Raum маркийн автомашин онхолдож, жолооч 42 настай, эрэгтэй Х нас барсан байна. Мөн алба хаагчдаас хийсэн хяналт шалгалтын үеэр согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 38 жолоочийг илрүүлж, хуулийн дагуу хариуцлага тооцсон байна. 

Өнгөрсөн амралтын өдрүүдэд согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодож, зам тээврийн осол гаргасан нэг тохиолдолд бүртгэгджээ.

ХУДАГ ДОТРООС НЭР, НАС, ХАЯГ ТОДОРХОЙГҮЙ ХҮНИЙ ЦОГЦОС ОЛДЖЭЭ

Харин Онцгой байдлын Ерөнхий газарт байшингийн дээвэр шатсан дөрвөн удаагийн дуудлага бүртгэгджээ. Азаар гал түймрийн улмаас хүний амь нас эрсдээгүй байна.

  • Булган аймгийн Могод сумын дөрөвдүгээр багийн Наран гэдэг газар /сумын төвөөс зүүн хойд зүгт 16 км-т, Ө-48023’60’’ У-103005’60’’ өчигдөр /2019.01.12/ өдрийн 09.44 цагт 3.5 магнитудын хүчтэй газар хөдлөлт болжээ. Тус аймгийн Онцгой байдлын газраар дамжуулан Могод сумын Тамгын газрын даргатай утсаар холбогдож тодруулахад Могод сумын төвөөс зүүн хойд зүгт 7 км-т, Зүүн хажуу гэдэг газар малчин Б, 13 км-т Баянгол гэдэг газар малчин М, Н, 16 км-т Наран гэдэг газар малчин Б нарын өрх айлд газар хөдлөлтийн чичирхийлэлт тус тус мэдрэгдсэн, учирсан хохиролгүй гэж мэдээлжээ.

Нийслэлийн Баянзүрх дүүргийн тавдугаар хороо, “Монгол кино нэгтгэл” ТӨҮГ-ын хашаанд дулааны шугам сүлжээний худаг дотроос нэр, нас, хаяг тодорхойгүй эрэгтэй хүний цогцсыг өчигдөр гаргаж, нийслэлийн Цагдаагийн газрын Шуурхай удирдлагын хэлтсийн ахлах мөрдөгчид шилжүүлэн өгсөн байна.

Э.БУРАМ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж