Хүүхэд залуусын дунд алдаршаад буй залуу реппэр Roockie өнгөрсөн шөнө үүрийн 4:00 цагт нэгэн цэнгээний газарт хэвлийн тус газраа хутгалуулжээ. Энэ тухай бичлэг цахим орчинд тархсан ч удалгүй устгагдсан байна. Тэрбээр ГССҮТ-д хүргэгдсэн байна.
Эх сурвалжийн дурдаж буйгаар тэрбээр өчигдөр "I Loft" шөнийн цэнгээний газарт өөрийн төрсөн өдрийнхөө баярт зориулсан арга хэмжээний үеэр халдлагад өртөж, хутгалуулжээ. Түүний төрсөн өдрийн тоглолт уг нь өнөөдөр /2020.01.11/ болох байжээ. Төрсөн өдөртөө өөрийг нь сонсдог, дэмждэг бүх хүүхэд, залуусыг урьсан байжээ.
Тэрбээр удахгүй энэ тухай өөрийн биеэр мэдэгдэл хийж, гэмт этгээдэд зохих шийтгэлийг нь хүлээлгэнэ хэмээжээ.
Холбоотой мэдээ