Улсын харцага О.Хангайн “дэгжин” шуудаг

Хуучирсан мэдээ: 2020.01.12-нд нийтлэгдсэн

Улсын харцага О.Хангайн “дэгжин” шуудаг

Улсын харцага О.Хангайн “дэгжин” шуудаг

Монгол Улсын Ардчилсан, шинэ Үндсэн хууль батлагдсаны 28 жилийн ой, Монгол Улсын Үндсэн хуулийн өдөрт зориулсан чансаа өндөр 128 бөхийн барилдаан өнөөдөр /2020.01.12/ Монгол бөхийн өргөөнд болж байна. Одоогоор хоёрын даваа үргэлжилж байгаа юм. Уг барилдаанд зодоглохоор Улсын аварга Н.Батсуурь, арслан П.Бүрэнтөгс, Р.Пүрэвдагва, Улсын заан Б.Батмөнх, Б.Соронзонболд, харцага Б.Бат-Өлзий, Д.Анар, Ө.Даваабаатар, Б.Одгэрэл, М.Бадарч, О.Хангай, Н.Золбоо тэргүүтэй бөхчүүд барилдаж байна.

Хүчит бөхчүүдийн дунд Улсын харцага О.Хангайн өмссөн хээтэй шуудаг олны анхаарлыг татаж байв. Монгол бөхийн зодог шуудгийг зөөлөн торгомсог эдлэлээр эсгэж, мяндсан утсаар ирмэглэн шидэж шуудагны гуяны хэсгийг зөөлөн сур буюу арьсаар сүлжэж ханцуйны уяаг мяндсан утас хадгаар хийдэг байна. Зодогны элэг бүс нь хүч чадал, арга мэх, зориг самбаагаар хүчирхэг байх утгыг агуулна. Өнөөгийн бөхчүүд гол төлөв хөх, улаан хоёр өнгийн зодог шуудгийг эрхэмлэн хэрэглэдэг.

Улсын харцага О.Хангайн хувьд өнгөрөгч 2019 оны нэгдүгээр сард Шинэ Үндсэн хууль батлагдсаны 27 жилийн ойд зориулсан улс, аймгийн алдар цолтой 256 бөхийн барилдаанд түрүүлж байсан билээ. Энэхүү барилдааны шөвгийн дөрөвт  Монгол Улсын аварга Намсрайжавын Батсуурь, Улсын арслан Рэнцэнбямбын Пүрэвдагва, Улсын харцага  О.Хангай, Улсын начин Доржийн Анар нар тунаж үлдсэн юм.

А.СҮРЭН

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
6
ТэнэглэлТэнэглэл
4
ЗөвЗөв
1
ГайхмаарГайхмаар
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж