Бага насны гурван хүүхэд гэртээ хоёр хоног харгалзах хүнгүй байжээ

Хуучирсан мэдээ: 2020.01.12-нд нийтлэгдсэн

Бага насны гурван хүүхэд гэртээ хоёр хоног харгалзах хүнгүй байжээ

Бага насны гурван хүүхэд гэртээ хоёр хоног харгалзах хүнгүй байжээ

Хүн ам, орон сууцны тооллогын ажлаар явсан мэргэжилтнүүд 2-7 насны гурван хүүхэд харгалзах хүнгүй, хоол ундгүй хүйтэн гэрт хоёр хоносон байхад нь таарч, хүүхдийн тусгай 108 утсанд дуудлага өгчээ.

Энэ талаар нийслэлийн Статистикийн газраас тодруулахад “Баянгол дүүргийн 22 дугаар хороонд хүн ам, орон сууцны тооллогын судалгаа авч явсан мэргэжилтнүүд өчигдөр /2020.01.11/ гэртээ хоёр хоног хоол ундгүй, харгалзах хүнгүй бага насны гурван хүүхэд байхад нь таарсан. Мэргэжилтнүүд гэрт нь гал түлж, хоол хийж өгч анхны тусламжийг үзүүлж, дүүргийн цагдаагийн хэлтэст хүүхдүүдийг хүлээлгэн өгсөн” гэв.

А.СҮРЭН

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
59
БурууБуруу
35
ХарамсалтайХарамсалтай
6
ЗөвЗөв
4
ГайхмаарГайхмаар
3
ТэнэглэлТэнэглэл
2
ХөөрхөнХөөрхөн
1
ХахаХаха
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж