Реал Мадрид Испаний Супер цомд түрүүллээ

Хуучирсан мэдээ: 2020.01.13-нд нийтлэгдсэн

Реал Мадрид Испаний Супер цомд түрүүллээ

Реал Мадрид Испаний Супер цомд түрүүллээ

Саудын Арабын Абдулла хааны цэнгэлдэх хүрээлэнд өчигдөр (2020.01.12) Испаний Супер цомын шигшээ тоглолт болж өнгөрлөө. Энэ жилийн Испаний Супер цомын шигшээ тоглолтод Мадридын хоёр баг буюу Реал Мадрид болон Атлетико Мадрид тааран тоглож үндсэн цаг, нэмэлт цагт гоолгүй хуурай тэнцэж, торгуулийн цохилтоор ялагч багийг тодруулахад Реал Мадрид клуб 4-1 гэсэн харьцаатай хожин энэ жилийн анхны цомоо гардлаа. Тоглолтын гол үйл явдал нэмэлт цагийн 115 дах минутад болж өнгөрсөн.

Хамгаалагчдаас сугаран хаалгачийн эсрэг ганцаараа бөмбөг туун гарч ирсэн Атлетико Мадридын довтлогч Алваро Моратаг Федерисо Валвердэ унагаан улаан хуудас хүртэн талбайг орхисон юм. Харин тоглолтын агуулгын хувьд Реал Мадрид клуб ялимгүй илүү бөмбөг эзэмшиж, довтолж байлаа. Ийнхүү Реал Мадрид энэ жилийн анхны цомоо болон клубынхээ түүхэн дэх 11 дэх удаагийн Испаний Супер цомоо хүртсэн.

Реал Мадрид клубын дасгалжуулагч Зинедин Зиданы хувьд багтайгаа есөн удаа шигшээ тоглолтод шалгарахдаа бүгдэд нь хожсон гэх гайхалтай үзүүлэлттэй байна.

Б.МӨНГӨНТАМИР

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
1
ГайхмаарГайхмаар
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж