Мөсөнд авиралтын Ази тивийн анхны алтан медалийг Н.Хэрлэн хүртлээ | News.MN

Мөсөнд авиралтын Ази тивийн анхны алтан медалийг Н.Хэрлэн хүртлээ

Мөсөнд авиралтын Ази тивийн анхны алтан медалийг Н.Хэрлэн хүртлээ

Мөсөнд авиралтын Ази тивийн анхны алтан медалийг Н.Хэрлэн хүртлээ

Монголын Уулчдын үндэсний холбооны баг тамирчид БНСУ-ын Чонгсон хотноо зохион байгуулж буй дэлхийн цомын тэмцээнийг зориод байгаа билээ. Нэгдүгээр сарын 10-нд нээлтээ хийсэн Чонгсоны дэлхийн цомын тэмцээн нь Азийн аварга шалгаруулах тэмцээн давхар явагдахаараа онцлог. Өнгөрөгч 2018 онд тус хотод болсон тэмцээнээр ОУХМ Н.Хэрлэн, Д.Энхбаатар нар эх орондоо өвлийн спортын төрлөөр анхны мөнгө, хүрэл медалиудыг авчирч байсан юм.

Тэгвэл энэ жил эх орноо төлөөлөн оролцож буй ОУХМ Н.Хэрлэн мөсөнд авиралтын Ази тивийн аварга шалгаруулах тэмцээнээс хоёр дахь медалиа хүртэж, Монгол Улсын анхны алтан медалийг хүртлээ. Тэрбээр дэлхийн цомын тэмцээнд  хоёр дахь удаагаа шагналт дөрөвпүгээр байрт шалгарсан байна.

Энэ оны Чонгсоны дэлхийн цомын тэмцээнийг 10 дахь жилдээ зохиож байгаа бөгөөд Монгол Улсаа төлөөлөн Сутайн бор клубын тамирчин ОУХМ Н.Хэрлэн, мөн клубын тамирчин спортын дэд мастер Б.Ариунбаяр, “Монголиан экспедишн” клубын тамирчин, спортын дэд мастер Д.Отгонхүү, “Хайрхан аялагч клуб”-ын тамирчин спортын мастер Д.Баасандорж, “Улаанбаатар аялагч клуб”-ын тамирчин спортын мастер Ч.Мандахбаяр нар уг цуврал тэмцээнд оролцож байна.

Тэмцээнд дэлхийн 19 орны 105 тамирчин хурд, техник гэсэн хоёр төрөлд өрсөлдөж байна.

 

А.СҮРЭН

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
68
ЗөвЗөв
9
ХөөрхөнХөөрхөн
9
ГайхмаарГайхмаар
3
ХахаХаха
1
ТэнэглэлТэнэглэл
1
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

13 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2020-01-12 149.28.178.174

videog n hiildee

Avatar

Буянтогтох 2020-01-12 202.55.188.41

Баяр хүргэе амжилт

Avatar

Amgaa 2020-01-12 122.201.22.87

Ok

Avatar

Даваа Хандсүрэн 2020-01-12 192.82.72.243

Эх сурвалжаас мэдээ бэлтгэх хэрэгтэй. 1.Хүүхдүүдийн цол зэрэг зөв бичих
2.Туйлширч,нэг талыг барихгүй байх хэрэгтэй

Avatar

Зочин 2020-01-12 66.181.178.86

Ёстой сайхан мэдээ байна! Томоос том баяр хүргэе!

Avatar

Altaibaatar 2020-01-12 66.181.161.1

dvvdee bayr hvrgie minii dvv enenees ilvvg chadna amjilt hvsie

Avatar

Зочин 2020-01-12 211.171.57.195

Woaw Big Congrats

Avatar

Зочин 2020-01-12 202.55.188.44

Баяр хүргэе.

Avatar

Дорж 2020-01-12 103.229.120.142

Бичсэн зүйлээ эхлээд уншиэ байлдаа. Авцалдаагүй баахан өгүүлбэр хэлхчих юм. Хүчээр л нэг юм таамаглаж уншлаа.

Avatar

ӨВГӨН АХЫН СУРГААЛ 2020-01-12 202.126.89.246

Н.Хэрлэндээ баяр хүргэе! Мөн САЙХАН МЭДЭЭ үргэлж түгээж байдаг NEWS.MN ~ийн хамт олондоо БАЯРЛАЛАА. Хар бараан мэдээллийн энэ их урсгал дунд сайн сайхан мэдээлэл түгээж байвал иргэдийн маань сэтгэл амар, хийж бүтээх их хүслээр дүүрэн байх шиг санагддаг. Улс орны маань ирээдүй ГЭРЭЛТЭЙ БАЙНА

Avatar

ккк 2020-01-12 202.9.40.152

ямар пилдаг вээ чи…

Avatar

Зочин 2020-01-12 103.229.123.193

Зөв шд. Сайхан мэдээ байна. Хар бараан мэдээг атаархаж, жөтөөрхөж амиа хорлохын наагуур байгаа хэдхэн Орк л бичдэг дээ.

Avatar

Зочин 2020-01-12 202.55.188.44

Ядаж насыг нь хүндлээч чи, ККК-ээ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж