NBA-ийн удахгүй хийгдэх боломжтой наймаанууд

Хуучирсан мэдээ: 2020.01.13-нд нийтлэгдсэн

NBA-ийн удахгүй хийгдэх боломжтой наймаанууд

NBA-ийн удахгүй хийгдэх боломжтой наймаанууд

NBA-ийн солилцоо наймааны мэдээллүүд ойрын өдрүүдэд эрчимтэй яригдаж байна. Одоогийн байдлаар Кавальерс болон Жазз багууд Ж. Кларксон, Д.Экзам нарыг солиод байна. Харин удахгүй болох бүх оддын тоглолтын үеэр доорх наймаанууд явагдах боломжтой.

  1. Андрэ Драммонд (Детройт Пистонс)

Торонто Рэпторс: Андрэ Драммонд

Детройт Пистонс: Марк Газол, 2020 оны 1-р тойргийн эрх

Энэхүү солилцоо нь хоёр багт хоёуланд нь ашигтай. Торонто Рэпторс баг улам залуу, эрч хүчтэй болоод зогсохгүй самбараас бөмбөг авалт болон будагтай талбайн хамгаалалт нь эрс нэмэгдэнэ. Харин Пистонс багийн хувьд ирэх зун гэрээ нь дуусах Андрэ Драммондыг үнэгүй алдахгүй байх сайхан боломж. Шинэчлэл хийх цаг нь ирж буй тус багт 1-р тойргийн эрх гэдэг бол сайн зүйл. Марк Газолын хувьд гэрээ нь дуусч байгаа учир Пистонс багийн дараа жилийн цалингийн цэст томоохон дэмжлэг болно.

  1. Кевин Лав болон Тристан Томпсон (Кливленд Кавальерс)

Портланд Трэйлблэйзэрс: Кевин Лав , Тристан Томпсон

Кливленд Кавальерс: Хассан Уайтсайд, Кент Бэйзмор, 2020 оны 1-р тойргийн эрх

Энэ солилцоо хэрвээ бүтвэл хоёр баг хоёулаа өөрсдийн асуудлуудаа шийдлээ л гэсэн үг. Блэйзэрсийн хувьд аварга авсан туршлагатай хоёр сайн тоглогчийг эгнээндээ элсүүлснээр багийнхаа бүрэлдэхүүнийг зузаатгаж, аваргын төлөөх өрсөлдөөнд яригдаж эхэлнэ. Харин Кавальерс баг уналт хийхэд нь туслах гэрээ нь дуусч буй хоёр ахмад тоглогчийг элсүүлнэ. Дээр нь нэмээд 1-р тойргийн эрх.

  1. Кайл Кузма (Лос-Анжелос Лэйкерс)

Миннесота Тимбервулвес: Кайл Кузма, КСП

Лос-Анжелос Лэйкерс: Роберт Ковингтон, Жэйк Лэйман

 

Одоогоор Лэйкерс баг өрнөд бүсийн шилдэг баг хэвээр байгаа боловч тэдэнд плэй-оффын тулаанд хамгаалалт болон алсын зайн шидэлт сайн гүйцэтгэдэг тоглогчид хэрэгтэй. Нөгөө талд Миннесота хотод ахин нэг залуу ирээдүйтэй тоглогч нэмэгдэн КАТ, Уиггинс, Кузма гэх залуу их гурвал бүрдэх боломжтой.

  1. Демар Дерозан ( Сан-Антонио Спөрс)

Даллас Маврикс: Демар Дерозан

Сан-Антонио Спөрс: Тим Хардавай, Жастин Жэксон

Хэрвээ энэ наймаа бүтвэл Даллас хотод галзуу зүйл болно. Дончич болон Порзингис нарын араас Дерозан гуравдагч оноо авагч болон нэмэгдэж, өрнөд бүсэд шилдэг гурвалыг бүрдүүлнэ. Дерозаны хувьд алсын зайн шидэлт асуудалтай ч өөрийн чадвараар оноо авах мөн Лука Дончич амарч байх хугацаанд багаа удирдан тоглуулах тал дээр асуудалгүй. Спөрсийн хувьд Жастин Жэксон гэх залуу тоглогч ирснээр Поповичийн дараагийн эрин үеийн тоглогчид буюу Дерик Уайт, Дежоунтэ Муррай, Брайн Форбес нар дээр нэмэгдэх сайн тоглогч болно.

Мөн эдгээр тоглогч нар дээр нэмэгдэн Андрэ Игуадала, Жэй Жэй Редик зэрэг одоогоор хаашаа явах нь тодорхойгүй боловч аваргын өрсөлдөөнд том түлхэц болох тоглогчид байгаа.

Бид та бүхэндээ NBA-ийн солилцоо наймааны мэдээллийг цаг алдалгүй хүргэх болно.

Б.МӨНГӨНТАМИР

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ХөөрхөнХөөрхөн
1
ЗөвЗөв
1
ГайхмаарГайхмаар
0
ХахаХаха
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж