Долоо хоногийн өрнийн зурхай 2020.I.14-2020.I.20

Хуучирсан мэдээ: 2020.01.13-нд нийтлэгдсэн

Долоо хоногийн өрнийн зурхай 2020.I.14-2020.I.20

Долоо хоногийн өрнийн зурхай 2020.I.14-2020.I.20

ХОНЬ

Бизнесийн салбарт ажиллагсдын хувьд ашиг орлого далласан таатай үе тохиож байна. Хэрэв та үйлдвэрлэлийн салбарт ажилладаг бол тушаал дэвших өндөр магадлалтай. Бизнесийн орлого, цалин хөлс нэмэгдэх бололтой. Ажилдаа амжилт гаргаснаар өөртөө итгэх итгэл чинь нэмэгдэж, амьдралыг та өөдрөгөөр харах болно. Энэ хэрээр хувийн амьдрал чинь ч таатай байх болно.

ҮХЭР

Идэвхтэй долоо хоног. Долоо хоногийн эхээр чухал гэрээ хэлцэл байгуулна. Шинэ найз нөхөдтэй болж, олон сонирхолтой үйл явдал тохионо. Өөрийгөө шинээр харуулах бололцоог эрэлхийлж, ажилдаа идэвхтэй байгаарай. Долоо хоногийн сүүлээр найз нөхөдтэйгөө цагийг өнгөрөөж, хөгжилдөж зугаацах бололтой. Тэд таныг эрсдэлтэй, адал явдалд уруу татаж магадгүй байна. Ямар ч үед хэт сэтгэл хөдлөлдөө автахаас болгоомжлоорой.

ИХЭР

Таны хувь хүний онцлог чанар илүү тод илрэх болно. Ажилд тань саад хүндрэл гарч болзошгүй. Олон хайр дурлалын явдал гарч ирэх бөгөөд өөрийн зан чанар, халамж хайрыг харуулах боломж олдоно. Янаг амрагийн явдал оргилд хүрч, ганц бие хүмүүс хайраар гэрэлтэж, ханиа олно. Орлого нэмэгдэнэ. Санхүүгийн амжилтад хүрэх сайхан боломж олдоно.

МЭЛХИЙ

Аз жаргалтай байна. Хайр дурлалын харилцаа бүтэмжтэй байж, таны сэтгэл санаа өөдрөг байна. Ажил ихтэй байх төдийгүй орлого нэмэгдэнэ. Гэртээ засвар хийх, шинэ тавилга худалдан авахад таатай. Бизнесээ өргөжүүлэх шинэ боломжийг олж харна. Бусадтай хамтарч ажиллах нь илүү их амжилт дагуулна. Спортоор хичээллэх, ууланд авирах зэргээр идэвхтэй амьдралын хэв маягийг хэвшүүлээрэй.

АРСЛАН

Найз нөхөд болон ажлын шугамын харилцаа холбоонд таатай долоо хоног. Найз нөхөдтэйгөө ихэнх цагийг өнгөрөөх бөгөөд олон шинэ танилтай болно. Ямар нэгэн баярт үйл явдал тохиох магадлалтай. Албан тушаал ахих боломж нээгдэнэ. Таны хичээл зүтгэлээс ихээхэн хамаарч, орлого нэмэгдэх болно. Хайртай хүнээсээ болж шархалж, сэтгэлээр унах магадлалтай.

ОХИН

Хурц ухаан, дээр нь зөн совин, мэдрэмжийнхээ ачаар та айсуй долоо хоногийг баяр баясгалантай өнгөрүүлэх болно. Таны санааг зовоож мэдэх жижиг асуудлууд гарах боловч та хялбархан даваад гарна. Ажилдаа хандах хандлага чинь сайн байх тул долоо хоногийн эцэст та нэлээд олон ажил амжуулснаа мэдрэх болно. Гэр бүлийн, хувийн асуудлууд ч таатай байх бололтой. Аливаа зүйлд өөртөө хэт бардсанаас зарим нэг хүндрэл гарч болзошгүй.

ЖИНЛҮҮР

Амьдралын эрч хүч, урам зориг өндөр байна. Гэр бүл, хосуудын дунд романтик байдал давамгайлна. Хайр сэтгэлээ илчлэх, анхаарлыг нь татах оролдлого амжилттай болно. Өнгөрсөн долоо хоногт хэт их зарлага гарснаас санхүүгийн байдал хүндрэлтэй байна. Шинэхэн танилууд чинь олон талаар тус хүргэх болно. Эрүүл мэндийн байдал сайн байна. Гэхдээ стресс, бухимдалтай үедээ зүрхээ хамгаалах хэрэгтэй.

ХИЛЭНЦ

Таны өмнө олон зам байгаа боловч аль нь ч танд зөв сонголт шиг санагдахгүй. Ажлаасаа түр хөндийрч, хувийн амьдралаа цэгцлэх хэрэгтэй. Дотоод сэтгэлээ сонсохын тулд аль болох ганцаараа цагийг өнгөрүүлэхийг хичээгээрэй. Долоо хоногийн туршид өөрийн жинхэнэ зорилго, хүсэл зоригоо зөв эсэхийг дахин сайн бодож үзээрэй. Орлогын хэмжээ нэмэгдэх боловч таны хүссэн хэмжээнд хүрэхгүй.

НУМ

Хөгжилтэй долоо хоног. Энэ долоо хоногт ажил хэрэгт санаа зовох хэрэггүй. Гэр бүлдээ, найз нөхөд, хайртай хүмүүстэй анхаарлаа хандуулаарай. Зугаацаж, цэнгэхэд заавал их мөнгө зарлагадах шаардлагагүй. Зугаалга, холын аялалд тааламжтай. Найз нөхдийнхөө тусламжтайгаар ажил хэргээ бүтээхэд хялбар байх болно. Бусадтай хамтран ажиллах нь илүү их өгөөжтэй. Удаан хугацаанд санаа зовоож байсан асуудлыг шийдвэрлэж дуусна. Энэ нь танд сэтгэлийн баяр бахдалыг төрүүлэх төдийгүй орлогыг тань нэмэгдүүлнэ.

МАТАР

Ирээдүйн төлөвлөгөө, зорилгоо тодорхойлох үе. Ажил хэргийн холбоотой хүмүүсээс багагүй тусламж дэмжлэг авна. Ажил хэргийн хүрээг тэлэхүйц томилолт, уулзалтад явах нь эерэг үр дүн авчирна. Удирдах албан тушаалтантайгаа сайн харилцаатай байх нь эерэг үр дүн авчирна. Санхүүгийн байдал тань таны хичээл зүтгэлээс ихээхэн хамаарах болно. Мэргэжлээ дээшлүүлэх, сурч боловсроход тааламжтай.

ХУМХ

Энэ долоо хоногт бүх зүйл танаас шалтгаална. Шинэ түншүүдтэй ашигтай харилцаа тогтоож, төслөө амжилттай дуусгаж магадгүй. Өөрийгөө харуулах боломжийг бүү алдаарай. Долоо хоногийн сүүлээр хувийн амьдралд асуудал үүснэ. Энэ нь таны сэтгэлзүйг ихэд ядрааж, туйлдуулах бололтой. Биеийн хүч шаардсан ажил хийх хэрэгтэй.

ЗАГАС

Аливаад бодитой хандах нь давуу тал бий болгоно. Хурдан хугацаанд шийдэх хэрэгтэй ажил таныг самгардуулах бололтой. Та амьдралынхаа мөн чанар, өөрийнхөө хэн гэдгийг мэддэг тул аз жаргалтай байна. Бизнес эрхлэгч хүмүүс том эрсдэл хүлээх бололтой. Олонх загасууд байгалиас заяасан мөн чанараараа хэзээ, ямар үед яах ёстойгоо, ямар шийдвэр гаргахаа мэддэг.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
8
ЗөвЗөв
3
ХахаХаха
2
БурууБуруу
1
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж