Сурагчдын ачаалал 13 дахин их байна

Хуучирсан мэдээ: 2020.01.11-нд нийтлэгдсэн

Сурагчдын ачаалал 13 дахин их байна

Сурагчдын ачаалал 13 дахин их байна

Монголын Ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын ачаалал 13 дахин их байна гэсэн судалгаа гарчээ. Сурагчид өдөрт дунджаар 2-3 цагийг гэрийн даалгавар хийхэд зарцуулдаг байна. Энэ нь хүүхдийн хөгжилд сөргөөр нөлөөлж буй нь уг судалгаагаар батлагджээ.

Олон улсын стандартаас үзэхэд нэгдүгээр ангийн хүүхэд өдөрт 10 минутыг гэрийн даалгавар хийхэд зарцуулах ёстой юм байна. Харин хоёрдугаар ангийн хүүхэд 20, гуравдугаар ангийн хүүхэд 30 минут гэх мэт үргэлжилдэг байна. Гэтэл монголд бага насны хүүхэд гэрийн даалгавар болоод нийгмийн идэвхтэй оролцоогоор хэт их ачаалалтай байдаг судлаачид хэлж байгаа юм. Үүнээс болоод эрүүл мэнд, оюуны хөгжлийн хувьд муугаар нөлөөлөлж байгаа аж.

Энэ талаар Боловсрол судлаач Г.Төмөрзаяа ярихдаа "Гэрийн даалгаврын дарамтаас болоод хүүхдүүд өөрсдийн үзэл бодлоо илэрхийлэх чадамжаа алдаж эхэлж байна. Өөрөөр хэлбэл ачааллаас болоод сэргэлэн цовоо, идэвхтэй хөдөлгөөнгүй болж байна. Уг нь хүүхэд энэ насан дээр тоглож, гүйж, харайж байх атал иймэрхүү үйлдэл хийсэн хүүхдийг хажуунаас хараад гайхаад сууж байх жишээтэй. Тэгэхээр хүүхдэд их даалгавар өгөх тусам ээж, ааваад сайн сургууль гэж боддог байдлаа өөрчлөх хэрэгтэй" гэжээ.

Иймд бага насны хүүхдийн анхаарал төвлөрөлт 10-15 минут л байдаг байна. Энэ хугацаанд хийж чадах хөнгөн, ойлгомжтой даалгавар өгөхийг хүүхдийн эмч зөвлөж байгаа юм.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
22
ЗөвЗөв
2
ГайхмаарГайхмаар
1
ХахаХаха
1
БурууБуруу
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж