Москва хотын Захиргаанаас мэдээлснээр, өнгөрсөн 2019 онд номын сангийн нэгдсэн үнэмлэхээр үйлчлүүлэгчдийн тоо нэмэгджээ. Тус хотод ажилладаг 291 номын сан Нэгдсэн үнэмлэхний үйлчилгээнд нэгдсэн бөгөөд эдгээр номын сангаар дамжуулан иргэд 3,8 сая ширхэг ном авч уншсан байна.
"Номын сангийн нэгдсэн үнэмлэх хүмүүст их таалагдаж байгаа. Яагаад гэвэл номын сан болгонд очиж бүртгэл нээлгэх хэрэггүй. Нэг номын санд нээлгэчихсэн байхад нэг үнэмлэхээр аль ч номын сангаар үйлчлүүлж болох юм” хэмээн Москва хотын Захирагчийн орлогч Наталья Сергунина хэллээ.
Түүний хэлснээр Номын сангийн нэгдсэн үнэмлэхийг 320 мянган хүн авчээ.
Москва хотод нийтдээ 440 номын сан ажилладаг байна.
Холбоотой мэдээ