Оросын театрын үзвэрийн тасалбар өнгөрсөн онд 1,5 хувь орчим нэмэгдэж, 2965-3000 рубль байна хэмээн РИА Новости мэдээллээ.
Оросын нэгэн томоохон банкны картын гүйлгээний театр гэсэн зардлын ангилалд суурилан энэхүү судалгааг хийжээ. Судалгаагаар театрын үзвэрийн үнэ өмнөх жилийнхээс бараг өөрчлөгдөөгүй, 2965-2921 рублийн хооронд байжээ. Тасалбарын төлбөрийн 58 хувийг эмэгтэйчүүд эзэмшдэг картаараа хийсэн байна.
Насны хувьд авч үзвэл 21-29 насныхан 10%, 20-оос доош насныхан дөнгөж нэг хувийг эзэлжээ. Сонирхолтой нь, нэг хувийг эзэлж байгаа 20-иос доош насныхан хамгийн их зардлыг энэ ангилалд гаргасан байна. Тэд дунджаар 5135 рублийг театрын үзвэрт зориулжээ.
“Энэ нь 20-иос доош насныхан театрчилсан үнэтэй шоунд гар татдаггүйг харуулж байна” хэмээн судалгааны дүгнэлтэд өгүүлсэн байна. Гаргаж байгаа зардлын хувьд 20 настнуудын дараа 40-49 насныхан (3264 рубль), гуравдугаарт 30-39 насныхан (3076 рубль) оржээ.
Холбоотой мэдээ