Ираны цор ганц Олимпийн медальтан эх орноосоо урважээ

Хуучирсан мэдээ: 2020.01.12-нд нийтлэгдсэн

Ираны цор ганц Олимпийн медальтан эх орноосоо урважээ

Ираны цор ганц Олимпийн медальтан эх орноосоо урважээ

Ираны цор ганц Олимпийн медальт эмэгтэй тамирчин Кимиа Ализадех эх орноосоо урважээ.  Тэрбээр Бямба гаригт Инстаграм хуудсаараа дамжуулан Ираныг бүр мөсөн орхиж буйгаа мэдэгдсэн байна. Кимиа Ализадех нь 2016 онд Рио-де-Жанейрод болсон зуны Олимпийн наадмаас таеквондогийн төрөлд хүрэл медаль хүртсэн юм.

Кимиа Ализадех  нь Ираны улс төрийн системийг худалч, шударга бус, дулдуйдсан, хоёр нүүртэй хэмээн шүүмжилж, цаашид таеквондогоос илүү эрүүл, аюулгүй, аз жаргалтай амьдралыг хүсч байна гэж мэдэгджээ. 21 настай Кимиа Ализадех  нь Ираны олон сая эмэгтэйчүүдийн адил юу өмсөх, юу ярихаа заалгаж ирсэн ч одоо хангалттай гэж үзжээ. Мөн түүнийг Европын орнуудаас уриагүй болохыг онцлон мэдэгджээ. Ираны парламентын гишүүд түүнийг “дүрвэснийг” дуулсныхаа дараа чадваргүй албаныхан хүнээ гадагш нь зугтаалгалаа хэмээн буруутгасан байна.

Кимиа Ализадех   нь ирэх зургадугаар сард Токиод болох зуны Олимпод оролцохоор Нидерландад бэлтгэлээ хийж байсан аж.

Эх сурвалж: Agence France-Presse

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
22
ЗөвЗөв
2
ГайхмаарГайхмаар
1
ХөөрхөнХөөрхөн
1
БурууБуруу
0
ХахаХаха
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж