УДБЭТ-т өнөөдөр "Богема" дуурь тавигдана

Хуучирсан мэдээ: 2020.01.11-нд нийтлэгдсэн

УДБЭТ-т өнөөдөр "Богема" дуурь тавигдана

УДБЭТ-т өнөөдөр "Богема" дуурь тавигдана

Амралтын өдрийн оройг сонгодог хөгжмийн аялгуун дор амарч, тайвширч өнгөрөөхийг хүсэж буй хүмүүс өнөөдөр /2020.01.11/ Улсын Дуурь Бүжгийн эрдмийн театр /УДБЭТ/-ыг зорихыг санал болгож байна. Учир нь Ж.Пуччинийн "Богема" дуурь амралтын өдрүүдээр буюу нэгдүгээр сарын 11,12-нд УДБЭТ-ийн тайзнаа тавигдах гэж байна.

Хүний сэтгэлийн дотоод ертөнц, залуусын хүмүүсийн үзэл бодол, ил тод сэтгэл хөдлөл болоод дүрийг хурц, тодоор илэрхийлсэн тансаг аялгуу "Богема" дуурийн дүрээр гаргажээ. Тоглолтын эхний өдөр буюу өнөөдөр дуурийн гол дүрд МУГЖ С.Мөнгөнцэцэг, УДБЭТ-ийн гоцлол дуучин Б.Гомбо-Очир, Д.Туяа,  нар тоглох бол хоёрдахь өдөр буюу маргааш нь МУГЖ Ө.Уянга, гоцлол дуучин Б.Батжаргал, Б.Одонзаяа тус тус тоглож, бусад туслах дүрүүдэд УДБЭТ-ийн залуу уран бүтээлчид оролцох юм байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж