Трампын амь насанд халдахыг завдсан Иран эрийг баривчилжээ

Хуучирсан мэдээ: 2020.01.11-нд нийтлэгдсэн

Трампын амь насанд халдахыг завдсан Иран эрийг баривчилжээ

Трампын амь насанд халдахыг завдсан Иран эрийг баривчилжээ

АНУ-ын Палм Бийч хотын цагдаа нар Ерөнхийлөгч Дональд Трампын амь насанд халдахыг завдсан хэмээн нэгэн Иран эрийг Ерөнхийлөгчийн өвлийн ордон гэгддэг Мар-а-Лаго эдлэнгийн ойролцоогоос баривчилжээ.

Сэжигтэй этгээд Мар-а-Лагогоос таван км орчмын зайд оршдог гүүрэн дээрээс баривчлагдсан ба тэрбээр биедээ олон тооны хутга, сүх болон 22 мянган ам.долларын бэлэн мөнгө авч явж байжээ.

Хэдхэн хоногийн өмнө АНУ-ын тусгай ажиллагааны үеэр алагдсан Ираны элитийн хүчний генерал Касем Сулейманиг эцсийн замд нь үдэх ёслол болж, Иранчууд хэдэн арван мянгаараа гарч жагсан олон хоногийн турш гашуудсан юм. Энэ үеэр оршуулгын ёслолыг зохион байгуулагч нэгэн хүн Иран хүн бүр нэг ам.долларын хандив өргөн 80 сая ам.доллар цуглуулж АНУ-ын Ерөнхийлөгчийн толгойг авчирсан хүнд өгч, генералийнхаа өшөөг авцгаая хэмээн уриалсан билээ. Үүнтэй холбогдуулан Ма-а-Лаго орчмын харуул хамгаалалт ч чангараад байсан юм.

Эх сурвалж: RT

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
10
ХахаХаха
4
ГайхмаарГайхмаар
4
ТэнэглэлТэнэглэл
3
ЗөвЗөв
2
БурууБуруу
1
ХарамсалтайХарамсалтай
0
ХөөрхөнХөөрхөн
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж