НӨАТ-ын урамшууллын системийн 2019 оны сүүлчийн сугалааны тохирол нэгдүгээр сарын 19-нд “Боловсрол суваг" телевизээр орон даяар шууд явагдана. Энэ удаагийн тохирлоор арванхоёрдугаар сарын 1-ний өдрөөс 31-ний өдөр хүртэл худалдан авалт хийж, системд бүртгүүлсэн төлбөрийн баримтууд хамрагдах юм. Супер шагналын эзэн 60 сая төгрөг хожих ажээ.
НӨАТ-ын тухай хуульд “Нэмэгдсэн өртгийн албан татвар төлөгчийн худалдан авалтад төлсөн НӨАТ-ыг буцаан олгох журам”-ын дагуу жил бүрийн нэгдүгээр улиралд өмнөх онд бүртгүүлсэн е-баримтын хоёр хувийн буцаан олголтыг иргэдийн дансанд шилжүүлдэг билээ. Харин 2020 оны нэгдүгээр сарын 1-нээс Татварын багц хуулийн шинэчлэл хэрэгжиж эхэлснээр татвар төлөгч аж ахуй нэгжийг олон талаар дэмжихийн зэрэгцээ татварын бааз суурь нэмэгдэнэ хэмээн албаныхан үзэж байгаа юм.
Ингэснээр 2020 онд НӨАТ-ын буцаан олголтыг жилд дөрвөн удаа буюу улирал бүрт олгохоор тус хуулинд тусгасан. Өнгөрөгч 2019 оны НӨАТ-ын урамшууллыг 2020 оны нэгдүгээр улиралд багтаах олгох гэнэ.
А.СҮРЭН
Ойдов 2020-01-12 66.181.161.58
Нөат н сугалааны хонжворын мөнгө хэзээ өгөх юм бэ
Зочин 2020-01-12 66.181.178.205
Сугалаанд нэг ч төгрөг хожиж үзсэнгүй ээ, нэг хүнд 50, 100, 200, 500 саяыг өгөхийг л харлаа. Сугалаа чинь луйвар байна аа, одоо болиоч ээ. Эсвэл олон хүнд хүртээмжтэй 1-5 саяын сугалаа явуулаач.
зочин 2020-01-12 66.181.161.78
Энэ сугалаа эхэлсэн цагаас нэг ч төгрөг авсан удаа байхгүй гэвэл үнэмшихүү тэр бол үнэн ямар хүнд сугалаа таардагийг мэдэхгүй л бна худлаа, бас ноотой гэдгийг л хэлье. Хүмүүс 20 -30 мянга хожсон гэдгээс өөр мөнгөн дүн хэлдэггүй шүү дээ тэр нь өдрийн од шиг нэг хоёр хүнд л оногддог бололтой юм билээш дээ ноо ноо нооо
зочин 2020-01-12 66.181.177.221
Сугалаагаа болио сангийн сайдаа. Зүгээр л сугалаанд зарцуулж байгаа зардлаа 2 хувь дээрээ нэмээд 3 – 4 хувь болгоод өгчих. Бүх иргэд дуртай л байх болно. Наад сугалаа чинь но-той биз дээ.
Зочин 2020-01-12 182.160.34.2
би 60 саяыг хожноо.