Монгол Улсын Гавьяат тамирчин Ц.Шаравжамцын Энхийн-Од бол Монголын сагсан бөмбөгийн шинэ од. Тэрбээр амралтаараа эх орондоо ирээд байгаа бөгөөд өсвөр үеийн Улсын аварга шалгаруулах тэмцээнд амжилттай оролцож, “Шилдэг тоглогч”-оор шалгарчээ.
Тэрбээр өнгөрөгч зургадугаар сард Улаанбаатар хотын төв талбайд зохион байгуулсан 18 хүртэлх насны сагсан бөмбөгийн 3х3 төрлийн ДАШТ-д тун амжилттай оролцож, “Мэргэн бууч” буюу хамгийн өндөр оноо авсан тамирчдын жагсаалтыг тэргүүлж байсан удаатай.
Сагсан бөмбөгийн гэр бүлээс гаралтай Ш.Энхийн-Од энэ жил 18 нас хүрэх бөгөөд ааваасаа илүү авьяаслаг болохоо харуулсаар байна.
Ш.Энхийн-Од манай сайтад өгсөн ярилцлагадаа “Монголынхоо нэрийг дуурсгасан NBA-гийн алдартай сагсан бөмбөгийн тоглогч болох мөрөөдөлтэй. Хэрвээ мөрөөдлөө биелүүлбэл эх орондоо сагсан бөмбөгийн академи байгуулахыг хүсдэг” тухайгаа ярьж байсан билээ.
А.СҮРЭН
Холбоотой мэдээ