Эмэгтэйчүүдийн эрүүлжүүлэх: Би эндээс гармаар байна | News.MN

Эмэгтэйчүүдийн эрүүлжүүлэх: Би эндээс гармаар байна

Эмэгтэйчүүдийн эрүүлжүүлэх: Би эндээс гармаар байна

Караоке, баар цэнгээний газрын үйлчлүүлэгчдийн дийлэнх нь бүсгүйчүүд байдаг гэхэд бодит байдлаас хол зөрөхгүй. Үүний нэг нотолгоо нь эрүүлжүүлэхэд саатуулагдах эмэгтэйчүүдийн тоо жилээс жилд нэмэгдэх болсон статистик үзүүлэлт. 

Баасан гаригийн 00:00 цаг.Тээврийн цагдаагийн албаны Төмөр замын цагдаагийн газрын эмэгтэйчүүдийн албадан эрүүлжүүлэх байрны хаалгаар ороход архины эхүүн үнэр хамар цоргино. Сараалжин төмөр хаалганы цаана25-45 насны арав гаруй хөлчүү эмэгтэй нүүр бууруулж буруу харан хэвтэх нь харагдав. Баасан ахын төрсөн өдрийн хэтрүүлэн тэмдэглэснээс тэд эрүүлжүүлэхэд хүргэгджээ.  Тэд согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэж, олон нийтийн гудамж талбайд танхайрсан, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж эр нөхөр, үр хүүхэд, аав, ээж, ах дүү нараа зодож дарамталсан, мөн биеэ авч явж чадахааргүй болтлоо согтсон учраас эрүүлжүүлэх арга хэмжээ авагдсан нь энэ аж.

Эмэгтэйчүүдийн эрүүлжүүлэх эрчүүдийнхээс дээрдэх юм алга. Толгой эргэж, дотор муухайрмаар эхүүн үнэрт нь эрүүлжүүлэхийн цагдаа нар дасчихсан гэмээр. 

"НАМАЙГ ЭНДЭЭС ГАРГА. ЗҮГЭЭР БАЙХАД ЭНД АВЧИРЛАА”

Камерт байх ихэнх эмэгтэй унтаж байсан бол 30 эргэм насны бүсгүй унталгүй, бодлогоширон суух нь анхаарал татав. Төд удалгүй чөтгөр шуламын дүр хувирч, “Намайг эндээс гарга. Зүгээр байхад энд авчирлаа” хэмээн хараал, зүхэл ургаж эхлэв.   Залуу охид цэнгэлээ хэтрүүлснээс болж, харин ахимаг насныхан нийгмийн элдэв асуудал болон гэр бүлийн стрессээ мартахын тулд архи хэтрүүлэн хэрэглэснээр энд ирэхэд хүрдэг аж.

Согтсон эмэгтэйчүүд эрчүүдээсээ долоон дор авир гаргадаг гэнэ. Цагдаа нарын үгэнд орохгүй гөжүүдлэх, хоорондоо зодолдон бие биенээ үсдэж, маажаад унтдаггүй талаар эрүүлжүүлэхийнхэн ярилаа.  Шөнөжингөө “Ус ууя, бие засмаар байна. Би эндээс гармаар байна” гээд  чарлаж, уйлалдах нь төвөгтэй. Гэхдээ тэнд бол энгийн үзэгдэл болсон байна. Хөлчүүрхсэн бүсгүйчүүд дуу дуулах, уйлах бол наад захын үйлдэл.  Үүнд эрүүлжүүлэх байрны алба хаагчид хэдийнээ дасчээ. Тэд согтсон эмэгтэйчүүдийг 24 цаг саатуулан эрүүлжүүлсний дараа харъяа цагдаагийн байгууллагад шилжүүлэн өгдөг аж. Иймэрхүү дүр төрх эрүүлжүүлэх байранд өдөр бүр өрнөнө. 

2019 ОНД 6462 ЭМЭГТЭЙГ ХҮЛЭЭН АВЧ ЭРҮҮЛЖҮҮЛЖЭЭ

Төмөр зам дахь эрүүлжүүлэх байрны албаны хүн "2019 онд нийслэлийн 15 дүүрэг, цагдаагийн газраас согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ гэмт хэрэг зөрчилд холбогдсон, биеэ авч явах чадваргүй 6462 эмэгтэйг хүлээн авч эрүүлжүүлсэн байна. Үүнийг 2018 оны мөн үетэй харьцуулахад 2356 нэгж буюу 57.3  хувиар өссөн үзүүлэлт. Насны хувьд 14-75 насны эмэгтэйчүүд ихээр ирдэг.

Эрүүлжүүлэх байранд эмэгтэйчүүд архины гүн хордлогод орсон байдалтай ирэх нь ихсэж, архинд донтох эмгэгтэй, согтуурах донтой эмэгтэй иргэдийн тоо өсөх хандлагатай болж, охид эмэгтэйчүүд удаа дараа эрүүлжүүлэгдэх явдал их гарч байгаа нь зөвхөн 2019 онд эрүүлжүүлэх байраар үйлчлүүлсэн иргэдийн судалгаанаас харагдаж байгаа юм. Энэ бүх мэдээлэл Монгол Улс эмэгтэйчүүдийнхээ сэтгэл зүй болоод аюулгүй байдалд илүү ихээр анхаарал хандуулах зайлшгүй шаардлага үүссэнийг харуулж байна” хэмээн онцолж байсан юм.

ЭМЭГТЭЙЧҮҮДИЙН АРХИНД ДОНТОХ ЭМГЭГ ЯДУУРАЛ, АЖИЛГҮЙДЛЭЭС ИХЭЭХЭН ХАМААРАЛТАЙ

СЭМҮТ-ийн Донтох эмгэг судлалын клиникийн их эмч Б.Соёлмаа “Эмэгтэйчүүдийн архинд донтох эмгэг нийгмийн байдлаас ихээхэн хамааралтай. Тодруулбал, ядуурал, ажилгүйдлээс болж сэтгэл санаагаар унан, түүнийгээ засах, стрессээ тайлах гэж архи уудаг. Эхний үед найз нөхөдтэйгөө дарвиж, цалин буух, төрсөн өдөр, Баасан гаригийг алгасахгүй баар, цэнгээний газарт ордог. Гэвч энэ нь донтох эмгэг рүү бага багаар хөтөлж, сүүлдээ архины хараат байдалд оруулдаг. Хүн өөрийгөө архинд орно гэж бодохгүй нь тодорхой.

Эмэгтэй хүн эрэгтэй хүнийг бодвол биеийн онцлогоосоо шалтгаалж маш хурдан архинд донтдог онцлогтой. Хүний биед этилийн спирт задалдаг фермент гэж бий. Тэр нь эмэгтэй хүнд сул үйлчилдэг юм. Иймээс монгол эмэгтэйчүүд 2-5 жилийн дотор архины хамааралтай болж байна.

Эмчилгээ нь хүртэл эрэгтэй хүнийхээс хоёр дахин хүнд, бэрхшээлтэй. Донтсон эмэгтэйчүүд ууртай, уцаартай болж, архи уухын тулд худлаа ярьж, хулгай хийн, залилах гэмт хэрэг үйлдэж, зан төрхийн төрөл бүрийн эмгэгтэй болдог” гэлээ.

Өөр нэг тоо баримт дурдвал, 2016-2018 оны хооронд эрүүлжүүлэгдсэн эмэгтэйчүүдийн давтамжийг судлахад жилд хоёр удаа эрүүлжүүлэгдсэн эмэгтэй 377, гурав дахь удаагаа 72, дөрөв дэх удаагаа 22, тав дахь удаагаа 13, зургаа дахь удаагаа дөрөв, долоо дахь удаагаа хоёр, найман удаа эрүүлжүүлэгдсэн эмэгтэй найм байжээ. Мөн 21 эмэгтэй оюутан, 16 эмэгтэй сурагч эрүүлжүүлэгдсэн байна.  

Гэхдээ цагдаа нар архи уусан эмэгтэй хүн бүрийг бариад хорьдоггүй. Хамгийн их анхаарал татаж, сэтгэл эмзэглүүлж байгаа мэдээлэл нь жирэмсэн болон хөхүүл нярай хүүхэдтэй ээжүүд агсамнан баривчлагдан ирдэг. Ийнхүү ирсэн хөхүүл, жирэмсэн ээжүүдийг эрүүлжүүлэх байрны алба хаагчид буцаадаг. Учир нь хөхүүл, жирэмсэн ээжүүдийг аргагүй тохиолдлоос бусад нөхцөлд түр саатуулахыг хориглосон хуультай.

Уг нь  эрүүлжүүлэх байр эвгүй нэршил ч нийгэмд хэрэгтэй объект. Ялангуяа архидан согтуурах явдал ихэссэн энэ үед хамгийн хэрэгтэй тусгаарлах газар. Зөрчлийн  шинжтэй үйлдлийг гэмт хэрэг болохоос нь өмнө таслан зогсоосноор 2019 онд улсын хэмжээнд бүртгэгдсэн эрүүлжүүлэгдсэн хүний тоо өсч, гэмт хэргийн тоо буурсан эерэг үзүүлэлт гарсан байна. 

Гэхдээ хэзээнээс эрчүүдээсээ илүү эмэгтэйчүүд нь агсам согтуу тавьж, балчир үрсээ айлгаж, ичээдэг болчхов. Хэвлийдээ хүртэл үрээ тээчихээд цэнгээний газар хэсэж, айж, ичих нь битгий хэл олны дунд толгой цохиж байгаа нь харамсалтай. Иймээс согтууруулах ундааны нэг удаагийн хэрэглээний үндэсний стандарт хэмжээг тогтоож, хуулийн хатуу бодлого хэрэгжүүлэх шаардлагатай байна. Нэн даруй аргамжихгүй бол савнаасаа бусдыг дийлдэг сархад охид бүсгүйчүүдийг сэвтүүлэх нь.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
48
ХарамсалтайХарамсалтай
10
БурууБуруу
8
ТэнэглэлТэнэглэл
4
ЗөвЗөв
4
ХахаХаха
2
ХөөрхөнХөөрхөн
2
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Холбоотой мэдээ

18 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Дамбажаа 2020-01-13 202.55.188.36

Монгол эмэгтэйчүүд ерөн их с***р самуун явдалтай болжээ муу сайн юмнуудыг сайн дарамтал

Avatar

ерөнхий сайдаа 2020-01-13 202.9.46.220

Нийгэмнээс шалтгаалж байгаа Том асуудал Ажлын Байр байхгүй 18-30 насны Ажилд авдаг . Төрөөс насны хязгаарлалт хийсэн хувь хүн , Албан байгууллага Хувийн хэвшилынхэнд Хориг арга хэмжээ Хөдөлмөрийн Хуульд Зориуд Тугаж Өгөөч!!!

Avatar

Зочин 2020-01-13 178.72.69.34

Аймаар аймаар орой үдэш вар савны хажуугаар өнгөрөхөөр тамхи татсан охид хүүхнүүд залуучууд зөндөө.

Avatar

зочин 2020-01-13 203.91.119.42

Улаанбаатарын хаягтай хүүхнүүд эрүүлжүүлэгдсэн эмэгтэйчүүдийн 95 хувийг эзэлдэг гэнэ.

Avatar

zochin 2020-01-13 202.72.245.123

arhichin bolgoj bgaa ni turiin bodlogo shd, erchuud ni yu ch hiihgui emegtei hunii nuruund hamag achaagaa uuruulcheed yaj ingej yarij bnaa ta nar! gants ajil hiij amidraliin tuluu yavbj bgaa emegteichuudee ingej helhees icheech, deerees ni ardchilal garch kartiin uyes l Mongolchuudiig zoriud arhind oruulj ail burt arhi huvaarilaj bsan bizdee! arhinii orond neg tal nemj uguh ni yasiin? ehleed erchuudii ni jivuuleed odoo emegteichuudii ni jivuuleed duusgaj bna shd!

Avatar

zochin 2020-01-13 202.72.245.123

Esregeeree ene aimshgiin muuhai euuljuuleh gegch gazriihaa chanar strandartiig saijruulah yostoi !!!!! tsagdaa ni gej huchnii baiguullaga boltson boroohoidoj zodoj huniig hel amaar doromjilson yumnuud bdag yum bn lee. Busad ulsad sogtuu huniig tsagdaa ni hamgalaad gert ni hargalzah humuust ni hurgej ugdug, esvel jinhene utgaar ni emnelgiin orchind eruuljuuldeg !!! Ene neg muuhai shorongiinhoo zangaas salmaar baina tsagdaahiihaan!!!

Avatar

Зочин 2020-01-13 202.179.27.65

Нийлж дарвисан бол согтсон нэгнээ гэрт нь хүргэж өгч байгаачээ. Хаяад явчихаар хүчиндүүлнэ хөлдөж үхнэ нүхэнд унана. Санаа зовдоггүй юмуу. Эрүүлжүүлнэ гэдэг авран хамгаалж буй төрийн арга ядсан үйлчилгээ. Харин маргааш нь цагдаа нар аятайхан харьцах хэрэгтэй.

Avatar

Зочин 2020-01-13 139.5.218.101

Одоо хүүтэй хүмүүс их санаа зовдог болсон. Эхнэрүүд нь зодно мөнгө төгрөг нэхнэ дээрэмдэнэ маш аюултай болсон. Идэж уухын дон. Халамж хайр гэж дэмий юм бодоод ч хэрэггүй. Шууд алуулна

Avatar

мөөгий 2020-01-13 103.240.241.110

УБ-Н НАСАНД ХҮРСЭН 1ЭРД НАСАНД ХҮРСЭН5Н ЭМГТЭЙ НООГДОЖ БАЙГААС СЕКСИЙН ДУТАГДАЛД ОРСОН ХҮҮХНҮҮД УУЖ ХАГСААГАА ТАЙЛДАГ ЮМАА, СОЛОНГОСТ 60МЯНГАН МОНГОЛ БАЙГААГИЙН50МЯНГА НЬ ЭР, УУЛ УУРХАЙН 90% НЬ ЭР ХАРИН ХӨДӨӨНИЙ ЭРЧҮҮД ХҮҮХЭН ОЛДОХГҮЙ УУЖ БАЙГАА

Avatar

Иргэн 2020-01-13 103.57.92.110

Эх хүний үүргээ садарлахаар солчихсон эмс дүүрлээ хожим тэр эмээс ямар хүүхэд төрөх юм бүү мэд биологийн ШУ нэгэнт нотолсон зүйл бол с***р эм ээс муу хүүхэд төрдөгийг

Avatar

иргэн 2020-01-13 103.57.92.110

Ёстой үнэн ялангуяа ажил хийдэг охид хүүхнүүд байнга нийлж архидаж баяр ёслол болгоныг өнгөрөөхгүй шүү бүр аймаар

Avatar

хооной 2020-01-13 64.119.18.96

архитай тэмцэе архийг хориглоё гэж хэнч ярьдгаггүй ингэж ярьсан хүнд бүгд дургүй??? харин энэ тухай ярьж байгаа бүх хүмүүс архийг зохисто хэрэглэцгээе гээд уриалаад байдаг ?????? ингэхээр уухаас яахав ууцгаагаа ууцгаа???????????

Avatar

Зочин 2020-01-13 59.153.84.70

Архи хорих хуурай хууль АНУ гаргаад дийлээгүй юм даг, тэгхээр зохистой соёлтой хэрэглээ гэхээс яах билээ

Avatar

Зочин 2020-01-13 103.212.119.104

Ихэнх нь энэ өөдгүй эрчүүдээс болж байгаа юм.

Avatar

Иргэн 2020-01-13 103.57.92.110

Эрчүүдээс илүү аймаар архичид эмсүүд ёс суртахуун бүр ч байхгүй

Avatar

Зочин 2020-01-13 202.55.191.194

НӨХРӨӨ МӨНГӨ ЯВУУЛАХГҮЙ БОЛ САЛНА ГЭЖ БАС АЙЛГАДАГ ГЭЭЧ НААД ХҮҮХНҮҮД ЧИНЬ

Avatar

Зочин 2020-01-13 202.55.191.194

ТЭГЭЭД БАС ЯДУУРЛААС БОЛЛОО ГЭЧИХЖЭЭ ИЧИХ НҮҮРЭЭ ЭЛГЭНДЭЭ НААСАН ХҮМҮҮС ГЭЖ ҮҮНИЙГ ХЭЛНЭ.

Avatar

Зочин 2020-01-13 202.55.191.194

ГАДААДАД ХӨЛСӨӨ ЦУВУУЛАН АЖИЛЛАЖ БАЙЖ ЯВУУЛСАН НӨХРИЙНХӨӨ МӨНГӨӨР НЬ БААРДДАГ МОНГОЛ ЭМЭГТЭЙЧҮҮДИЙН ҮНЭН ДҮР ТӨРХ БОЛ ЭНЭ ШҮҮ ДЭЭ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж