БАЙР СУУРЬ: Монгол Улс тун хэцүү байдалд орно | News.MN

БАЙР СУУРЬ: Монгол Улс тун хэцүү байдалд орно

БАЙР СУУРЬ: Монгол Улс тун хэцүү байдалд орно

БАЙР СУУРЬ: Монгол Улс тун хэцүү байдалд орно

Тэтгэврийн зээлийг тэглэх хуулийн төсөл УИХ-ын чуулганаар батлагдлаа. Ингэснээр зургаан сая хүртэлх ахмадын зээлийг төрөөс нэг удаа тэглэх, харин зээлгүй иргэдэд нэг сая төгрөгийн эрхийн бичиг өгөхөөр болсон. Гэтэл ОУВС-гаас Монгол Улс гэрээгээ зөрчлөө хэмээн мэдэгдэл гаргачихлаа. Энэ нь манай улсын нэр хүнд, эдийн засагт хэрхэн нөлөөлөх бол? Ер нь тэтгэврийн зээл тэглэх боломжтой юу?

Эдийн засгийн бодлого, өрсөлдөх чадварын судалгааны төвийн захирал Б.Лагшми

-Тэтгэврийн зээл харилцан адилгүй тэглэж буй нь шударга бус. Үнэндээ УИХ ямар шалгуураар зургаан сая хүртэлх төгрөгийг тэглэж байгаа нь ойлгомжгүй байна. Шударга хүмүүс буюу авсан зээлээ цагт нь эргэн төлсөн, эсвэл бүр аваагүй хүмүүс нь хохирч үлдэж байна. Зургаан сая төгрөг хүртэлх тэтгэврийн зээл авах чадвартай байна гэдэг чинь тэтгэвэр нь өндөр тогтоогдсон хүмүүс шүү дээ. Үнэхээр зээл тэглэмээр байгаа юм бол өндөр настнуудаа алагчлахгүй, бүх тэтгэврийн хүмүүстээ тэгш хуваагаад өгөх хэрэгтэй. Ядаж тэтгэврийн насны бүх хүндээ тус бүрт нь гурван сая төгрөг өгөх замаар асуудлыг шийдсэн бол арай шударга байх байлаа. Насны хишиг гээд Цагаан сараар 80 мянган төгрөг өгдөг. Хөөрхий өндөр настнууддаа өгөхдөө хэдэн цаг өдрөөр дараалалд зогсоож, зовоодог. Одоо бас нэг сая төгрөгийн ваучер өгөх гэж бөөн дараалал болно доо. ОУВС-гийн гэрээ энэ жилийн таван сард дуусахаар байгаа. Сүүлийн төлбөр нь орж ирээгүй байна. Тэгэхээр уг төлбөр нь орж ирэхгүй байх магадлалтай. Тиймээс төгрөгийн ханш улам сулрах, инфляцийг өсгөнө. Энэ оноос ихээхэн хэмжээний гадаад өр төлөхөөр байгаа. Харамсалтай, нь энэ өрөө төлөх нөөц байхгүй учир дахин өрийг өрөөр дарахаар байгаа юм. Ингээд дахиад л ОУВС-д хандах болно. Гэтэл Монгол Улс гэрээгээ биелүүлдэггүй, өрийн тааз нилээн өндөр байгаа болохоор ОУВС-гаас сүүлийн төлбөрийг оруулахгүй байх магадлалтай. Зээлийг зээлээр дарахгүй гэвэл бид томоохон төслүүдээ хөдөлгөх хэрэгтэй. Багадаа арван төсөл. Мөн дээр нь дэлхийн түүхийн эдийн үнэ ханш унавал Монгол Улс тун хэцүү байдалд орно. Гадаад нөхцөл байдал ер нь бас хэцүү байгаа шүү дээ. Тиймээс цаашдаа яахыг өнөөдөр таамаглахад хэцүү. Монгол Улсын гол экспортлогч орон болох БНХАУ-ын эдийн засаг 2019 оны эцсээр бууралттай гарлаа. Тэгэхээр энэ жил бидний хувьд амаргүй байх болов уу. Төгрөгийн ханш суларч, инфляци өссөнөөр өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүн илүү үнэтэй болно гэсэн үг. Энэ нь иргэдийн хувьд ялангуяа дундаас бага орлоготой хүмүүсийн амьдралд нэлээн хүндээр тусна.

Голомт банкны ахлах эдийн засагч Г.Ганзориг

Популизм ч бай, юу ч бай бид эндээс нэг л зүйлийг ойлгох хэрэгтэй. Өнөөдөр зээл тэглэлээ, гэтэл дараа жил яах вэ? Дахиад дараа жил нь бас яах вэ? Дахиад л тэглээд байх уу? Тэтгэвэр багатай иргэд маань дахиад л зээл авна шүү дээ. Бид уг нь асуудлаа уг үндсээс нь шийдээд, дахин хэн ч тэтгэврийн зээл авахгүй байх хэмжээнд хүргэх хэрэгтэй. Тэтгэврийн системдээ реформ хийж, олон улсын жишигт хүргэхгүй атлаа тэрнээс хэд дахин илүү мөнгөөр гал унтраах үйл ажиллагаа хийж байгаа нь харамсалтай. Манай улс хэр удаан энэхүү хоцрогдсон тэтгэврийн системтэйгээ явах юм, бүү мэд. Гайхаад бардаггүй юм. Тэтгэврийн гурван тулгуурт тогтолцоо л хамгийн сайн байна гээд бусад улсуудын 100 гаруй жилийн туршлага баталчихаад байхад л бид буруу харж суучихаад, эсрэгээрээ зээл тэглэнэ гээд байж байдаг. Уг нь манай иргэд нийгмийн даатгалын шимтгэл улсдаа хураалгадаг бус, тэр мөнгөөрөө өөртөө тэтгэврийн хуримтлал үүсгэдэг баймаар байна. Үүний тулд хууль эрх зүйн зохицуулалтыг нь хийгээд өгчихвөл юун зээл, бүр гадаадад зугаална шүү дээ, ахмадууд маань. Олон улсын валютын сангийн мэдэгдлийн хувьд, өмнө нь дөрвөн тэрбум ам.долларын гадаадын шууд хөрөнгө оруулалт орж ирдэг байсан үеийг бодоход манайд одоо Оюутолгойгоос өөр хөрөнгө оруулалтгүй болчихлоо. Тэгэхээр миний хувьд энэхүү зээл тэглэлтийг олон улс талаасаа том эрсдэл гэж харахгүй байна. Харин дотоод эдийн засагтаа бол төгрөгийг үнэгүйдүүлж байгаа юм. Дээр нь нэмээд одоо өрнөж буй худалдааны дайн, АНУ-ын амбиц зэрэг нь алтнаас бусад таваарын ханшид муу нөлөө үзүүлэх эрсдэлтэй. Мөн манай улс их хэмжээний гадаад өртэй, төлөх хугацаа ойртож байна. Энэ бүхэн нь тэтгэврийн зээл тэглэлттэй нийлээд манай улсын эдийн засагт багагүй цохилт болохоор харагдаж байна. Ерөөсөө бид эдийн засгийн нөхцөл байдлаа сайжруулъя гэвэл маш олон суурь асуудлуудаа л шийдэх хэрэгтэй дээ.

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
42
ЗөвЗөв
7
ХарамсалтайХарамсалтай
3
ХахаХаха
3
ТэнэглэлТэнэглэл
1
БурууБуруу
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Холбоотой мэдээ

79 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2020-01-13 202.126.89.129

Боловсролгүя эрх мэдлийн шуналтай мулгуу ерөнхийлөгч сонгожээ.Хор найруулахдаа З.Энхболд энэ 2 тааодаг бололтой

Avatar

Зочин 2020-01-13 202.55.188.43

Battulga mongol ulsiig horolchihloo doo iimch erolhiilogchtoi baih gej

Avatar

Эх оронч 2020-01-13 103.57.95.195

Нэг л их мэдэмхийрч цэцэрхсэн, дүр эсгэсэн, харийхны б**с долоогч бэртэгчингүүд, увайгүй урваач шарваачид… Юм хийсэн, шийдтэй хөдөлсөн нэгнээ миалж муулна. Алдаа оноотой ч монгол эх орныхоо эзэд шиг хөдөлж байгаа эх орончдоо бид дэмжих учиртай! Тэр ОУВС ч гэнэ үү яршиг цаашаа…

Avatar

Зочин 2020-01-13 64.119.27.45

Тэглэ, тэглэ, бас дахин тэглэ… Бид ялна аа. Бид зээлдэг биш зээлдүүлдэг болно. Бид сүүл биш толгой болно. Бид гуйдаг биш гуйлгадаг болно. Бид доор байх биш дээр нь гарна. Бид заалгадаг биш заадаг захирдаг болно. Зоригтой хий бүү ай, бүү зогс. Гэхдээ ОУВС буюу ОУ-ыг хорлон сүйрүүлэх нууц төлөвлөгөөнөөс салж байж шүү….

Avatar

Зочин 2020-01-13 202.126.88.133

Их л бодлогогүй юм хийлээ бодлогогүй шийдвэр гаргалаа горы нь 3 сая ард иргэд 20_ 25😓 жил эдэлнэ дээ баттулга болон бусад мах ууд яах үгүй ш дээ!!!

Avatar

lol 2020-01-13 66.181.161.28

BITGII XUDLAA XUTS.AA

Avatar

Zochin 2020-01-13 24.46.100.17

Tetgeveriin zeel teglesen huuliig darui huchingui bolgohiig Mongol iin tord shaardaj b.a
Niigem ard tumnii dund uimeen samuun,hymral,temtseliin gal asaaj iim y m hiij bolmoogui!

Avatar

Зочин 2020-01-13 66.181.161.44

Чи дуугуй х** төр засаг зөв юм ажиллаж бна

Avatar

зочин 2020-01-13 192.82.76.24

хуулийг хүчингүй болго Түр ажил хэрэггүй Бүтээн байгуулалтанд ашиглая зр шимийг ахмадуудхд ѳгч байч Хувиа бодож сонгогдохын тѳлѳѳ их авилга авах гээд үхэх гннд санд мэнд хууль гаргалаа МАН муу үыл хийлээ

Avatar

Иргэн 2020-01-13 66.181.187.94

Балаг дагуулсан 3.Юу бодож байдгын бол. Эргүү хүмүүс юм даа

Avatar

Ganaa 2020-01-13 83.97.157.201

Tiim wm bolson wm bol shvvhed handaach. Barimttai bj yarij bgaa bailgvi dee. Zeel teglej bna gej ulsyn chini ediin zasgiin yanaglan horlood bgaa buh Battulga guai mongolyg yaluulj bgaa ene vv? Hvn tsohij unagadag tsergiin baga darga Hvrelsvh Erdenebat, M. Enhbold naryg unagaval bvh wm saihan bolno, shudarga es togtoono gesen ni odoo ene. Zandan guai yaahav shatryn hvv sh dee. Ene 3 uursdiin hiisen gaigaa nuuj dahin songogdohyn tuld 10,20 myangaar sanalaa hudalddag hvmvvs deer hvvhdvvd ni shahaj

Avatar

Ganaa 2020-01-13 83.97.157.201

Bj zeel avahuulsan hugshdiin zeeliig tegleh zamaar dahin songogdoh chin hvseltei

Avatar

Тэр тэнэг шийдийг ... 2020-01-13 103.229.123.213

Х.Баттулга, тэгээд Занданшатар, Хүрэлсүх нар ийм тэнэг шийд гаргасан.

Avatar

зочин 2020-01-13 103.26.195.248

Ч. Хүрэлбаатар гэгч төрсөн ах дүүстэйгээ бүлэглэн Хотгор шанагын уурхайг солонгосуудад олон арван сая доллараар зарсан ширэн нүүрлэсэн аалз Сангийн сайд байхад саарал байтугай хар жагсаалтад орох нь тодорхой шдээ.

Avatar

Зочин 2020-01-13 119.40.100.170

za 2 oo baga umbuuteeree. yah gej yug tegleed bgaa n oilgomjtoi l bn shd

Avatar

SD 2020-01-13 192.82.64.212

ТА НАРЫН ДЭМЖДЭГ НАМУУД Ч ТА НАРЫГ АЛАГ ҮЗЛЭЭ ДЭЭ, ОДОО ТЭР НАМУУДДАА САНАЛАА БИТГИЙ ӨГ НАМААСАА ОДОО ГАРЦГАА. МӨН АРДЧИЛСАН УЛС АРДЧИЛСАН БӨХ ЭРГҮҮ ЕРӨНХИЙЛӨГЧ ЧИНЬ ТА НАРЫГ БАС АЛАГ ҮЗЛЭЭДЭЭ. ОДОО ТА НАР ТЭМЦ, ЗЭЭЛ АВСАН БОЛ 6 САЯ ТӨГ 0 БОЛГОХ БАЙЛАА.

Avatar

Зочин 2020-01-13 119.40.100.170

yu gej ee. bagabandi ah 20 sayaa avtsiishd

Avatar

Зочин 2020-01-13 66.181.161.34

Лагшаа гэж шаалцдаг хүүхэн дээ энэ хоёр дарваанаас дутуу сэтгэнэ гэж юу байхав дээ

Avatar

Зочин 2020-01-13 202.131.228.20

Хөлдүү 3 гэдэг кино ш дээ. гоё байна уу

Avatar

Зочин 2020-01-13 192.82.73.206

Зарим Улстөрчдийн IQ-г шалгаж байх хэрэгтэй. Тэтгэврийн саяны асуудал дээр Оюунхоролын IQ бол их л дутаж байгаа харагдана лээ.

Avatar

зочин 2020-01-13 202.55.191.130

Дотоод хормойгоороо хойд хормойгоо нөхөв гэгчэээр юм болж байна. Төсөвт суугаагүй, эх үүсвэр байхгүй шилдэг попрол. Бонд босгоно гэдэг нь өр тавина гэсэн үг. Өрийг өрөөр дардаг Ухаантай санаа төрдөг л юм байна. Тэгээд бондын өрийг жирийн нэг мөрөөрөө өдөр хоногийн хоолоо залгуулж буй шударга татвар төлөгч л барагдуулна. Төрийн мөнгө гэж хэзээ ч байхгүй, татвар төлөгчийн бүрдүүлдэг орлого. Хариуцлагагүй татвар зарцуулагчид хэн хянат тавих вэ? Тэр тогтолцоо байгаа юу?

Avatar

Эх орон үр хойчийнхоо төлөө харамсаад баршгүй 2020-01-13 202.126.89.180

Иргэдээ та бидний сонгосон, биднийг төлөөлөн хууль боловсруулж, бодлого боловсруулж, эх орноо хөгжүүлэх үүрэг бүхий 76 “ ГИШҮҮ Н” өөрсдөө сонгогдох, сонгогчдод таалагдахын тулд биднийг, бидний үр хүүхэд хойч ирээдүйг өрөнд тавьсан тул тэднийг сонгох эсэхээ хариуцлагатай бодож шийдээрэй.

Avatar

hehe 2020-01-13 66.181.161.122

Hehe yahav Mongol yalj bnshuudee

Avatar

Зориг 2020-01-13 202.72.245.123

Экспортын худалдаа болон Дотоодын нийт бүтээгдэхүүний нэмэгдлээс илүүдэл мөнгө олоод түүнийгээ тарааж байгаа бол яая гэхсэн. Өр тавьж өр тэглэнэ гэж тэнэгтдэг удирдагчдыг манай гаригаас Монголоос минь өөр хаанаас ч олохгүй. Дээрээс нь тавьсан өрний хүүнд сар бүр 20 тэрбум төгрөг төлнө гэж байгаа. УИХ -ын гишүүд нь бүгд айгаад гөлөг болцон

Avatar

Зочин 2020-01-13 66.181.191.27

Та нар элбэгдоржтойгоо нийлээд 34 их наядыг хувааж идчихээч байхад 876 тэрбум төгрөгний зээл тэглэхэд улс дампуурна гэж байхуу.

Avatar

Зочин 2020-01-13 119.40.98.158

Тэнэг хог. Наад мэдээлэл чинь зөв гэдэгт итгэж байна уу Их наяд гэдэг тоогоо мэдэж байна уу

Avatar

Зочин 2020-01-13 66.181.191.27

Өөр шигээ юм бодож байхын.Чи шиг чам юм уншаад ойлгох чадваргүй малнууд л ингэж хэлнэ. Манай оронд эдийн засагч, хуульч 2 шиг хэрэггүй лалрууд алга. Худлаа том том ярьсан хүмүүс. 2019 онд л гэхэд 11,8 их наяд хээл, хахуулын хэрэг байна. манай орны жилийн төсвөөс их мөнгө малаа. Би чамд чадваргүй юм чинь авлигатай тэмцэх газрын web холбоосыг явуулхуу.

Avatar

Зочин 2020-01-13 117.111.19.203

Монгол хэцүүхэн байдалд орно гээд таягтай 2 өвөөгийн зураг тавьчихжээ бас

Avatar

иргэн 2020-01-13 192.82.67.142

6000000=1000000 гэж бодож байгаа оюунхорол аргагуй шуу дээ багшийн дээд сургуулийн математикийн ангийг тогсож чадаагуй гэдэг юм байна лээ харин тоссон гэж ш****г гэнэ лээ тэнэг унтаахайг улс тороос зайлуулах хэрэгтэй манай гишууд эсэргууцээд дуугарчихвал их хуралд дэвшихгуй болно гэж айгаад бугд нэгэн дуугаар баталж байгаа юм даа чацага царайлсан юмнууд

Avatar

Зоч 2020-01-13 202.9.40.17

Nam sahisan novshnuudaa Uls oron ssunuj b.na.y****n , hartamhi , tsetsgui bodlogoos bolj deer ni yuun tetgevriin zeel tegleh !!! ARD TUMEN YADUU OYUUNII HOOSOROLD ORJEE

Avatar

иргэн 2020-01-13 192.82.67.142

бохчууд дуучдад улс торд хийх зуйл байхгуй гэдгийг ойлгож чаддаггуй монголчууд бидны алдаа хомхийгоо зуусан еронхийлэгч нэртэй мангар бохоос энэнээс ч илуу мангар юм олон гаргахаас нь омно согдон гуйя монгол тороос зайлаад огооч гуйя

Avatar

Зочин 2020-01-13 66.181.186.128

МАН хөгшчүүлээ ялгаварлаагүй тэнцүү 900 орчим тэрбум төгрөгийг хувиарласан гээд байх юм. 6000000 = 1000000 гэдэг шинэ хууль баталлаа.

Avatar

Зочин 2020-01-13 202.131.225.178

Яг үнэнийг хэлхэд АН аас л энэ зөвлөмж зөвлөгөөг өгсөн Хэн түрүүлж олон нитийн сувгаар тэтгэвийн зээлийг тэглэх асуудал ярив, МАН энийг хийхээс өөр аргагүй хэрвээ үгүй гэвэл нөгөө үхэр малнууд нь бослого хөдөлгөөн гээд гараад ирнэ. Уг үндэстэйгээ худлаа зална шүү миний дүү.

Avatar

Зочин 2020-01-13 66.181.161.33

Их мэдэгч нар их болжээ худлаа хуцхаа боль боль

Avatar

Зочин 2020-01-13 202.55.188.40

Хамгийн тэнэг зүйл боллоо доо.

Avatar

Эдийн засагчдийг шүүмжлэгч 2020-01-13 64.119.17.173

Монголоор дүүрэн нэг л их онол ярьсан хүмүүс. Тийм их юм мэддэг юм бол өнгөрсөн жилүүдэд эх орны эдийн засгийг өөд нь татах талаар санаачлага гаргаж ажил хийх нь яасан юм. Эх орны эдийн засаг ядуу хэвээрээ л байна. Маргааш бурхны оронд очих хэдэн хөгшчүүлд хэдэн төгрөгийн зээлийг тэглэсний төлөө ямар ч их санаа зовдог юм бэ дээ? үүний оронд эдийн засгаа яаж өөд татах вэ, ард түмний амьдралыг яаж өөд нь татах вэ гэдгээ яриач. Монголоор дүүрэн онолчид ажил хийдэг баялаг бүтээдэг хүн байхгүй шүү

Avatar

Tr 2020-01-13 202.126.88.132

Чам шиг мулгуй юмнууд олон тул энэ улс хөгжихгүй байгаа юм.

Avatar

Зочин 2020-01-13 202.131.225.178

Ажилаа хийгээд2 чам мэтийн оркууд дэндүү олон тул яах ч аргагүй байдалд орж байгаа юм.

Avatar

Onolch 2020-01-13 202.126.88.60

Чи зээлээ тэглүүлээ юу. Чамаар заалгуулахгүй ярих юмаа ярина шүү.

Avatar

Зочин 2020-01-13 66.181.187.109

MONGOL UH HUJA

Avatar

Зочин 2020-01-13 66.181.187.109

MONGOL YLNA BISHEE a**** ****

Avatar

Нэгэн 2020-01-13 172.58.19.255

Нэг л зүйлийг ойлгох хэрэгтэй. Жишиж үзье. Ядуу өртэй хүн бусдад магтуулахын тулд өглөг өгөхтэй адил..
Энэ бол хорлон сүйтгэх ажиллагаа шүү. МОНГОЛЫГ жинхэнээс нь ялчихлаа… ЧАМД ЯМАР ГЭМ ХИЙСЭН ЮМ БЭ…ЭНЭ УЛС ОРОН!!!

Avatar

Зочин 2020-01-13 103.57.93.246

Гүржийн популист ерөнхийлөгч байсан /одоо гадаадад цагаачилж яваа/ Сакашвили ард түмнээ өрийн дарамтаас чөлөөлөх, бүгдийг тэгш гарааны нөхцөлтэйгөөр дахин шинээр уралдах боломж олгоно гэж амлаад амлалтаа яг биелүүлсэн байдаг. Юун тэтгэврийн зээл, … бүр цалингын бизнесийн, ипотекийн гээд л бүгдийг ганц тушаал захирамжаар тэглэсэн. Мэдээж асуудал бэрхшээл зөндөө гарсан ч, яг л тэр үеэс Гүрж улс хөгжил цэцэглэлтийнхээ замд орсон. Өр бол х****л, бүр зохиомол боолчлол… Цаашаа ч зоригтой яв…

Avatar

Нэгэн 2020-01-13 172.58.19.255

Гүржийн түүхэнд хамгийн үл бүтэх хүнээр үлдсэн
Юм унш. Гэртээ диванаа эзэгнэхээс бусдыг үл чадах өнөө цагийн түгээмэл дүр…

Avatar

Нэгэн 2020-01-13 172.58.19.255

Тийм лаг байсан бол яагаад эх орондоо адлагдан тэнүүчлэнэм. Ухаантан тайлбарлаж хайрла. Гэдэс чинь тулаад байвал эхлээд 00 орчихоорой.

Avatar

сака 2020-01-13 103.229.120.5

Гvржийг самарч хаячаад зугтсан хvн шvv дээ. Нэг хэсэг украйнд амьдарсан тэндээсээ хеегдеед б еларусд очсон сурагтай

Avatar

Зочин 2020-01-13 59.153.113.111

Тиймээ… Тэр хүн бурхан байгаагүй. Одоо ч гэгээрч бурхан болоогүй. Харин энд ард түмэн, улс үндэстэнд ирсэн ашиг тусын тухай л ярьж байна. Одоо Гүрж улс хуучин зөвлөлтийн улсуудаас үсрэнгүй хөгжиж яваа цөөхөн улсын нэг.Тэгээд энэ хөгжил цэцэглэлт нь яг л тэр хүний гаргасан тухайн /тэнэг, популист, шинжлэх ухаанч биш/ шийдвэрээс л эхтэй Өр бол kharaal. Энэ зүйлээс л салвал бидний ухааршгүй зүйлс Тэнгэрээс ирнэ. Бид Тэнгэрлэг ард түмэн

Avatar

санаа 2020-01-13 112.72.8.90

Маш хэрэггүй зүйл байлаа. Их өр тэдэх асуудал маань үүд тогшиж байгаа. Бүүр зарах гээд байвал энэ их мөнгөөр орон сууцны зээлийн хүүг бууруулахад хэрэглэвэл ашиг тус нь их байх байлаа.

Avatar

Зочин 2020-01-13 112.72.8.90

тэглэх

Avatar

Зөвөө зөв 2020-01-13 67.162.117.222

Женко гэгч этгээд яаж ч бодсон гадны ТАГНУУЛ, ХОРЛОН СҮЙТГЭГЧ гэдгийг одоо нэлээд монголчууд маань ойлгож эхэлсэн байх аа.

Avatar

Зочин 2020-01-13 122.201.24.154

konsuliin denjiin nuuts yanyin anduudiin huug bitgi or undesgui gutagaad baigaarai. haluun ami ami olon baiy mendelsen. mor moroo tushen baiy ondiison. darlabal bosdog gedgee medruulsen.

Avatar

Зочин 2020-01-13 202.131.251.130

Тэтгэврийн зээл тэглэх ҮАБЗ-ийн шийдвэрийг сөрж чадахгүй үхэл царайлсан 76 мануухайд л гомдож байна даа.
Энэ улсын эдийн засаг элгээрээ хэвтэж нийгмийн эмх замбараагүй байдал үүсэх нь ганцхан улсад л хожоотой. Тэр нь ОРОС

Avatar

иргэн 2020-01-13 202.126.89.5

хэрэглэгчдийг мөнгөжүүлэх замаар эдийн засаг дахь мөнгөний эргэлтийг нэмэгдүүлэх бодлого Кейнсийн онол үеэ өнгөрөөсөн шүү дээ. 1980-д онд АНУ энэ бодлогоос татгалзаж Монетаризм бодлогоор яьсны үрээр э. з хямралаас гарсан гэж мөхөс би сонссон.

Avatar

Зочин 2020-01-13 122.201.24.154

mongoliin ganzagiin naimanii bayan ailuudig ene nepaliin chemien daind mash hund nerbegdsen hund tsag bolyino.

Avatar

Зочин 2020-01-13 103.50.206.40

Jenco bolio

Avatar

zochin 2020-01-13 202.55.183.178

zeel teglene gedeg shiidver anhnaasaa buruu. Harin tetgevriin dood hemjeeg nemeh ni nudee olson mash zuv shiidver boloh bailaa.

Avatar

Зочин 2020-01-13 182.160.34.184

Б.Лагшми боловсролтой ухаантай бүсгүй. Асар их гадаад өртэй, ОУВС -д өлсөж үхлээ хатлаа гэсээр гуйж ам өчгөө өгсөн гэрээтэй, Тэтгэвэрийн болон боловсролын систем нь гэж бантан, …… шударга ёс гэгч огт байхгүй…….. ийм байхад мөнгө тарааж мөнгөний ханшаа, гадаадын хөрөнгө оруулалтын итгэлээ алддаг үнэхээр мангар төр

Avatar

Зочин 2020-01-13 103.229.122.31

Нэг талдаа зээл тэглэх популизм боловч нөгөө талдаа эдийн засгийн мөнгөний эргэлтийг сайжируулж байна гэж ойлгож байна мөхөс миний бодлоор

Avatar

Зочин 2020-01-13 66.181.168.81

Tiimee mungunii ergelt saijirna gehdee dandaa muu talaasaa

Avatar

Зочин 2020-01-13 119.40.98.158

Мөхөс хүний мөхөс бодол байна даа

Avatar

Зочин 2020-01-13 122.201.24.1

haluun ami tasarsan heduu bolobch anduudiin ami amin holboos eheldeg.

Avatar

Зочин 2020-01-13 122.201.24.1

MAN hubsgalt tsergiin yanyin Dogsom tanii huu bas MAN udirdah erhtei hun bilee. MAN namiin gishud debshuuleh zob jinhen namiin gishuude. Konsuliin bulegiin udirdagch Dogsom heseg anduud saihan zaluu nas baiyee.

Avatar

Зочин 2020-01-13 202.126.89.173

ҮАБЗ гэдэг тасархай 3 тэнэгийг сонгосноо тал иргэд нь ойлгож авлаа.Нэг нь хоосон мөрөөдөгч зураач бөх хүн.Нөгөө 2 нь намаас өөр юм мэдэхгүй амьдралаас тасархай цагаан захтан намчин баагийнууд.

Avatar

зураач 2020-01-13 103.229.120.5

Yхсэн ауны зураач байхав дээ. Жонхууг зураач гэаэл жинхэнэ зураачид нь гомдох байхдаа.

Avatar

Зочин 2020-01-13 122.201.24.1

partisan tsergiin hamgiin tom yanyin huu Suherdene ta MAN said boloh zob shuu. heseg demyigchid Suherdene-g MAN udirdah erhtei hun gey uzebe

Avatar

н**ш 2020-01-13 66.181.176.168

Баялагтай улсыг хэт үзэл бодолдоо итгэсэн сэхээтэнүүдээр нь сүйрүүл гэдэг үнэ юмдаа үнэндээ энэ хүүхэн тийм мундаг юм бол энэ вальютийн ченжүүдийг энэ банкны хүүгээ буурцулахгүй байгаа энэ үйлдвэрлэл хийх хүсэлтэй улсын татвар энэ дамын наймачидыг ярихгүй байгаа юм хэсэг бүлэг улсын эрх ашгийг бодож бүхэл улсаараа хориод байж болохгүй шүүдээ энэ идэж уусан улсын өөдөөс илчлэгдсэн байхад тэмцэхгүй байгаа юм баахан худлаа яриах юм өөрийгөө рекламдах гээд байгаа юм уу хаашаа юм төр гаад юм хийнэ гэ

Avatar

Зочин 2020-01-13 209.107.188.167

Zarim hugshid nudendee nulimstai bnadaa

Avatar

Зочин 2020-01-13 122.201.24.1

partisan tsergiin tolgologchiin huu Suerdene taniig MAN darga boloh udirdah hun gej naiday yabdag heseg gishuudees.

Avatar

Бат fe 2020-01-13 66.181.161.1

Ахмадуудын тэтгэвэр тэглэнэ гэдэг нэршил нь эхнээсээ нэрнээсээ буруу эхэлсэн.Харин тэтгэвэрийн доод түвшинг нэмнэ гээд түүнд зарцуулсан бол доод тэтгэвэр 550-600 мянган төгрөг болох байлаа.Тэтгэвэрийн зөрүү ч ойртож шудрага шийдвэр байх байсан.Юу ингэж нөлөөлсөнийг бурхан л мэдэх байх.Энэ шийдвэр гарсан бол зээл авсан аваагүй бүгд л баярлах байсан.Үндсэн хуулийн ялгаварлан гадуурхахгүй гэдэг заалтыг зөрчсөн энэ УИХ ын гишүүд ер нь хэн юм болоо.Хуулиа зөрчсөн иргэн хаана байх ёстой юм бол.

Avatar

зочин 2020-01-13 103.229.120.142

горыг нь амсаж эхллээ валютын ханшаа алдах нь төгрөг хэвлэх юм бна

Avatar

mongol 2020-01-13 103.229.121.106

za yahavdee hund baidald orj Elbegdorjtonguudiig bayrluulna biz,tegeed Elbeg guia hoshgoruulnh sedev oldoj baina gej bayrlaj bgaa biz,terend mongoliin ard tumen zovoh ni tuich hamaa baihgui,dotroo bayrlaj yvdag mongol ovogtoi bolovch mongol hun bish,adgiin s***r

Avatar

Зочин 2020-01-13 103.9.90.50

НӨГӨӨ СААРАЛ ЖАГСААЛТ ХАР БОЛОХ УУ

Avatar

Зочин 2020-01-13 66.181.160.108

delhiin banknii erhteng hohdog lakshimaa jombogo yu medevhev dee ganzorig bandiig taarsan gazar n tsom tohij unagaa

Avatar

Зочин 2020-01-13 202.126.89.239

МАНАН-2 бүтэхгүй шийдвэр юм

Avatar

Иргэн 2020-01-13 202.126.89.239

Хүрэлсүхийн тэнэглэл хирээс хэтэрчээ

Avatar

иргзн 2020-01-13 202.179.24.98

нэг л Гоё ярьсан Эдийн засагчид Залуус, тэгж л их Санаа зовж, Шүүмжлэлттэй хандаж Сэтгэл чинь зовж байгаа юм бол Халуун дулаан өрөөнд Шүүмжилж суулгүй Гадаа бусад Залуусаа Уриалаад тэмцэх хэрэгтэй ш дээ, Данадаа Өвөө эмээ энэ Жагсаж тэмцээд байхад Залуус Та нар Худлаа Гоё яриад Хэнд ч Ач холбогдолгүй шүү дээ, Залуусын орон гэж байгаа гэтэл Залуусынх нь байгаа царай нь , , энэ Улсын Ирээдүй, нэг иймэрхүү,

Avatar

Зочин 2020-01-13 202.21.116.130

Залуус нь ажил дээрээ 8 хувийн зээлдээ уяатай байна даа

Avatar

харамсалтай 2020-01-13 103.229.121.130

http://erennews.mn/article/28948 Тэр Багабанди хүртэл 20 сая төгрөг авчихсан байгаа юм даа. – ийм мэдээ гарчээ. БАГАБАНДИ монголыг төлөөлсөн болж ОЮУ тогойгоос 100 000 доллар авдаг хүн шүү дээ. ШУНАЛД хязгаар алга даа.

Avatar

Үнэн 2020-01-13 103.57.93.57

Энэ бол нийгмийн сэтгэл зүйд маш муугаар нөлөөлөх хорлонтой шийдвэр болсон. 1930 – аад онд иргэдээ феодал , лам хэмээн ялгаварлан хэлмэгдүүлсэнтэй дүйцэхүйц үйл явдал болсон байхаа.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж