Шарын голын уурхай дампуурлаа зарлахад ойрхон байна

Хуучирсан мэдээ: 2020.01.13-нд нийтлэгдсэн

Шарын голын уурхай дампуурлаа зарлахад ойрхон байна

Шарын голын уурхай дампуурлаа зарлахад ойрхон байна

Шарын голын нүүрсний уурхай өнгөрсөн долоо хоногоос санхүүгийн хүндрэлээс шалтгаалан үйл ажиллагаагаа зогсоохоос өөр аргагүй байдалд хүрчээ.

“Шарын гол” ХК-ийн олборлосон нүүрсийг төрийн өмчит компаниудад нийлүүлэх үнийг Эрчим хүчний зохицуулах хороо сүүлийн жилүүдэд хатуу тогтоож ирсэн. Тухайлбал, Эрчим хүчний зохицуулах хорооны 2019 оны долдугаар сарын 9-ний өдрийн шийдвэрээр “Шарын гол” ХК-иас “Эрдэнэт” үйлдвэрт нийлүүлэх эрчим хүчний нүүрсний үнийг тонн тутам нь 40500 төгрөг байхаар тогтоожээ.

Гэвч компанийн нүүрс олборлолтын бодит өртөг үүнээс 6000 төгрөгөөр илүү байгаа юм. Энэ зөрөөнөөс үүдсэн санхүүгийн алдагдал компанийн хэвийн үйл ажиллагаанд сөргөөр нөлөөлөх нь ойлгомжтой. Ялангуяа хөрс хуулалтын хоцрогдлыг бий болгож, энэ нь улмаар нүүрс олборлолтын өртөгт нөлөөлж иржээ.

Өнөөдрийн байдлаар компанийн өр 45,6 тэрбум төгрөгт хүрчээ.

“Шарын гол” ХК нь 1965 оноос дотоодын цахилгаан станцуудад нүүрс нийлүүлж ирсэн Монголын ууган уурхайнуудын нэг юм.

А.ТУЛГА

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
27
ХарамсалтайХарамсалтай
7
БурууБуруу
4
ХахаХаха
1
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж