Украины онгоцыг андуурч сөнөөснөө Иран хүлээн зөвшөөрлөө

Хуучирсан мэдээ: 2020.01.11-нд нийтлэгдсэн

Украины онгоцыг андуурч сөнөөснөө Иран хүлээн зөвшөөрлөө

Украины онгоцыг андуурч сөнөөснөө Иран хүлээн зөвшөөрлөө

Ираны талаас АНУ-ын цэргийн баазууд руу пуужин харвасны дараахан буюу нэгдүгээр сарын 8-ны өглөөний 06.00 цагийн үед Ираны нийслэлээс хөөрсөн Украины зорчигч тээврийн “Beoing 737” онгоц гэнэтийн байдлаар осолдон 176 хүн амь үрэгдсэн билээ.

Ослын шалтгааныг Ираны талаас техникийн доголдол хэмээн мэдэгдэж, ослыг мөрдөн шалгах ажиллагаанд АНУ-ыг оролцуулахгүй, хар хайрцгуудыг “The Boeing” компанид өгөхгүй хэмээн мэдэгдэж байв.

Олон улсын зүгээс дээрх онгоцыг Ираны тал андуурч буудсан гэж сэжиглэж, мэргэжлийн шинжээчид ч онгоц техникийн асуудлаас болж осолдсон гэдэгт эргэлзэж байгаагаа илэрхийлсэн бөгөөд онгоц пуужинд оногдсон байж болзошгүй дүрс бичлэг ч ил болсон юм. Мөн Украин болон бусад улс орнууд хэргийг үнэн мөнийг олохын тулд хамтран ажиллахаа мэдэгдээд байсан билээ.

Энэ бүхний эцэст өнөөдөр өглөө /2020.01.11/ Иран улсын төв телевизээр албан ёсны мэдэгдэл хийж, Иран улс 176 зорчигчтой Украины онгоцыг санамсаргүйгээр андуурч сөнөөсөн гэдгээ хүлээн зөвшөөрчээ. Ираны Гадаад хэргийн сайд Жавад Зариф  өөрийн твиттер хуудсаараа дамжуулан энэ явдалд үнэхээр харамсч буйгаа илэрхийлээд хариуцлагаа хүлээхээ амлан, хохирогчдын ар гэрийнхэнд гүн эмгэнэл илэрхийлж, шаардлагатай бүхий л туслалцааг үзүүлнэ хэмээн мэдэгджээ.

АНУ болон Ираны хооронд үүссэн маш эгзэгтэй цаг мөчид Украины онгоц Ираны хувьсгалт корпусын байрыг чиглэн нисч байсан нь онгоцыг андууран сөнөөхөд хүргэсэн тухай мэдэгдэлд дурджээ. Түүнчлэн дахин ийм аймшигтай алдаа гаргахгүйн тулд хамгаалалт, аюулгүй байдлын системээ улам сайжруулна гээд дээрх ажиллагааг явуулсан цэргийн анги нэгтгэлийг шүүхэд шилжүүлэн зохих хариуцлагыг хүлээлгэнэ гэжээ.

Украины нийслэл Киевыг зорин хөөрсөн “Boein 737” онгоцонд Ираны 82, Канадын 63, Украины 11 /нислэгийн багийн 9 гишүүн/, Шведийн 10, Афганистаны 4, Германы 3, Их Британийн 3 иргэн зорчиж явжээ.

Эх сурвалж: CNN

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
205
ХарамсалтайХарамсалтай
48
БурууБуруу
20
ТэнэглэлТэнэглэл
12
ХахаХаха
10
ГайхмаарГайхмаар
8
ЗөвЗөв
7
ХөөрхөнХөөрхөн
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж