ОХУ-ын Иргэний нэгдсэн бүртгэлийн алба 2019 онд төрсөн хүүхдүүдэд өгсөн хамгийн түгээмэл болон хамгийн содон нэрний жагсаалтыг гаргажээ.
Эрэгтэй хүүхдийн хамгийн түгээмэл нэр нь Артем, Александр, Михаил, Максим, Иван байсан бол охидын хувьд хамгийн түгээмэл нь София, Виктория, Анна, Мария, Алиса байсан байна.
Харин ховор содон нэрний хувьд хөвгүүдэд Порфирий, Властислав, Посейдон, Елисей, Ладамир, охидод Милорада, Феоктиста, Златаслава, Капитолина, Сентябрина, Матрёна, Дива нэрс байжээ.
Өнгөрсөн онд шинээр төрсөн хүүхдүүд хүйсийн хувьд хөвгүүд үл ялиг давамгай байсан байна. Нийт мэндэлсэн шинэ иргэний 51,45% нь хүү байжээ. Шинэ төрсөн хүүхдүүдийн 37% анхны, мөн 37% нь хоёр дахь хүүхэд, 17% нь гурав дахь хүүхэд аж.
Холбоотой мэдээ