Өнгөрч буй долоо хоногт УИХ тэтгэврийн зээлийг тэглэх хуулийн төслийг хэлэлцэн, баталсан. Үүнтэй зэрэгцээд ОУВС Монгол Улсыг 2017 онд байгуулсан гэрээгээ зөрчлөө хэмээн мэдэгдэв.
Тэтгэврийн зээлийг тэглэх хуулийг баталсны дараахан сошиал орчинд Монгол Улсын гурав дахь ерөнхийлөгч Н.Багабандийг 20 сая төгрөгийн тэтгэврийн зээл авсан тухай жиргээчид хэлэлцэх болжээ. Энэхүү дуулиантай холбоотойгоор цахим орчин дахь жиргээчдийн байр суурийг "СОШИАЛААР СОНИН САЙХАН ЮУ БАЙНА" буландаа хүргэж байна.
Н.Багабанди тэтгэвэрийн зээл 20 саяыг оны өмнө туусан байх юм. Үнэндээ хэлэх үг олддоггүй. ҮАБЗ-ийн шийдвэрийг тэжээсэн бяруу Хүүк нь л хэлждээ энэнд. Гүэ нээрээ титэм үгтэй, шудрага царайтай хүмүүс юмаа.
— Munkh-Erdene Baldandorj (@Muugiishdee) January 11, 2020
Үүнд адгийн тэнэг л итгэх байх.
Багабанди тэтгэврийн зээлээр юу хийх юм?— Batjav (@BatjavTs) January 11, 2020
ОУВС-ын хѳтѳлбѳр цуцлагдлаа нѳгѳѳ олон сая долларын асуудал нь нам зогсоно. Хүссэн хүсээгүй БНХАУ-ынхаа кармаанд гүйгээд орохгүй яахав дээ тэ. Гүй ээ мѳн холыг харж комбинаци зохиож байгаам шүү манай дарга нар
— Эрдэнэбат.Д (@erdenebatavia) January 11, 2020
Эцсийн найдвар ОУВС-ийн дургүйг хүргэлээ. ҮАБЗ-ын гурван нөхөр ЖДҮ хулгайчдын хийсэн өр тэглэлт уруудан доройтолруу хөтөллөө. Дараагийн удаа ОУВС болон Дэлхийн санхүүгийн байгууллагууд Монголд туслахааргүй боллоо. МАН-ын 100 жилийн ойгоор Хятадын автономи болох аюул ойртлоо!!!
— Хуульгүй улсын иргэн (@delger_dr) January 10, 2020
Авсан нь мартаж, өгсөн нь буруутдаг хорвоо доо гэж С.Баяр дарга үнэн жиргэжээ. Ханш өснө, ₮ суларна, ЭЗ хор уршиг, ОУВС гарна, жагсаал тэмцэл гээд барагдахгүй. Наанаа тэт/зээл тэглэх ч цаанаа том үр дагавартай, том тохироо явчлаа даа.
— Munkhjargal.J (@munkhjargalpr) January 11, 2020
ОУВС манай ЗГ-ыг гэрээгээ зөрчлөө гэж дээ. Аргагүй дээ мөнгөгүй Монгол баларлаа гээд 5 гаруй тэрбум доллар гуйчихаад өөрсдөө цамаан загнаж тэтгэврийн зээл тэглэж байгааг харсан байлгүй дээhttps://t.co/Lgis4KBAkx
— Мэндсайхан ЭНХСАЙХАН (@Enkhsaikhan_PM) January 10, 2020
Монгол Улсын Үндсэн хуулийн 10 дугаар зүйлд ингэж заасан байдаг. Хэрэв тэтгэврийн зээлийг тэглэсэн хууль нь ОУВС манай улсыг гэрээг зөрчсөн бол Үндсэн хуулийн зөрчил болох юм биш үү pic.twitter.com/ul3cZsn2tj
— П.Баттулга (@battulga_jus) January 11, 2020
тэтгэврийн зээлийг тэглэх “гэмгүй““цагаан сарын өмнөх“ бэлэг бол хямралаас арайхийж гарах гэж бгаа, ОУВС-тай хамтран эдийн засгаа сэргээх 4 жилийн улсын хөдөлмөр зүтгэлийг нэг өдрийн дотор байхгүй болгож, нийгэм эдийн засгаа хамтад сонгуулийн өмнө нь хямралд оруулах “шилдэг“ арга
— Khashchuluun (@hash_chuluun) January 8, 2020
Холбоотой мэдээ