Монголын ТOP-100 менежер News.mn сайтын шинэ хувилбартай танилцлаа

Хуучирсан мэдээ: 2010.03.13-нд нийтлэгдсэн

Монголын ТOP-100 менежер News.mn сайтын шинэ хувилбартай танилцлаа

Гурван жилийн өмнө Монголын хэвлэл, мэдээллийн зах зээл, тэр тусмаа цахим мэдээллийн салбарт шинээр мэндэлж байсан мэдээллийн NEWS.MN сайт ирэх долоо хоногоос эхлэн үйл ажиллагаагаа өргөтгөн, уншигч, хэрэглэгч та бүхэндээ хоёр дахь хувилбараараа бэлэг барих гэж байна.
“Монгол масс медиа” группийн NEWS.MN сайтын хоёр дахь хувилбар нээгдэх гэж буйтай холбогдуулан манай сайттай өнгөрсөн гурван жилийн хугацаанд хамтран ажилласан Монголын шилдэг компани, үндэсний үйлдвэрлэгчдийн ТОP-100 менежерийн уулзалт, хүлээн авалтыг өчигдөр бид зохион байгууллаа. Түүнчлэн энэ үеэр “Монгол масс медиа” группээс эрхлэн гаргаж буй “Үндэстний тойм” сэтгүүлийн албан ёсны нээлтийн ажиллагаа болж, уншигч, хамтран ажилладаг байгууллагын төлөөлөгчдөдөө танилцуулга хийсэн юм.
Ийнхүү өчигдөр NEWS.MN сайтын тестийн хувилбарыг TOP-100 менежер, уригдсан зочиддоо танилцуулсан бол ирэх долоо хоногоос эхлэн хүндэт уншигч, хэрэглэгч та бүхэндээ албан ёсоор NEWS.MN сайтын шинэ дүр төрхийг хүргэх болно.
NEWS.MN  сайтын 2 дахь хувилбар хэрэглэгч та бүхний мэдээлэл авах шаардлага, сонирхолд илүү ойртож, politics.news.mn, biz.news.mn, world.news.mn, art.news.mn, sport.news.mn, family.news.mn, tech.news.mn, yellow.news.mn гэхчлэн 10 салбар сайттай болж байгааг нийт уншигч, хэрэгчлэгч та бүхэндээ уламжлахад таатай байна.
Өнгөрсөн хугацаанд манай сайтаар өдөр бүр зочилж, алдаа, оноо аль алинд нь өөрсдийн үнэт санал бодлоо хуваалцаж байсан NEWS.MN-ийн хамгийн эрхэм түнш, харилцагч болсон нийт уншигч, хэрэглэгч та бүхэндээ талархал илэрхийлье. NEWS.MN сайтын хамт олон уншигч Та бүхний мэдээлэл авах эрхийг дээдлэн ажиллах болно.
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж