Бээжинг эсэргүүцэгч Тайванийн Ерөнхийлөгч улиран сонгогдов

Хуучирсан мэдээ: 2020.01.12-нд нийтлэгдсэн

Бээжинг эсэргүүцэгч Тайванийн Ерөнхийлөгч улиран сонгогдов

Бээжинг эсэргүүцэгч Тайванийн Ерөнхийлөгч улиран сонгогдов

Хятадыг эсэргүүцэгч Тайванийн Ерөнхийлөгч Цай Инг Вен Бямба гаригт улиран сонгогдлоо. Тэрбээр сонгогчдын саналыг 57 хувийн саналаар ялалт байгуулсан байна. Энэ удаагийн Тайванийн ерөнхийлөгчийн сонгуульд 8.2 сая хүн санал өгч оролцсон нь түүхэн дээд амжилт байв.

Цай Инг Вен сонгуульд ялсныхаа дараа хэлсэн үгэндээ “Тайваньчууд бид чөлөөт ардчилсан амьдралын хэв маяг, эх орноо хэрхэн нандигнадгийг дэлхий дахинд харууллаа. Тайванийг хүчээр буцаан авна гэдэг сүрдүүлгээ Бээжин зогсоох хэрэгтэй” хэмээн мэдэгджээ. Харин бусад нэр дэвшигчдийн хувьд Хятадтай ойр харилцаатай байж, эдийн засгийн ашиг олно гэсэн байр суурийг илэрхийлжээ.

Хятад нь 1949 оны иргэний дайны төгсгөлд Тайванийг өөртөө нэгтгэсэн гэж маргадаг.

Эх сурвалж: ВВС

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
14
ЗөвЗөв
2
ГайхмаарГайхмаар
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж