Олон нийтийн газраар хүүхдээ дагуулж явахгүй байхыг зөвлөлөө | News.MN

Олон нийтийн газраар хүүхдээ дагуулж явахгүй байхыг зөвлөлөө

Олон нийтийн газраар хүүхдээ дагуулж явахгүй байхыг зөвлөлөө

Олон нийтийн газраар хүүхдээ дагуулж явахгүй байхыг зөвлөлөө

Ханиад томуу, уушгины хатгалгаа өвчлөл буурахгүй байгаа учир эцэг, эхчүүд хүүхдийнхээ дархлааг сайжруулж, шаардлагагүй бол олон нийтийн газраар дагуулж явахгүй байхыг эмч мэргэжилтнүүд сануулж байна. Амьсгалын замын цочмог халдвар болон томуу, томуу төст өвчний идэвхжил, дэгдэлтийн үед хэрэгжүүлэх үйл ажиллагааны хүрээнд Нийслэлийн Эрүүл мэндийн газраас дүүргийн Эрүүл мэндийн төв, Өрхийн эрүүл мэндийн төвийг уртасгасан цагийн хуваарийн дагуу ажиллуулж байгаа билээ.

Өрхийн эрүүл мэндийн төвүүд 2020 оны гуравдугаар сарын 2-ны өдрийг хүртэл:

  • Ажлын өдөр 17.30-19.00 цаг
  • Амралтын бүтэн сайн өдөр 10.00-16.00 цаг хүртэл ажиллана.

Дүүргийн Эрүүл мэндийн төвийн “Хүүхдийн кабинет”

  • Ажлын өдөр 16.00-22.00 цагт
  • Амралтын хагас сайн өдөр 10.00-16.00 цаг хүртэл ажиллаж байна.

Энэ жил гарч буй ханиад, томууны онцлог нь маш өндөр халуурч байгаа аж. Хэрэв хүүхэд халуурсан бол халуун буулгах эм өгөх зэрэг анхан шатны арга хэмжээ аваад эмчид яаралтай үзүүлэх шаардлагатай аж.

Ханиуд томуугаас урьдчилан сэргийлэх аргууд

Амьсгалын замын цочмог халдвар, томуугийн В хүрээний вирусын дэгдэлтийн үед эрүүл мэндийн байгууллагаас өгч буй зөвлөмжийг дагаж, томуугийн халдвараас сэргийлээрэй.

  1. Амны хаалт буюу маскыг гадуур явах, эмнэлгээр үйлчлүүлэх бүртээ хэрэглэх (ханиадтай бол заавал хэрэглэж хэвших)
    2. Бага насны хүүхдийг гадуур авч явахгүй байх, олон нийтийн болон хүн ихээр цугларсан газарт очихоос зайлсхийх
    3. 0-6 сартай нялх хүүхэдтэй айлд зочлохгүй байх, зочин хүлээж авахгүй байх, бага насны хүүхдийг гадны хүнд үнсүүлэхгүй байх
    4. Хүүхэд асрахын өмнө заавал гараа угаах
    5. Дархлаагаа дэмжих (даарахгүй байх, илчлэг чанартай хоол идэх, дулаан хувцаслах, дасгал хөдөлгөөн хийх)
    6. Халуун аарц, аньс, чацаргана, нэрс уух
    6. Гэртээ орж ирэхдээ ам, хамар, хоолойгоо давс, содтой уусмалаар зайлах, гараа савандаж угаах
    7. Цэвэр агаарт гарах
    8. Чийгтэй цэвэрлэгээ сайн хийх (ариутгал халдваргүйтгэлийн бодис байнга ашиглах)
    9. Зөвхөн эмчийн зааврын дагуу эм уух.

А.СҮРЭН

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж