“Тод каннам эмнэлэг миний охины аминд хүрсэн" | News.MN

“Тод каннам эмнэлэг миний охины аминд хүрсэн"

“Тод каннам эмнэлэг миний охины аминд хүрсэн"

“Тод каннам эмнэлэг миний охины аминд хүрсэн"

Шүүх хурлын урьдчилсан хэлэлцүүлэг 13.00 цагт дуусч, энэ сарын 27-ны өдөр шүүх хурал товлогдлоо.

НЭМЭЛТ: 13:45 ЦАГ

Талийгаачийн аав “Хохирогчийн талаас зүйл ангиа өөрчилье гэдэг санал оруулсан ч тэгсэнгүй. Хуулийн этгээдийг татан оролцуулах гэсэн боловч мөн л бүтсэнгүй. Уг нь эмнэлгийн удирдлагууд энэ хэрэгт хамааралтай шүү дээ. Үүнд бид гомдолтой байна. Шүүх л бидний эцсийн найдвар болчхоод байна даа” гэв.

Харин өмгөөлөгч нь “Бид урьдчилсан хэлэлцүүлэгт хүсэлт гаргахдаа “Тод Каннам” эмнэлгийн дарга, эмч Д.Тоднямыг хэрэгт татах хүсэлт гаргасан. Талийгаачид мэс засал хийсэн эмч болон нойрсуулагч эмч нар төлөвлөгөөт хагалгаагаа хийж чадахгүй нөхцөлд зогсоохгүй үргэлжлүүлж, хүний амь хохироосон нь зүйлчлэлийн хувьд тохирохгүй байгаа юм. “Тод Каннам” эмнэлгийн хуулийн гэрчилгээ дээрх нэр нь “ТОДББ" ХХК учраас хохирлыг ажил олгогч хариуцах ёстой. Иймээс тус компанийг иргэний хариуцагчаар  татуулах хүсэлт гаргасан. Шүүх хүсэлтийг анхааралтай сонсоод энэ асуудлыг урьдчилсан хэлэлцүүлгээр шийдэх боломжгүй учраас шүүх хуралдааны товыг зарлалаа” гэж хэллээ.

"Тод каннам" эмнэлэг анх 2009 онд "Гахайн аж ахуй", "Гадаад худалдаа", хүнсний дэлгүүрийн чиглэлээр үйл ажиллагаа эрхлэх чиглэлтэйгээр байгуулагджээ. Хуулийн гэрчилгээн дээрх нэр нь "ТОДББ" ХХК бөгөөд үйл ажиллагааны чиглэлээ 2013 онд гэнэт өөрчилж 2013.12.27-ны өдөр "Гоо сайхны мэс заслийн үйлчилгээ үзүүлэх" тусгай зөвшөөрлийг нийслэлийн эрүүл мэндийн газраас авсан аж.  Тус эмнэлгийн эзэмшигч нь Даваасүрэнгийн Тодбилгүүн, Даваасүрэнгийн Тодням, Дашдэндэвийн Оюунцэцэг гэдэг гурван хүн байдаг. Харин гүйцэтгэх захирлаар нь Даваасүрэнгийн Тодням ажилладаг юм байна.

Дээрх хэрэг холбогдогч Д.Тодномбат, Б.Мөнгөнчимэг нарт холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн нэгдэх хэсэг /10.6 Хүний амь насыг болгоомжгүйгээр хохироох, 1.Хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт, хэлцлээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй, эсхүл бусад болгоомжгүй үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хүний амь насыг хохироосон бол нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ/-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг ар гэрийнхэн нь хүлээн зөвшөөрөхгүй байгаа юм.


НЭМЭЛТ: 12:20 ЦАГ

ОХИНОО БУРХАН БОЛСНООС ХОЙШ ХУУЛИЙН БАЙГУУЛЛАГАД ИТГЭЖ, ЕСӨН САР ХҮЛЭЭЛЭЭ

Талийгаачийн аав “Охиноо бурхан болсноос хойш хуулийн байгууллагад итгэж есөн сар хүлээлээ. Дээрх хэрэгт охинд минь хагалгаа хийсэн эмч, сувилагч хоёрыг л шалгаж байгаад гомдолтой байна. Учир нь 2019 оны гуравдугаар сарын 13-ны өдөр Нийслэлийн мэргэжлийн хяналтын газраас “Тод каннам” эмнэлэгт шалгалт хийхэд тусламж үйлчилгээний чиглэлд заагдсанаас өөр ерөнхий мэс заслын тусламж үйлчилгээ үзүүлсэн. Хоёрдугаарт, хаяг байршилдаа үйл ажиллагаа явуулаагүй.

Уг нь Баянзүрх дүүргийн хоёрдугаар хороонд үйл ажиллагаа явуулах байтал Хан-Уул дүүрэгт үйл ажиллагаа явуулж байна. Гуравдугаарт, тус эмнэлэг нь гоо сайхны нөхөн сэргээх чиглэлээр мэргэшсэн арьс эмчилгээний гоо сайхны эмчгүйгээр тусламж үйлчилгээ үзүүлж байсан учраас тусгай зөвшөөрлийг нь цуцлах санал хүргүүлж байсан. Гэтэл тус эмнэлгийн удирдлагууд хууль бусаар үйл ажиллагаа явуулсаар байгаад гуравдугаар сарын 26-ны өдөр миний охины аминд хүрсэн.

Хамгийн гол нь миний охинд хагалгаа хийсэн гэх эмч нь БНСУ-д ердөө 1-2 сар сургалтад суусан байгаа юм. Тэгсэн тэднийг хүний амь насыг болгоомжгүйгээр хохироосон гэж үзээд, 1-5 жил хорих ял оноож, зүйл ангийг нь хөнгөвчилж оруулж ирсэн. Шүүх эмнэлгийн дүгнэлт нь “Өөхийг шингэрүүлж бяцалж соруулах явцад өөхний үртэс уушги, зүрхний судсыг бөглөөд, тархийг үхжүүлсэн гэж харсан. Ийм дүгнэлт гарсан байхад яагаад санамсаргүй хүний аминд хүрсэн гэж үзэж байгаа юм бэ. Үүнийг гайхаж байна” гэлээ.


10:39 ЦАГ

“ТОД КАННАМ" ЭМНЭЛГИЙН ЭМЧ НАРЫГ ӨНӨӨДӨР ШҮҮНЭ

Тод Каннам” эмнэлэгт гоо сайхны хагалгаанд орсон 29 настай эмэгтэй амиа алдсан харамсалтай хэрэг 2019 оны дөрөвдүгээр сард гарсан билээ. Тус эмнэлгийн эмч нарыг өнөөдөр /2020.01.13/ Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шүүхээр болжээ. Шүүх хуралд талийгаач эмэгтэйн эцэг эх оролцох юм.

Хэргийг эргэн сануулахад, Хан-Уул дүүргийн 15-р хорооны нутаг дэвсгэрт байрлах “Тод Каннам” эмнэлэгт гуравдугаар сарын 26-ны өдөр 29 настай эмэгтэй өөх соруулах хагалгаанд орж байгаад зүрх нь зогсож, улмаар яаралтай түргэн тусламжаар Улсын нэгдсэн нэгдүгээр эмнэлгийн Эрчимт эмчилгээний тасагт хэвтэн эмчлэгдэж байгаад дөрөвдүгээр сарын 1-ний өдөр нас барсан.

Тухайн үед Нийслэлийн мэргэжлийн хяналтын газраас “Тод каннам” эмнэлэг тусгай зөвшөөрлийн үйл ажиллагааны чиглэлд нийцсэн үйл ажиллагаа явуулаагүй, өөрөөр хэлбэл, өөх соруулах хагалгаа тус эмнэлгийн үйл ажиллагааны чиглэлд байхгүй гэсэн мэдээлэл өгч байв.

Э.БУРАМ

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ХарамсалтайХарамсалтай
1
БурууБуруу
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

6 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2020-01-13 84.75.212.226

uuh soruulahah uyd zurh zpogsoh ayul ih bdag.gadaadad ch bas iim tohioldol ih bdag.bugd turanhai bh albagui shuu.huurhun haragdmaar bval turahaasaa umnu ineemseglej surtsgaay.

Avatar

Зочин 2020-01-13 103.57.94.209

Mongolchuud dandaa belen yum harsaar uhehe yumdaa. Ug fitness yumuu guigeed turah bolomj baij. Daanch mongol zan n hutuljdeeo

Avatar

Зочин 2020-01-13 80.110.106.100

Монголд хаа сайгүй гоо сайхан ажилсан, хагалж огтолсон хүмүүс л байхын! Үсчин гоо сайхан энэ тэр нь хэмжээгүй их үнтэй тэрэндээ хүрсэн үйлчилгээ байхгүй…дандаа хүнээ хохироосон хаана ч хянаж шалгадын

Avatar

Bold 2020-01-13 202.131.235.198

Munngu oljil baival hunii ami hamaagui bolson tsag bolj.Ene zahiral geed bga Todnyam Todonbat ni uursduu hariutslaga huleeh yostoi!!!! yaahaaraa amintii alag ursiig alchihaad usnaas huurai garah geed dairaad bdag bnaa. Zuvshuurlguigee medseer baij mungu olohiin tuluu aljiluulaad bsan bhad yagaad ed nar hariutslaga huleehgui hiisen emch untuulgiin emch hoyortoo buruu ugchihuj bgan? yalgaagui bugd hariutslaga huleeh yostoi.

Avatar

Зочин 2020-01-13 182.160.0.141

Sanaandui hunii amind hursen gdg n harin ch boditoi undeslel bn

Avatar

зочин 2020-01-13 119.40.103.37

жировая эмболия

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж