Дуулиан: Америк эхнэртээ “базуулсан” хунтайж | News.MN

Дуулиан: Америк эхнэртээ “базуулсан” хунтайж

Дуулиан: Америк эхнэртээ “базуулсан” хунтайж

Дуулиан: Америк эхнэртээ “базуулсан” хунтайж

Иран, АНУ-ын хооронд золтой дэлхийн гуравдугаар дайн гарчихаагүй. Төлөөсөнд нь 176 хүнтэй Украины онгоц сүйрэв. Дэлхий дахиныг шуугиулсан энэхүү үйл явдлын араас өөр нэг дуулиан дэгдсэн нь Их Британийн хатан хааны гэр бүлийнхэнтэй холбоотой мэдээлэл байлаа. Сассексийн гүн Харри болон түүний гэргий гүнгийн авхай Меган Маркл нар албан үүргээсээ өөрсдийн хүсэлтээр чөлөөлөгдөж, хатан хааны гэр бүлээс өрх тусгаарлах шийдвэр гаргаснаа зарласан нь хааны ордонд томоохон асуудал үүсгэж,  II Элизабет энэ асуудлаар хунтайж Харригийн гэр бүлтэй өнөөдөр /2020.01.14/ нүүр тулан уулзахаар болсон байна. Гүнгийн авхай Меган одоохондоо Канадад өөрийн ээжийндээ байгаа учир уг уулзалтад биечлэн очихгүй, видео дуудлагаар оролцохоор болжээ.

Үйл явдал цаашид хэрхэн өрнөхийг хэн ч тааварлаж чадахгүй байна. Ямартай ч хатан хааны гэр бүлээс зайгаа барих ханхүүгийн гэр бүлийнхний мэдэгдэл олон хүнд хунтайж Харриг Америк эхнэртээ “базуулсан” эр мэтээр харагдуулж буй талаар хэвлэлүүд бичжээ.

Америкийн жүжигчин Меган Маркл нь хунтайж Харригаас гурван насаар ах бөгөөд 1981 оны наймдугаар сарын 4-нд Калифорни мужийн Лос Анжелес хотноо төржээ. Түүний ээж Дориа Рагланд нийгмийн ажилтан, йогийн багшаар, аав Томас Маркл телевизийн салбарт гэрэлтүүлэгчээр ажилладаг байж. Эцэг, эх нь зургаан настайд нь салсан Меган 2016 онд “Elle” сэтгүүлд өөрийгөө Африкийн боол гаралтай хэмээн ярьж байжээ. Учир нь, түүний эцэг цагаан арьстан бол ээж нь африк гаралтай хүн юм. Их сургуулиа төгсөөд удаагүй түүнд жижиг дүрүүд  олддог байв. 2011 онд Торонтод төвтэй нэгэн телевизийн “Suits” цувралд гол дүр бүтээж, тэр жилдээ жүжигчин, продюсер Тревор Энгельсонтой гэрлэж, 2013 онд салсан байна.

Харин хунтайж Харри 1984 оны есдүгээр сарын 15-нд алдарт Гэгээн Мэригийн эмнэлгийн Линдо жигүүрт мэндэлжээ. Энд үе үеийн хааны удмынхан мэндэлдэг. Түүний аав, ханхүү Чарльз хаан ширээ залгамжлагч байсан бөгөөд ээж, гүнж Диана нь “ард түмний гүнж” нэрээр алдаршсан ахайтан байв. Этон коллежид сурсныхаа дараа Харри хааны цэргийн академид элсэн орж, Их Британийн зэвсэгт хүчинд алба хааж, Афганистанд 30 долоо хоног үүрэг гүйцэтгээд 2015 онд халагдсан байна. Тэрбээр Меганаас өмнө хувиараа бизнес эрхлэгч Челси Дэви, Британийн жүжигчин Крессида Бонас нартай нэр холбогдож байсан.

Тэд анх 2016 онд танилцаж, 2017 онд сүй тавиад, дараа жил нь гэрлэсэн билээ. Ингээд тэд 2019 оны тавдугаар сард Арчи хүүгээ өлгийдөн авсан.

Гэвч хатан хааны ордны ёс жаягаар тэд анхнаасаа уулзаж, учрах ёсгүй байсан. Учир нь Меган өмнө нь гэрлэж байсан, Харригаас гурван насаар эгч, гарал угсааны хувьд хэтэрхий ялгаатай, дээр нь католик шашинтан. Меган Маркл бие давхар болсон тухай мэдээ Британийн хатан хааны ордны дэгийн чухал заалтуудын нэгийг хэдийнэ зөрчиж, дээдсийн хүрээллийнхний дургүйцлийг хүргэж байв. Яагаад гэвэл хатан хааны гэр бүлийн гишүүдийн хуримын өдөр өөр чухал мэдээлэл хийдэггүй ёстой. Гэтэл хатан хааны ач охин, гүнж Евгениягийн хуримын өдөр Меган Маркл бие давхар гэсэн мэдээлэл тарж, хуримлагч хосоос илүүтэй олны анхаарлыг татжээ. Үүнийг болиулахын тулд сүйт бүсгүйн гэр бүл Меганыг хөл хүнд гэсэн мэдээллийг няцаахад хүрсэн байна.

Ингээд Меган, Харри нарын дуулиантай амьдрал албан ёсоор эхэлж, хаана ч өөрийнхөөрөө байдаг байсан Меган нэг л өдөр хатан хааны гэр бүл дэх нөхөртэй эмэгтэйчүүдийн адил зөвхөн биеийн өнгөтэй трико өмсөж, британи аялгаар ярьдаг болж, төрөл төрөгсөд, хуучин танилуудаа амьдралаасаа бүрмөсөн хасч, Английн язгууртнуудын мөрддөг чанга хатуу дүрэм журамд дасах шаардлагатай болсон билээ.

Гэхдээ тэр ордны энэ олон “ядаргаатай” дүрэм журмаас залхдаг тухайгаа цухуйлгаж байлаа. Тэр ордны бусад эмэгтэйчүүдийн адил бүдэг ягаан өнгөөр хумсаа будах ёстой байсан ч нэгэн үдэшлэгийн үеэр хар даашинзтайгаа хослуулан хар өнгөөр хумсаа будсан нь шүүмжлэлд өртсөн. Мөн айлчлалын үеэр трико өмсөлгүй гуяа гаргасан даашинз өмсч, бүр машиныхаа хаалгыг өөрөө хаасан зэрэг үйлдэл бүр нь ордны дэгтэй зөрчилдөж, хэвлэл мэдээллийн хэрэгслээр шүүмжлүүлж байв.

Түүнчлэн Меганы үндэс угсаанд хүмүүс маш их анхаарал хандуулж байгаад Харри эртнээс санаа зовнидог байжээ. Эхнэрийг нь элдвээр гоочилж, бичиж ярьж байгаад тэр ихэд эмзэглэн залуугаараа хорвоог орхисон ээж Диана гүнжийнх шиг хувь заяа эхнэрийг нь тосох вий гэхээс эмээж буйгаа ч илэрхийлж байсан удаатай. Ялангуяа тэдний хүү мэндлэхээс өмнө хэвлийдээ бойжиж байгаа хүүгийн арьсны өнгөний талаар маш олон таамаглал дэвшүүлж байсан нь тэдэнд их дарамт болж байжээ. Меган амаржсаныхаа дараа ч энэ олон хэвлэл мэдээлэл, олон нийтийн хараа хяналтад байх өөрт сэтгэлийн дарамт болж байгааг мэдэгдсэн юм.

Меган Маркл хатан хааны гэр бүлээс “зугтах” өөр нэг шалтгаан бол нөхрийнхөө ахын эхнэртэй тийм ч сайхан харилцаатай байгаагүй явдал. Хэвлэл мэдээллийн хэрэгслүүд ч Кэмбрижийн гүнгийн авхай, язгууртан гаралтай Кэйт Миддлтон, Африк-Америк гаралтай Меган Маркл нарыг үргэлж харьцуулан, Меганыг Кэйт Миддлтоны зиндаанд хүрэхгүй байгаа тухай бичдэг байсан.

Кенсингтон ордонд хунтайж Уильям болон Харри нарын гэр бүл хамт амьдардаг байсан. Кэйт Миддлтон Меган Марклыг туслахуудтай нь бүдүүлэг харьцсан хэмээн уурлаж, Меганыг алгадсан гэсэн яриа гарав. Харин Кенсингтон ордны хэвлэлийн төлөөлөгч “Ийм зүйл огт болоогүй” гэж мэдэгдсэн удаатай. Гэвч хааны гэр бүлийн гишүүдтэй холбоотой цуу ярианд ордны зүгээс тэр бүр залруулга хийгээд байдаггүй тул ийнхүү мэдэгдэл гаргасан ч тэдний хоорондын зөрчил, маргаан гүнзгийрсэнтэй холбоотой хэмээн хүмүүс таамаглаж байлаа. Ээж Диана гүнж нь нас барснаас хойш Уильям болон Харри ханхүү хоорондоо маш дотно байсан боловч тэд ирэх жилээс тусдаа амьдрахаар болсон байна. Эхнэрүүдийн нь харилцаа муудахын хэрээр ах дүү хунтайж нар ч нэг нэгнээсээ хөндийрсөн нь илт байсан билээ.

Кэйт Миддлтон, Меган Маркл нар маргалдсан гэх цуу яриа тархаж байгаа нь ганц удаагийн дуулиан биш байв. Гүнгийн авхай нар хоорондоо зөрчил маргаантай байдаг гэх асуудал намжаагүй байтал хунтайж Харри, хөл хүнд эхнэрээ аваад Кенсингтон ордноос нүүх гэж буйгаа тухайгаа зарласан нь гал дээр тос нэмсэн хэрэг боллоо. Үүнийг хүмүүс Кэйт Миддлтон, Меган Маркл хоёрын харилцаанаас үүдэлтэй хэмээн үзэж байгаа боловч Харри ханхүү багаасаа Виндсор дахь эдлэнд байх илүү дуртай байсан нь ийм шийдвэр гаргахад нөлөөлсөн хэмээн няцаасан юм.

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
16
ТэнэглэлТэнэглэл
4
ЗөвЗөв
3
ХахаХаха
1
ХарамсалтайХарамсалтай
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

44 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

drj 2020-01-13 132.194.13.94

BOLGOOMJTOI BAIXIIG SANUULJ bna

Avatar

Jiizaa 2020-01-13 202.9.46.47

Harry gedeg ny er ny setgehuin asuudaltai oortoo itgelgui tovarish baigaad neg hogshin har avgai avaad balarch bsinadoo..odoo 21 zuund ene haan ene ter balai um heregtei l um baigaa hdaa

Avatar

church fasebook+666=!! 2020-01-13 132.194.13.94

NEG KOMPANII DOTOP OPJ yil ajilgaand ni opoltsono.aimshigtai,podryadyy,Mikropainom olgoxgyi baix

Avatar

kompanii y/and opyyllaa,xymyyseer toglogch church hanting energi 2020-01-13 174.16.221.90

gynjiun nyyr s** sait ajilyylagch indan dimiin b***g xuxuud TASLALAN NYYRTEI BOOLIIN XALDVAR ABCHEE

Avatar

building,Gereegeer gariin ysegeer nyraaj dampyyryyldag tyreeseer 2020-01-13 174.16.221.90

booovoo xuxyyldeg ubchtei lam esysiim

Avatar

xashaand opyylaxgyi baix,centiiryy indevr 2020-01-13 174.16.221.90

y/caaboxiroor

Avatar

alyyrchin churchid oyd yanxandlaa 2020-01-13 132.194.13.94

yanz byriin z/baigyylalttai arga xemjee,ayn zamd garaxgyi baixiig anxaaryylj bn

Avatar

shashnii sydlaachid syrgyyliydad erx medlee,dyyjin taazaar uyn xolbogdono. 2020-01-13 132.194.13.94

xaadiingerby,erunxiilugchuur xyrtel togloloo aimshigtai

Avatar

taslalan nyyrt ubchin tarxsan,alyyraa dagagchdaa zaaj ugch baigaad XORIGDOL boloxbii 2020-01-13 132.194.13.94

mungii ni tsulmuxiin tyld Sailna, myyxaigaar jyjg toglyylna.

Avatar

SENTIIGEER songuuld 2020-01-13 132.194.13.94

nariin xulnii xobbitoi,dramiig xybtsaar unguur damjyylna,BOOLOOr XOLINO.
bool xyn baij baigaad Erunxiilugchtei ,shashintai xamtarsan.

Avatar

Зочин 2020-01-13 132.194.13.94

amerkiin evrei,xaa gazar baidag

Avatar

зочин 2020-01-13 103.10.22.86

өөрсдийнхөөрөө аз жаргалтай амьдарч байвал боллоо. диана гүнжийг англичууд гоочилсоор байгаад золгүй явдал болсон. түүнийг давтахгүйн тулд гаргасан шийдвэрийг нь хүндэтгэн бодолцох хэрэгтэй.

Avatar

Зочин 2020-01-13 202.21.107.70

Хөөрхий Харри эхийнхээ нүглийг үүрэх гэж зовж байна даа. Ээж нь овоо сенсаци таридаг хүүхэн байсан. Арабтай хүртэл нөхцөөд улс орны хооронд асуудал гаргаж байсан. Эхнэрээ дагаж намирахаас яахав.

Avatar

Иргэн 2020-01-13 64.119.17.19

Хаан угшилтай Англи бусад орныг дагаж өөрчлөгдөх цаг нь болжээ

Avatar

Зочин 2020-01-13 202.179.31.53

Ёс журам нь хатуу гэдгийг анхнаасаа мэдэж байж гэрлэсэн юм байгаа биз дээ

Avatar

Сайн бна ханхүү 2020-01-13 66.181.161.53

Эндээс ийм юм асууж байгаа чи нтр бол зүгээр л орк, бидэнд ямар их нөлөөтэйг мэдхүү наад улс чинь манай оюу толгойн цаад эзлэгч санхүүгийн алуурчид юм бгаам даа Ханхүү авилгачид алуурчдын дүр эсгэсэн ёс журмаас явж гэр бүлээ сонгож бгаа нь аргагүй сайн ээжийн буян юмдаа, тэр шуналтай эмгэний залгамжийг түүний ахын эхнэр өвлөн авч гай болохнээ С.Баяр энэ эмгэнээс шээс алдатлаа айдаг биздээ кк

Avatar

Зочин 2020-01-13 202.9.46.224

Англичууд олоо болтол хаантай байгаагийн голт шалтгаан нь британы нийгэмлэгийн австрали, канад, шинэ зиланд (эдгээр улс болон нийт 16 улсын бэлэгдлийн төрийн тэргүүн нь английн хатан хаан байдаг) гэх оронтой холбоо нөлөөллөө хадгалах, британи их гүрэн хэвээр байгаа гэдгийн бэлэгдэл болдог юм. Их британичуудын нэг хэсэг нь хатан хааны гэр бүлийнхнийг усан тэнэг улсуууд гэж ярьдаг шүү.

Avatar

Хотын уугуул ЧД иргэн Бат 2020-01-13 202.179.27.135

Овооштэээ. …"түүний эцэг кавказ" гээд ташаа орчуулсныг "түүний эцэг цагаан арьстан" гэж зөв бичиж залруулж шүүмжийг дор нь хүлээн авч зассан нь сайшаалтай. Харин миний комментыг устгасан нь их инээдтэй юмаа..сур сур бас дахин сур . Энэ комментыг бас устгаж цензүрдэх байхдааа … Хэвлэлийн эрх чөлөө гэж…..

Avatar

Зочин 2020-01-13 202.131.228.20

Кавказ гэсэн байсан юм уу ха ха ха. Нүдэнд харагдчихлаа. ха ха ха

Avatar

zochin 2020-01-13 203.91.115.253

Хаан ширээ залгамжлах шансгүй л юм бол хатан хааны зоогийн танхимтай уяатай амьдрах хэрэг байхгүй биз дээ залуу улсад

Avatar

Алтай 2020-01-13 202.126.89.173

Базсан ч юм биш үнэн төрх нь Гитлерийг дэмжээд ялагдаад ирэхээр нь ард түмнээсээ зугтаасан хэрэг ш дэ түүх тэгж л харуулдаг. Үүнд Америк бүсгүй бол бамбай л болсон санагддаг.

Avatar

Зочин 2020-01-13 103.212.117.69

Кэйт Миддлeтон язгууртан гаралтай биш энгийн бизнeсмэний охин биздээ. Анх суухад нь бас энгийн гаралтай хүүхэнтэй суулаа гээд байсан

Avatar

ddd 2020-01-13 202.55.191.130

Ehner ni nuhruusuu 3 nasaar ah ajeee.

Avatar

Зочин 2020-01-13 66.181.161.53

Ккк

Avatar

Зочин 2020-01-13 66.181.160.24

hen heniih ni zov heruulee tsaash n urgeljluul

Avatar

Zochin 2020-01-13 202.126.89.240

Medeej hamtin shiid bj taaraa,sain ehnert bazuulsan ch haaya zugeer bdag,

Avatar

Зочин 2020-01-13 192.82.71.239

ЭДНИЙ УДАМ УГСАА БЭРИЙН ТЭНГЭРГҮЙ . ТЭГЭЭД Ч ЭРХ ЧӨЛӨӨТЭЙ АМЬДРАХ САЙХАН . ХҮНИЙ ЭРХЭЭР ЖАРАГХААР ӨӨРИЙН ЭРХЭЭР ЗОВ ГЭДЭГ .

Avatar

Зочин 2020-01-13 117.111.26.90

Сайн эхнэр нөхрөө ах дүүсээс нь холдуулдаггүй боол гаралтай хүний ухаан ч мөн дөө

Avatar

Зочин 2020-01-13 202.55.191.194

Харри хүүгийн ээж нь учир битүүлэг нас барсан, аав нь гэж улаан шоучин байна даа. Өөрөө өнгөт арьстан, урьд нь гэрлэж байсан жижиг зиндааны жүжигчинтэй гэр бүл болоод англи улсаас хөөгдөж байгаа юм байна лээ

Avatar

зочин 2020-01-13 202.21.127.166

ТА НАРЫН ШҮТЭЭД БАЙДАГ АРДЧИЛСАН БАРУУНЫ ОРНУУДЫН ДЭГ ЖАЯГ ХҮРТЭЛ "ХҮНИЙ ЭРХИЙГ ЗӨРЧСӨН" ХАТУУ ШҮҮ ДЭЭ, ҮҮНИЙГ ЁС ЁМБОГОР ГЭДЭГ ЮМ, ЭРХЭЭ МЭДДЭГ ҮҮРГЭЭ МЭДДЭГГҮЙ МОНГОЛЧУУДАА

Avatar

Зочин 2020-01-13 117.111.26.90

Зүгээр л уншаад өнгөрчиж чадахгүй хаа хамаагүй юмыг татаж ирж монголчуудыг өөчилж байх юм ухаан мэдрэлээ үзүүлж харуул

Avatar

зочин 2020-01-13 202.55.188.41

Тийм шүү. Өөрийнхөөрөө амьдарна гэдэг л буруу даа. Нохойноос ялгаагүй гэсэн үг.

Avatar

Зочин 2020-01-13 202.9.46.224

Хаан, хун тайж, гүнж нэр зүүцгээсэн паразит малнууд

Avatar

Зочин 2020-01-13 202.9.46.33

Яг үнэн Европ гаралтай цагаан арьстан гэсэн утгатай.

Avatar

Гарчиг онцгүй биш үүү? 2020-01-13 202.126.88.61

Нийтлэлийн нэр жаахан онцгүй байнаа. гэр бүлийн харилцаагаа эрүүл байлгах гэсэн оролдлого бололтойн байсан. монгол залуучууд шууд буруу ойлгоод харааж ерөөгөөд эхлэхээр болж.

Avatar

333 2020-01-13 103.14.38.144

монгол эмэгтэйчүүдийн бараг дийлэнхи нь нөхөртөө үнэнч нөхрөө болон хадмаа үр удмаа дээш нь татах сайхан сэтгэлтэй байдаг юм бна даа

Avatar

Хааны гэр бүл 2020-01-13 203.91.119.147

Эх шигээ тэнэг залуу бэ

Avatar

Зочин 2020-01-13 66.181.161.80

Orchuulgiin medee baigaa bzdee malaa haha

Avatar

nergui 2020-01-13 64.119.26.223

Одоо хатан хааны гэр бүлийг шүүмжлэх болой юу энэ сайтын сэтгүүлчидэд ёс зүй гэж байна уу

Avatar

Sar 2020-01-13 182.160.38.141

Muuhai huuhen

Avatar

Зочин 2020-01-13 66.181.161.80

ugasa bool garaltai har huuhen deedsiin zindaand niitsehgui e

Avatar

Зочин 2020-01-13 202.21.96.158

Шаана биз чи. Чи ч гэсэн социализмаас өмнө боол байсан байж

Avatar

Зочин 2020-01-13 202.9.46.33

Чи боолын хэлээр ярьдаг бололтой

Avatar

зочин 2020-01-13 202.21.127.166

МОНГОЛД БООЛ ГЭХ ЗҮЙЛ ХЭЗЭЭ Ч БАЙГААГҮЙ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж