Монгол Улсын Гавьяат тамирчин Ц.Шаравжамцын Энхийн-Од бол Монголын сагсан бөмбөгийн шинэ од. Тэрбээр амралтаараа эх орондоо ирээд байгаа бөгөөд өсвөр үеийн Улсын аварга шалгаруулах тэмцээнд амжилттай оролцож, “Шилдэг тоглогч”-оор шалгарчээ.
Тэрбээр өнгөрөгч зургадугаар сард Улаанбаатар хотын төв талбайд зохион байгуулсан 18 хүртэлх насны сагсан бөмбөгийн 3х3 төрлийн ДАШТ-д тун амжилттай оролцож, “Мэргэн бууч” буюу хамгийн өндөр оноо авсан тамирчдын жагсаалтыг тэргүүлж байсан удаатай.
Сагсан бөмбөгийн гэр бүлээс гаралтай Ш.Энхийн-Од энэ жил 18 нас хүрэх бөгөөд ааваасаа илүү авьяаслаг болохоо харуулсаар байна.
Ш.Энхийн-Од манай сайтад өгсөн ярилцлагадаа “Монголынхоо нэрийг дуурсгасан NBA-гийн алдартай сагсан бөмбөгийн тоглогч болох мөрөөдөлтэй. Хэрвээ мөрөөдлөө биелүүлбэл эх орондоо сагсан бөмбөгийн академи байгуулахыг хүсдэг” тухайгаа ярьж байсан билээ.
А.СҮРЭН
Тулга 2020-01-12 103.229.122.83
Баяр хүргье. Монголын нэрийг гаргах хүү. Америкт янзын тоглож байгаа, өссөн байсан. Араасаа олон хүүхдүүдийг дагуулаарай.
Tungalagtuya 2020-01-12 182.160.39.64
Estoi sags gej yu baidagiig medruulsen huu shuu. Aav, eej maani 70 garsan buurai, bas 4, 6, 10-tai huuhduudiig hurtel sagsand durtai bolgoson huu dee. Enhiinodiin togloltiig uzne geed gereeree uzdeg bailaa. Sagsan bumbugiig medruulsen huu. Amjilt duudee.
Khaipi 2020-01-12 66.181.191.45
Bayar hurgie! Mongoldoo l shildeg bolj uldeh baih! Uur amjiltand hureh hetsuu!
Зочин 2020-01-12 202.126.89.162
Энхийн-Оддоо Амжилт. Баяр хүргэе.
Зочин 2020-01-12 67.247.8.185
Massaa nemeerei tegvel hol ybna aaa
Зочин 2020-01-12 192.82.68.141
Орхон аймагаас дүүдээ их спортодоо амжилт гаргаарай.Жоохон хүү шүү дээ сэтгэгдэл бичигч атаархагч нарт ажил үйлс чинь яаж бүтэж явдаг юм бол
гэж бодогдохоор….Энэ хүүгийн ахтай нь цэрэгт цуг өвөө эмээ хоёроор их спортын хичээл заалгуулж явлаа.Удмаараа ийм өндөр хүмүүс шүү дээ.Шаравдоржийн ах Буд 2м 5см байсан .Манай цэргийн ангид таарах гутал олдохгүй байсан юм шүүү дээ.
Зочин 2020-01-12 150.129.143.8
Tasarhai togloj baisan. Bulchingiin mass yalgaraad iluu undur iluu hurdtai bna le. Zuvhun uuruu bish bagiin huuhduudee sain togluulj, avarga avsan bna. Mongol ulsiin neriig gargasan tamirchin bolooroi. Good luck boy.
Зочин 2020-01-12 66.181.161.55
Guij bn odoo mass nemldee 18 hurj bga bzde bulchingiin mass nemvel haanach togloson asuudalgushu
Зочин 2020-01-12 103.212.119.73
ААВААСАА ИЛҮҮГЭЖ ХУЦАХАА БОЛЬ ДОО. ҮЕ ҮЕД НЬ Л ДҮГНЭ.