Өдөөн хатгалгаа зогсоохыг Хойд Солонгост уриалжээ

Хуучирсан мэдээ: 2020.01.11-нд нийтлэгдсэн

Өдөөн хатгалгаа зогсоохыг Хойд Солонгост уриалжээ

Өдөөн хатгалгаа зогсоохыг Хойд Солонгост уриалжээ

АНУ, Япон, Монгол Улсын төлөөлөгчдийн гурван талт уулзалт баасан гаригт /2020.01.10/ АНУ-д болжээ. Энэ үеэр гурван улсын төлөөлөгчид хамтарсан мэдэгдэл гаргасан бөгөөд уг мэдэгдэлд Хойд Солонгосыг баллистик пуужин харвах зэрэг өдөөн хатгалгаа зогсоохыг уриалсан байна.

Уг уулзалтад Монголын талаас ГХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Д.Даваасүрэн оролцсон ба гурван улсын дараагийн уулзалтыг Монгол Улсад зохион байгуулах талаар мөн ярилцжээ.

Хамтарсан мэдэгдэлд “БНАСАУ баллистик пуужин харвах зэрэг өдөөн хатгалгаа зогсоож, НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлийн тогтоолоор хүлээсэн үүргээ биелүүлэхийн зэрэгцээ Сингапурын дээд хэмжээний уулзалтаас гарсан шийдвэрийг хэрэгжүүлэхийн тулд хэлэлцээг бодитоор эхлүүлэх ёстой” хэмээн дурдсан байна. Мөн үүнээс гадна АНУ, Япон улсууд нь Монгол Улстай мөнгө угаах гэмт хэрэгтэй тэмцэх, кибер аюулгүй байдал, хөрөнгө оруулалт, дижитал аюулгүй байдал, эрчим хүч зэрэг салбарт харилцаа хамтын ажиллагаагаа гүнзгийрүүлэх талаар ярилцжээ.

Эх сурвалж: mofa.go.jp

 

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ТэнэглэлТэнэглэл
4
ЗөвЗөв
3
ХахаХаха
1
ХөөрхөнХөөрхөн
1
БурууБуруу
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж