Украины нисэх онгоцыг андуурч буудсанаар 176 хүний амийг хөнөөснөө Тегеран Баасан гаригт хүлээн зөвшөөрсөн юм. Үүний дараа Бямба гаригт Ираны шашны тэргүүн Аятолла али-Хаменейг огцрохыг шаардан олон мянган хүн жагсчээ. Жагсагчид Тегеран дахь АНУ-ын Элчин сайдын яамны ойролцоох хуучин Амир Кабир их сургуулийн гадаа цугласан байна. Украины нисэх онгоцны ослоор Ираны 82 иргэн амь үрэгдсэн ба тэдний дурсгалыг хүндэтгэхээр анх жагсаал эхэлсэн аж. Жагсагчид Украины нисэх онгоцны осолд хариуцлага хүлээхийг Аятолла али-Хаменейгээс шаардаж, зарим нь түүнийг “цуст дарангуйлагч” хэмээн хашхирч байжээ.
Ирак дахь АНУ-ын агаарын баазуудыг Ираны талаас пуужингаар харваснаас хэдхэн цагийн дараа Тегеранаас хөөрсөн Украины нисэх онгоц сүйрсэн юм. Онгоцны сүйрлийн дараа Ираны Ерөнхийлөгч Хассан Роухани Украины ард иргэдээс уучлал гуйж, энэ хэргийн буруутанд хариуцлага хүлээлгэхээ амласан юм.
Эх сурвалж: CNN
Холбоотой мэдээ