Меган Маркл Их Британийн хааны гэр бүлд зөрчил үүсгэжээ

Хуучирсан мэдээ: 2020.01.12-нд нийтлэгдсэн

Меган Маркл Их Британийн хааны гэр бүлд зөрчил үүсгэжээ

Меган Маркл Их Британийн хааны гэр бүлд зөрчил үүсгэжээ

Их Британийн хааны гэр бүл Даваа гаригт хуралдаж, Сассексийн гүн Харри болон гүнгийн ахайтан Меган нарыг албан үүргээсээ чөлөөлөгдөх хүсэлтийг хэлэлцэхээр болжээ. Эх сурвалжийн мэдээлснээр хурал Сандрингхам эдлэнд болох ба Их Британийн хатан хаан II Элизабета, ханхүү Чарльз, ханхүү Уильям болон Харри нар оролцох аж. Харин Меган Маркл хуралд Канад улсаас видео дуудлагаар оролцох гэнэ.

Ханхүү Харри болон Меган нар хааны удмын үүрэг хариуцлагаа орхиж, санхүүгийн хараат бус байдлыг олж авахыг хичээж байгаа аж. Мөн тэд Их Британи болон Хойд Америкт тусдаа байх боломжийг хүсч байгаа гэнэ. Меган Марк Канадад эргэн очсоноосоо хойш ээжтэйгээ цагийг өнгөрөөн амарч байгаа бөгөөд хэзээ Их Британид ирэх нь тодорхойгүй байна.

Меган Маркл 2018 онд ханхүү Харритай гэр бүл болж, нэг хүүтэй болсон.

Эх сурвалж: CNN

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ХахаХаха
2
ХарамсалтайХарамсалтай
2
ТэнэглэлТэнэглэл
1
ГайхмаарГайхмаар
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж