Сурагчдын ачаалал 13 дахин их байна | News.MN

Сурагчдын ачаалал 13 дахин их байна

Сурагчдын ачаалал 13 дахин их байна

Сурагчдын ачаалал 13 дахин их байна

Монголын Ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын ачаалал 13 дахин их байна гэсэн судалгаа гарчээ. Сурагчид өдөрт дунджаар 2-3 цагийг гэрийн даалгавар хийхэд зарцуулдаг байна. Энэ нь хүүхдийн хөгжилд сөргөөр нөлөөлж буй нь уг судалгаагаар батлагджээ.

Олон улсын стандартаас үзэхэд нэгдүгээр ангийн хүүхэд өдөрт 10 минутыг гэрийн даалгавар хийхэд зарцуулах ёстой юм байна. Харин хоёрдугаар ангийн хүүхэд 20, гуравдугаар ангийн хүүхэд 30 минут гэх мэт үргэлжилдэг байна. Гэтэл монголд бага насны хүүхэд гэрийн даалгавар болоод нийгмийн идэвхтэй оролцоогоор хэт их ачаалалтай байдаг судлаачид хэлж байгаа юм. Үүнээс болоод эрүүл мэнд, оюуны хөгжлийн хувьд муугаар нөлөөлөлж байгаа аж.

Энэ талаар Боловсрол судлаач Г.Төмөрзаяа ярихдаа "Гэрийн даалгаврын дарамтаас болоод хүүхдүүд өөрсдийн үзэл бодлоо илэрхийлэх чадамжаа алдаж эхэлж байна. Өөрөөр хэлбэл ачааллаас болоод сэргэлэн цовоо, идэвхтэй хөдөлгөөнгүй болж байна. Уг нь хүүхэд энэ насан дээр тоглож, гүйж, харайж байх атал иймэрхүү үйлдэл хийсэн хүүхдийг хажуунаас хараад гайхаад сууж байх жишээтэй. Тэгэхээр хүүхдэд их даалгавар өгөх тусам ээж, ааваад сайн сургууль гэж боддог байдлаа өөрчлөх хэрэгтэй" гэжээ.

Иймд бага насны хүүхдийн анхаарал төвлөрөлт 10-15 минут л байдаг байна. Энэ хугацаанд хийж чадах хөнгөн, ойлгомжтой даалгавар өгөхийг хүүхдийн эмч зөвлөж байгаа юм.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
18
ЗөвЗөв
2
ГайхмаарГайхмаар
1
ХахаХаха
1
БурууБуруу
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

20 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2020-01-11 59.1.174.151

Нэг судлаачийн өнцгөөс дүгнээд тийм бн гээд нийгэм шуугиж болохгүй олон талаас авч үзэх хэрэгтэй. Хэрвээ судалгааны үр дүн ингэж гарсан бол түүвэр болон судалгааны итгэлцүүр хэмжүүр цаашид арга ямар арга ашиглаж хэний хэмжүүрээр ингэж гаргаад байгаа юм гэдгийг ил тод хэлэх хэрэгтэй. Улс улсын хүмүүсийн зан ааш онцлог гэж нэг юм бас бий. Эсрэг талаас нь бодоод үзхэд бас буруудахгүй л болов уу. Даалгавар өгөхгүй бол яахав багасгавал яахав гэж. болоогүй судалгааг шууд тавьж төөрөгдүүлэх хэрэггүй.

Avatar

Зочин 2020-01-11 103.229.120.47

Дампуурсан систем

Avatar

Altan 2020-01-11 202.55.188.81

Say surguuliin amraltaar 2-r angiin huuhded ugsun daalgawar arai denduu ih bna 4-r surguuliin bagshaa

Avatar

Би Монгол хүн 2020-01-11 202.126.88.197

Сайд дарга нараа багш нараар нь хичээлийг нь бүрэн заалгаж даалгавар өгч хичээлээ заахаас зайлс хийдэг тогтолцоогоо өөөрчлөөч. Дэлхий даяараа шүүмжлээд байхад яагаад гэрийн даалгавараар дараад байдгийм бэ. Дарга нараа хоцрогдсон арга барилаасаа салаачээ. Хэрэггүй хичээлүүдээ хасаачээ. Түүх,нийгэм зэрэг ихэнх хичээлүүдээс онц хэрэгтэй биш хэсгийг нь хасмаар байна. Хүүхдийн толгой хогийн саь биш шүү.

Avatar

Иргэн 2020-01-11 202.9.46.73

Нэг ангид олдон хүүхэд байгаа болон багш залхуу хүүхдүүдтэй ажилахгүй цаг дэмий өнгөрөөдөг гэх мэтзүйлсээс болоод хичээлээ багтаахгүй болохоороо их даалгавар өгдөг юм. Багш нарын хариуцлагыг дээшлүүлэх хэрэгтэй.Багш нар дэмий ярих,өөр юм хийх зэрэгээр сурагчидтайгаа муу ажилдаг.

Avatar

Зочин 2020-01-11 202.126.89.143

Buhel buten hdn tsag shireenii ard ter hdn tsaasnii ard suuchhaar suuldee uur hured zalhaad tgl neg joohon zavsarlii gher bur gerinhan ene neeree yuruusuu yumand tuvlurch chadhaa baitsan gl.tgl bagsh nar hichelin 40minut neeh oligtoi yum yariku hud2 shaltag toichich bid narig zagnasaar bgl garaad yavna tgl shalgaltiin daraa hogchino gl. Tgeel neg amralt 7 honog sungatsan gsn chin bur heterhii ih amraahiin boli2 chihshig uursduu yag odoogiin baidlaar amidraad uzul neeree butkushde

Avatar

зочин 2020-01-11 202.9.46.199

Байлдааны онгоц жолоодход арав дахин илүү ачаалал авдаг гэсэн . Гэтэл хүүхдэд 13 дахин гэдэг ч арай л юм биш үү ..

Avatar

Зочин 2020-01-11 202.55.188.93

Галакси сургуулийн даалгавар арай шүү

Avatar

зочин 2020-01-11 202.9.40.176

Муу малнууд хүүхэд тамлахаа болиоч

Avatar

Үнэхээр сайн багш бол хичээлийн цаг дээр хүүхдийг хөгжүүлж чадна. 2020-01-11 66.181.187.227

Их даалгавар, их хичээл орвол сайн сургууль гэдэг хэвшмэл тогтолцоог eр нь бол ГАНЦ НЭГ САЙН СУРГУУЛИУД баримтлахаа болиод эхэлсэн байна. ӨӨРӨӨР БҮТЭЭЛЧЭЭР СЭТГЭЖ, АРГА БАРИЛАА ӨӨРЧЛӨӨ. БҮГДЭЭРЭЭ ЦАГ ҮEЭСЭЭ ч бас БУСАД УЛСААС Ч ХОЦРОГДОХНЭЭ.

Avatar

Энхбаяр 2020-01-11 202.126.88.133

Bi 10 дугаар ангид сурдаг. Гэрийн даалгавартай бараг 3:4 цаг царцуулж байна

Avatar

ХҮМҮҮСЭЭ БОДДОО 2020-01-11 66.181.180.145

1-р ангийн хүүхдийн амралтаар нь өгсөн 1 өдрийн математик, унших, монгол хэл гээд 3 даалгаврыг хийлгэхэд 2 цаг зарцуулж байна

Avatar

Зочин 2020-01-11 103.229.123.193

Гадаад хэл зааж байгаа гадаад багш нар маш буруу үлгэр үзүүлдэг юм билээ. Хараана, хүүхдүүдийг тэнэгээр нь дуудна, ахлах ангийн охидуудыг эргүүлнэ. Эцэг эх нь энэ талаар бичихээр хүүхдүүдийг нь дарамтлах учир чимээгүй байдаг гэж байна даа. Анхаарах газар байна уу.

Avatar

Зочин 2020-01-11 202.9.47.14

ХЭРЭГТЭЙ НЬ МЭДЭГДЭХГҮЙ НЭГ Л ОЛОН ХИЧЭЭЛ ОРОХ ЮМ ҮҮНЭЭС ЧИНЬ БОЛООД ХҮҮХДҮҮД ЗАЛХАЖ УЛМААР СУРАХ СОНИРХОЛ НЬ БУУРААД БАЙНА. ГОЛ ГОЛ ХИЧЭЭЛЭЭ Л ЧАНАРТАЙХАН ОРООД ХҮҮХДҮҮДИЙН ӨВЛИЙН АМРАЛТЫГ 2 САР БОЛГОЖ БОЛНОО ДОО. ХУУЧИН АРГА БАРИЛ ХӨТӨЛБӨРТЭЙГЭЭ ЗУУРАЛДААД Л ҮХЧИХ ГЭЭД БАЙХ ЮМ. АЛЬ 60 70 ААД ОНЫ АРГА БАРИЛ АНГИ ДҮҮРГЭЛТ ХИЧЭЭЛ ХИЙХ АРГА ХЭЛБЭР ЯГ ХЭВЭЭРЭЭ ШҮҮ. ГЭРИЙН ДААЛГАВАР ХЭНД ХЭРЭГТЭЙ ЮМ. СУРАХ ИДЭВХ СОНИРХОЛЫГ НЬ ТӨРҮҮЛЭХ ШИНЭЛЭГ АРГА ХЭЛБЭР ОЛОЛДОО ТУРШЛАГА СУДЛААЧ

Avatar

хар масс 2020-01-11 150.129.140.88

хүүхэд даалгавараар тамлахаа болиочээ та минь ээ.

Avatar

Зочин 2020-01-11 202.179.24.174

МИНИЙ ХҮҮ УЛСЫН СУРГУУЛЬД СУРДАГ. ӨДӨР 12 ЦАГЫН ҮЕД ГЭРЭЭС ГАРААД ОРОЙ 5 ГЭХЭД ТАРЧИХСАН БАЙХ ЁСТОЙ Ч ТАРААХГҮЙ ХИЧЭЭЛЛЭСЭЭР БАЙГААЛ 6-7 ҮЕД Л ТАРЖ ГЭРТЭЭ ИРЖ БАЙГАА ЮМ. 1-Р АНГИ Л ДАА. ЗА ТЭГЭЭД ЭЭЖ НЬ НЭГ ХООЛ ХИЙСНИЙГ ИДЧИХЭЭД Л ТЭГЭЭЛ ДААЛГАВАРАА ХИЙСЭЭР БАЙГААЛ 10-11 ХҮРДЭГ. УНТАХААСАА ӨМНӨ ЖООХОН ТОГЛОЧИЙ ЮМ ҮЗЧИЙ ГЭЖ ГУЙЖ ХЭСЭГ АНГИЖРААЛ ТЭГЭЭЛ УНТУУЛАХАД НАМ УНТААЛ ӨГЛӨӨ 9-10 ҮЕД БОСНО. ТЭГЭЭЛ ХАЛЬТ ЖООХОН ЮМ ҮЗЭЖ ТОГЛООЛ ЭСВЭЛ ДУУСГААГҮЙ ДААЛГАВАРАА НУХСААР БАЙГААЛ ХУВЦАСАА ӨМСӨӨЛ 12-ТО

Avatar

Зочин 2020-01-11 202.179.24.174

12 ЦАГТАЙ УРАЛДААЛ ГАРЧ БАЙГАА ЮМ. ЭЭЖ НЬ ТУВТ ХҮҮХЭДТЭЙГЭЭ ЗУУРАЛДААЛ ХИЧЭЭЛ НОМЫГ НЬ ХИЙЛГЭСЭЭР БАЙГААД ДАВХАР ЯДАРГААНД ОРЖ БАЙНА. ЭНЭ ЭРҮҮЛ БИШ ТОГТОЛЦООГОО ТЭГЭЭД ӨӨРЧЛӨӨЧЭЭ. ЯМАР Ч БОЛОВСРОЛГҮЙ ГАРУУД ТӨР УДИРДААД ДАРГА ШҮҮ ЮМ ХИЙХ ГЭЭД ЯДАЖ БАЙХАД ТЭРНИЙГ НЬ ЗОГСООЖ БОЛИУЛЖ ЧАДАХГҮЙ БАЙЖ БАГА НАСНЫ БАГА АНГИЙН ХҮҮХДҮҮДИЙГ ХИЧЭЭЛЭЭР ТАМЛАХАА БОЛИХ Л ХЭРЭГТЭЙ. АЧААЛАЛ АВААД САЙН САЙХАНД ХҮРДЭГ БОЛ МОНГОЛЧУУД ӨДИЙД ГЭГЭЭРЭЭД МӨНХИЙН ХУТГЫГ ОЛОХ БОЛСОН. 76-ААС 10 ЖИЛИЙН ХИЧЭЭЛ АСУУХАД ХАРИУЛЖ

Avatar

Зочин 2020-01-11 202.179.24.174

ХАРИУЛЖ ЧАДАХ НЭГ Ч ГИШҮҮН БАЙХГҮЙ Л БАЙХ БОЛНО. АЛГЕБРЫН 6 ТОМЪЁО ХЭЛЭЭД ӨГЧИХ ХЭДЭН ХҮН БАЙХ БОЛ ГЭДЭГ НАДАД СОНИРХОЛТОЙ САНАГДДАГ ЮМ. ГОНЧИГДОРЖ МЭТ НЬ БОЛ ХЭЛЖ МАГАДГҮЙ. САНГИЙН САЙД БОЛОР ГЭЖ НӨХӨР ОЛИМПИАДП ЭНЭ ТЭРЭЭР ЯВДАГ БАЙСАН УХААНЫ ЮМ ЯРЬСАН БАЙНА ЛЭЭ. СҮ БАТБОЛД ГЭЖ НӨХӨР ФИЗИК ЭНЭ ТЭР ОРОЛДДОГ Л БАЙСАН БОЛОЛТОЙ ЮМ БИЛЭЭ. ИХЭНХИ НЬ НИЙГМИЙН УХААНЫ ХУУЛЬ ЭРХ ЗҮЙ ГЭЭД ТОО БАЙГАЛИЙН ШИНЖЛЭЛИЙН ХИЧЭЭЛЭЭС ЗУГТААД АМ НЬ АЖИЛЛАХААС ЦААШГҮЙ ТОЛГОЙГҮЙ ХЭДЭН НӨХДҮҮД Л ТӨР БАРЬЖ БАЙНА ДАА.

Avatar

Зочин 2020-01-11 150.129.140.88

хүүхэд тамлахаа болиочээ та минь ээ

Avatar

Зочин 2020-01-11 103.212.118.95

хувийн балай сургуулиуд ихэнхидээ ийм байгаа, улсынх ч ялгаагүй

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж