Трамп Ким Жон Унд төрсөн өдрийн мэндчилгээ илгээжээ

Хуучирсан мэдээ: 2020.01.12-нд нийтлэгдсэн

Трамп Ким Жон Унд төрсөн өдрийн мэндчилгээ илгээжээ

Трамп Ким Жон Унд төрсөн өдрийн мэндчилгээ илгээжээ

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп нэгдүгээр сарын 8-нд Хойд Солонгосын удирдагч Ким Жон Унд төрсөн өдрийн мэндчилгээ илгээснийг Пёньян мэдээлжээ. Гэхдээ тэдний харилцаа цөмийн хөтөлбөрийн яриа хэлэлцээг сэргээхэд хангалтгүй гэдгийг онцолсон байна. Хойд Солонгосын удирдагч Ким Жон Ун нь Дональд Трампад тааламжтай ханддаг байж болох ч түүний хувийн сэтгэгдэл улс орны хэрэгт нөлөөлөхгүй гэж гадаад харилцааны зөвлөх Ким Ке Гваны мэдэгджээ.

Дайсагнасан хоёр орны төрийн тэргүүн нар 2018 онд анх удаа нүүр тулан уулзсан ба цөмийн хөтөлбөрийн гэрээ байгуулах асуудлаар өнгөрсөн онд ч уулзсан юм. Хойд Солонгосын талаас АНУ-ыг эдийн засгийн хоригоо цуцлахыг шаардаж байгаа бол Вашингтон нь Пёньяныг цөмийн хөтөлбөрөө зогсоосны дараа л хоригоо цуцлахаа мэдэгджээ.

Хойд Солонгос нь өнгөрсөн оны сүүлээр хэд хэдэн удаа зэвсгийн туршилт хийж, АНУ-д шахалт үзүүлэхийг оролдсон. Түүнчлэн энэ нэгдүгээр сарын эхээр Ким Жон Ун мэдэгдэхдээ стратегийн шинэ зэвсгээ удахгүй танилцуулна гэсэн юм.

Эх сурвалж: ВВС

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ХахаХаха
2
ГайхмаарГайхмаар
2
БурууБуруу
1
ХөөрхөнХөөрхөн
1
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж