Ардын жүжигчин Н.Сувдыг “Анна Каренина”-гаар сонгожээ

Хуучирсан мэдээ: 2020.01.12-нд нийтлэгдсэн

Ардын жүжигчин Н.Сувдыг “Анна Каренина”-гаар сонгожээ

Ардын жүжигчин Н.Сувдыг “Анна Каренина”-гаар сонгожээ

Холбоотой мэдээ

Монгол “Анна Каренина”

Монгол “Анна Каренина”

Улсын драмын театрын энэ цаг үеийн сайхан бүсгүйчүүдийн нэг Н.Баярмаа Улсын драмын театрын тайзнаа анх удаа тавигдах "Анна Каренина" жүжгийн гол дүрийг бүтээхээр болсон талаар бид өмнө нь мэдээлсэн.

Тэгвэл уг жүжгийн Аннагийн дүрд тус театрын ахмад жүжигчин Төрийн соёрхолт, Ардын жүжигчин Намсрайн Сувдыг сонгосон талаар драмын театраас зарлаад байна. Үзэгчдийн таамаглаж байгаагаар алдарт "Анна Каренина" сонгодог жүжгийн нас, насны гол дүрүүдийг олон нийтэд зарлаад байгаа бололтой.

Оросын алдарт зохиолч Лев Толстойн “Анна Каренина” жүжгийн зохиолчоор Н.Пүрэвдавга, ерөнхий найруулагчаар Төрийн соёрхолт Н.Наранбаатар нар ажиллаж байгаа билээ.

Харин түүний нөхөр Алексей Каренинд Монгол Улсын гавьяат жүжигчин Б.Жаргалсайхан, соёлын тэргүүний ажилтан Д.Баттөмөр тоглох бол Облонскийд Л.Дэмидбаатар, М.Түвшинхүү нар тоглох гэнэ. Туслах дүрүүдийг Ардын жүжигчин С.Сарантуяа, П.Цэрэндагва, гавьяат жүжигчин Г.Урнаа, Ж.Оюундарь, соёлын тэргүүний ажилтан Б.Одончимэг, М.Тогтохжаргал, С.Болд- Эрдэнэ, Ш.Амгаланбаатар тэргүүтэй 20 орчим уран бүтээлч бүтээх нь ээ. Улсын драмын эрдмийн театрын 2020 оны шинэ бүтээл болох “Анна Каренина” хоёрдугаар сарын 28-нд нээлтээ хийх бөгөөд тасалбар хоёрдугаар сарын 15-нээс худалдаанд гарах аж.

А.СҮРЭН

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
8
ГайхмаарГайхмаар
5
ЗөвЗөв
4
ТэнэглэлТэнэглэл
2
ХарамсалтайХарамсалтай
1
ХөөрхөнХөөрхөн
1
БурууБуруу
0
ХахаХаха
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж