Монголын тамирчид Чонгсоны Азийн аваргаас хоёр алт хүртлээ

Хуучирсан мэдээ: 2020.01.13-нд нийтлэгдсэн

Монголын тамирчид Чонгсоны Азийн аваргаас хоёр алт хүртлээ

Монголын тамирчид Чонгсоны Азийн аваргаас хоёр алт хүртлээ

БНХАУ-ын Чангчун, БНСУ-ын Чонгсон хотуудад болсон Мөсөнд авиралтын Дэлхийн цомын цуврал тэмцээнүүд амжилттай болж өнгөрлөө. Монгол Улсаа төлөөлөн UIAA Олон Улсын уулын холбооны дэд Ерөнхийлөгч, Монголын Уулчдын Үндэсний Холбооны тэмцээн төрөл хариуцсан дэд Ерөнхийлөгч Б.Золжаргалын удирдлага дор ОУХМ Н.Хэрлэн, спортын мастер Б.Ариунбаяр, спортын мастер Ч.Мандахбаяр, дэд мастер Д.Отгонхүү, дэд мастер Д.Баасандорж, 1-р зэргтэй Ж.Сэдэд гэсэн тамирчдын бүрэлдэхүүнтэйгээр хоёр цуврал тэмцээнд оролцсон юм. Тамирчдын нийт чансаа хоёрдугаар сард зарлагдана.

Өчигдөр буюу нэгдүгээр сарын 12-ны өдөр болсон Хурдын төрлийн шигшээ авиралтууд амжилттай болж, ОУХМ Н.Хэрлэн, Спортын мастер Б.Ариунбаяр, Дэд мастер Д.Баасандорж нар тунаж үлдсэн бөгөөд тус тусын замаа амжилттай дуусгалаа.

Энэ жилийн Чонгсоны тэмцээн нь Дэлхийн цом, Азийн аварга гэсэн хосолмол тэмцээн болж буй бөгөөд онооны жагсаалтаар:

ОУХМ Н.Хэрлэн 17.45 оноотойгоор Азийн аваргын АЛТАН медаль /хурд, эр/
Спортын мастер Б.Ариунбаяр 24.06 оноотойгоор Азийн аваргын АЛТАН медаль /хурд, эм/
Спортын дэд мастер Д.Баасандорж 20.95 оноотойгоох Азийн аваргын ХҮРЭЛ медаль /хурд, эр/
Дэд мастер Д.Отгонхүү 8-р байр /хурд, эр/
Спортын мастер Ч. Мандахбаяр 16-р /хурд, эр/ байранд тус тус шалгарлаа.

Уулчдын Үндэсний Холбооноос мэдээлснээр, Монгол Улсын өвлийн спортын түүхэнд мөсөнд авиралтаар 2018 онд анхны мөнгө, хүрэл медаль авч байсан амжилтаа манай тамирчид ийнхүү баталлаа.

Б.МӨНГӨНТАМИР

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
6
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж