Улсын харцага О.Хангайн “дэгжин” шуудаг | News.MN

Улсын харцага О.Хангайн “дэгжин” шуудаг

Улсын харцага О.Хангайн “дэгжин” шуудаг

Улсын харцага О.Хангайн “дэгжин” шуудаг

Монгол Улсын Ардчилсан, шинэ Үндсэн хууль батлагдсаны 28 жилийн ой, Монгол Улсын Үндсэн хуулийн өдөрт зориулсан чансаа өндөр 128 бөхийн барилдаан өнөөдөр /2020.01.12/ Монгол бөхийн өргөөнд болж байна. Одоогоор хоёрын даваа үргэлжилж байгаа юм. Уг барилдаанд зодоглохоор Улсын аварга Н.Батсуурь, арслан П.Бүрэнтөгс, Р.Пүрэвдагва, Улсын заан Б.Батмөнх, Б.Соронзонболд, харцага Б.Бат-Өлзий, Д.Анар, Ө.Даваабаатар, Б.Одгэрэл, М.Бадарч, О.Хангай, Н.Золбоо тэргүүтэй бөхчүүд барилдаж байна.

Хүчит бөхчүүдийн дунд Улсын харцага О.Хангайн өмссөн хээтэй шуудаг олны анхаарлыг татаж байв. Монгол бөхийн зодог шуудгийг зөөлөн торгомсог эдлэлээр эсгэж, мяндсан утсаар ирмэглэн шидэж шуудагны гуяны хэсгийг зөөлөн сур буюу арьсаар сүлжэж ханцуйны уяаг мяндсан утас хадгаар хийдэг байна. Зодогны элэг бүс нь хүч чадал, арга мэх, зориг самбаагаар хүчирхэг байх утгыг агуулна. Өнөөгийн бөхчүүд гол төлөв хөх, улаан хоёр өнгийн зодог шуудгийг эрхэмлэн хэрэглэдэг.

Улсын харцага О.Хангайн хувьд өнгөрөгч 2019 оны нэгдүгээр сард Шинэ Үндсэн хууль батлагдсаны 27 жилийн ойд зориулсан улс, аймгийн алдар цолтой 256 бөхийн барилдаанд түрүүлж байсан билээ. Энэхүү барилдааны шөвгийн дөрөвт  Монгол Улсын аварга Намсрайжавын Батсуурь, Улсын арслан Рэнцэнбямбын Пүрэвдагва, Улсын харцага  О.Хангай, Улсын начин Доржийн Анар нар тунаж үлдсэн юм.

А.СҮРЭН

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
6
ТэнэглэлТэнэглэл
4
ЗөвЗөв
1
ГайхмаарГайхмаар
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

8 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2020-01-12 103.229.123.81

Хуульд заамаар юм байна. Энийг нь гадаадынхан хөөрөгдөөд наадмыг маань үгүй хийчихнэ шүү.

Avatar

Зочин 2020-01-12 43.228.129.86

Хангайгийн биш Хангайн гэж бичнэ л дээ. Шуудагны хувьд удахгүй элдэв эсийн дүрс нэмсээр шууд
аг биш дотоож шиг харагддаг болох нь дээ. Уламжлалаа хадгалмаар. Хоёр том улаан хацар шиг .

Avatar

Зочин 2020-01-12 66.181.169.116

Улаан бөгстэй сармагчин байдаг даа?… тэрэнрэхүү харагдана биш үү???

Avatar

Монгол 2020-01-12 66.181.167.254

Энэ Ховдынхон үнэн ёоёо-той!!! Нэртэйгээр нь Баттулга, Хүрэлсүх 2-ын зургийг хэвлүүлчихгүй дээ ккк…

Avatar

Mangar baysaan goe goe 2020-01-12 139.5.218.75

Goe goe,buhchyyl iim l teneg uls shde,ulam iheer ene ni ilerch bval sain bna daa,yagaad gevel er ni buh nertei em ni duuchin nertei zaluus bolchih geed,ajil hiih hyn hovordood bgaa yum

Avatar

Зочин 2020-01-12 103.229.122.253

Энэ чинь их зүгээр харагдаж байна шд. Сармагчин яг ийм улаан бөгстэй байдаг. Бөхчүүд чинь ийм ухаантай өөрсдийгөө лалрын сармагчин гэдгээ олон түмэндээ харуулжээ.

Avatar

sereeter 2020-01-12 59.153.85.73

ха шуудаг биш бандааш шиг л харагдаж байна.

Avatar

Зочин 2020-01-12 103.229.123.144

Тэнэгийн явдалыг юун их юм болгож бичдэг юм, уг нь олноос онцгойрч тэнэгтэхдээ биш барилдахдаа л гол баймаар юм

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж