Оны эхний барилдаанд Хакүхо давж, Какүрюү өвдөг шороодов | News.MN

Оны эхний барилдаанд Хакүхо давж, Какүрюү өвдөг шороодов

Оны эхний барилдаанд Хакүхо давж, Какүрюү өвдөг шороодов

Оны эхний барилдаанд Хакүхо давж, Какүрюү өвдөг шороодов

Японы мэргэжлийн сүмо бөхийн шинэ оны хамгийн анхны тэмцээн Хачү башё Токио хотын сүмогийн ордонд өчигдөр /2020.01.12/ эхэллээ. Энэ удаагийн башёд аваргуудаар манлайлуулсан Монголын 23 сүмоч таван зиндаанд барилдаж байгаа юм. Тодруулбал, дээд зиндаанд их аварга Хакүхо М.Даваажаргал, Какүрюү М.Ананд, Тамаваши Б.Мөнх-Оргил, Азүмарү С.Тодбилэг, Кирибаяма Б.Лхагвасүрэн нарын таван бөх барилдаж байгаа бол жүрёо зиндаанд Монголын найман бөх барилдаж байна.

Их аварга Хакүхо М.Даваажаргал тэмцээний эхний өдрийн барилдааныг ялалтаар эхлүүлсэн бол комүсүби Эндотой учраа тааран барилдсан Какүрюү М.Ананд өвдөг шороодлоо. М.Анандын хувьд бэртэлтэй байгаа юм. Японы Эзэн хааны цомыг 50 дах удаагаа өргөхийг хүсч байгаагаа илэрхийлж байсан Хакүхо М.Даваажаргал энэ сарын 6-ны өдөр Японы нэгэн телевизэд өгсөн ярилцлагадаа энэ ондоо багтаж зодог тайлах тухайгаа дурджээ. Тэрбээр одоогоор 43 удаа түрүүлээд байгаа билээ.

Энэ өдрийн үзэгчдийг хамгийн их догдлуулсан барилдаануудын нэг бол яах аргагүй сэкивакэ Асанояма, маэгаширагийн хоёрт эрэмбэлэгдэж буй Митакэүми нарын барилдаан байлаа. Хоёр бөх эн тэнцүүхэн барилдсан бөгөөд Асаноямагийн ялалтаар өндөрлөсөн юм.

Дараагийн хүлээлттэй барилдаан бол макүүчи зиндааны хамгийн залуу бөх 23 настай озэки Такакэйшогийн барилдаан байв. Тэрбээр өрсөлдөгчөө төвөггүйхэн ялсан. Удаах сонирхолтой барилдаан бол макүүчи зиндааны хамгийн хөнгөн жинтэй бөх Энхогийн барилдаан байлаа. 99 килограм жинтэй Энхо өөрөөсөө 69 килограмаар илүү жинтэй Такарафүжиг давж үзэгчдийг баясгав.

Эх сурвалж: KYODO NEWS

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
БурууБуруу
1
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж