Трамп Ким Жон Унд төрсөн өдрийн мэндчилгээ илгээжээ | News.MN

Трамп Ким Жон Унд төрсөн өдрийн мэндчилгээ илгээжээ

Трамп Ким Жон Унд төрсөн өдрийн мэндчилгээ илгээжээ

Трамп Ким Жон Унд төрсөн өдрийн мэндчилгээ илгээжээ

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп нэгдүгээр сарын 8-нд Хойд Солонгосын удирдагч Ким Жон Унд төрсөн өдрийн мэндчилгээ илгээснийг Пёньян мэдээлжээ. Гэхдээ тэдний харилцаа цөмийн хөтөлбөрийн яриа хэлэлцээг сэргээхэд хангалтгүй гэдгийг онцолсон байна. Хойд Солонгосын удирдагч Ким Жон Ун нь Дональд Трампад тааламжтай ханддаг байж болох ч түүний хувийн сэтгэгдэл улс орны хэрэгт нөлөөлөхгүй гэж гадаад харилцааны зөвлөх Ким Ке Гваны мэдэгджээ.

Дайсагнасан хоёр орны төрийн тэргүүн нар 2018 онд анх удаа нүүр тулан уулзсан ба цөмийн хөтөлбөрийн гэрээ байгуулах асуудлаар өнгөрсөн онд ч уулзсан юм. Хойд Солонгосын талаас АНУ-ыг эдийн засгийн хоригоо цуцлахыг шаардаж байгаа бол Вашингтон нь Пёньяныг цөмийн хөтөлбөрөө зогсоосны дараа л хоригоо цуцлахаа мэдэгджээ.

Хойд Солонгос нь өнгөрсөн оны сүүлээр хэд хэдэн удаа зэвсгийн туршилт хийж, АНУ-д шахалт үзүүлэхийг оролдсон. Түүнчлэн энэ нэгдүгээр сарын эхээр Ким Жон Ун мэдэгдэхдээ стратегийн шинэ зэвсгээ удахгүй танилцуулна гэсэн юм.

Эх сурвалж: ВВС

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ХахаХаха
2
ГайхмаарГайхмаар
2
БурууБуруу
1
ХөөрхөнХөөрхөн
1
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

4 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2020-01-12 103.57.93.246

Энэ бол улс төрийн заль мэх. Олон сая хүнийг боолчлолоос аврах, цус урсгахгүйгээр, их зардал /дайн хийж/ гаргахгүйгээр дайснаа буулгах зорилготойгоор дипломат тоглоом тоглож байгаа юм. Хойдууд ч мэдэж байгаа. Гэхдээ мэдсээр байгаад л тонгоруулдаг юм. Тэгэх ч ёстой….

Avatar

ҮХДЭЛҮҮД БОДООСОЙ 2020-01-12 202.21.108.149

ЯМАР БОЛОВЧ УЛС ОРНОО УЛС ШИГ АВЧ ЯВНА ГЭДЭГ ХҮЧТЭНИЙГ Ч БӨХӨЛЗӨХӨД ХҮРГЭХ ЮМ. МАНАЙ ХУЛГАЙЧУУДЫГ БОЛ ХУЙГААРАА ҮХСЭН Ч ХЭН Ч ТООХГҮЙ. ЯДУУ БУУУРАЙ ОРНЫ БАЯН БОСС ГЭЖ ЯВСНААС УЛС ШИГ ОРНЫ БААСНЫ БАТГАН БАЙСАН НЬ ХАМААГҮЙ НЭР ХҮНДТЭЙГ МӨНГӨНӨӨС ӨӨРИЙГ БОДОЖ СЭТГЭХЭЭ БОЛЬСОН ҮМХИЙ ӨТНҮҮД ТУНГААДАГЧ БОЛООСОЙ

Avatar

Зочин 2020-01-12 202.21.108.201

Иран цөмийн пуужинтай болчихсон бол өнөөдөр Трамп Ирантай болгоомжтой харилцах байлаа.

Avatar

80-аад оныхны манлай 2020-01-12 172.58.19.155

Цөмийн з****г + стратегийн байрлал = хүчтэй алдах юмгүй хойд солонгос
Трамп хүртэл пядагдаад л

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж