ТТЦС төслийн сайн, муу хоёр мэдээ

Хуучирсан мэдээ: 2015.10.14-нд нийтлэгдсэн

ТТЦС төслийн сайн, муу хоёр мэдээ

УИХ-д өргөн барьсан Тавантолгойн төслөө Засгийн газар буцааж авснаас хойш улстөрчдийн дунд өрнөсөн “зодоон” намжсан. Одоогоор “Тавантолгой төслийг хөдөлгөнө” гэсэн Ерөнхий сайдын “мессеж”-ээс өөр мэдээлэл бага байгаа билээ.

Тэгвэл Тавантолгойн ордыг түшиглэн барьж байгаа Тавантолгойн цахилгаан станцтай холбоотой сайн, муу хоёр мэдээ байгааг төслийн удирдагч, Монгол Улсын сайд М.Энхсайхан дуулгаж байна.

Нэг тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт шаардагдаж буй Тавантолгойн цахилгаан станцыг барих хөрөнгө оруулагчаар Франц, Солонгосын хамтарсан “Gdf Suez & Posco Energy” консорциум Японы "Kansai electric power" , "Marubeni corporation" Солонгосын "Daewoo Engineering & Construction" компани шалгарсан.

Оюутолгой төслийн том хөрөнгө оруулагч “TRQ” нь Тавантолгойн цахилгана станц төсөл дээр хөрөнгө мөнгө босгоход туслах үүднээс нэг тэрбум хүртэлх ам.долларын санхүүгийн баталгаа гаргасан байна

М.Энхсайхан сайдын хэлж байгаагаар уг төсөлтэй холбоотой муу мэдээ нь, Францын Засгийн газар нүүрстэй холбоотой бүхий л төслүүдэд санхүүгийн дэмжлэг үзүүлэхгүй байх шийдвэр гаргажээ. Засгийн газрынхаа шийдвэрийг биелүүлэх үүднээс Тавантолгойн цахилгаан станцын төсөлд хөрөнгө оруулахаар ажиллаж байсан GDF/ Posco гэсэн Франц, Солонгосын консорциум төслөөс гарч явахаа мэдэгдсэн аж. Парис хотноо Дэлхийн дулаарлын талаарх “Их уулзалт” болох бөгөөд тус улс нүүрсний эрчим хүчийг дэмжихүй бодлого хэрэгжүүлэхээр болсон юм. Ийнхүү Тавантолгойн цахилгаан станц төсөл нэг том хөрөнгө оруулагчаа алдаж байгааг төслийн удирдагч мэдээлэв.

Харин сайн мэдээ нь, Оюутолгой төслийн том хөрөнгө оруулагч “TRQ” нь Тавантолгойн цахилгана станц төсөл дээр хөрөнгө мөнгө босгоход туслах үүднээс нэг тэрбум хүртэлх ам.долларын санхүүгийн баталгаа гаргасан байна. “Энэ бол төслийн хувьд том чухал үйл явдал бөгөөд Тавантолгойн цахилгаан станц барих төсөлд шалгарсан хөрөнгө оруулагчдаас үлдсэн Японы хоёр болон Өмнөд Солонгосын нэг компанид хөрөнгө босгоход тус болно гэж бодож байна” хэмээн М.Энхсайхан онцлов.

Мөн тэрбээр “TRQ” нэг тэрбум ам.долларын баталгааг цахилгаан станцын төсөлд гаргаж өгч байгаа нь Оюутолгойн далд уурхайн ирээдүйд итгэл авчирсан, Оюутолгой хэмээх мегатөслөөс Тавантолгойн цахилгаан станц гэсэн мегатөсөл төрөн гарах эхлэл гэж үзэж болно” гэв.

Т.СОЛОНГО

 

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж