“Boeing 737 Max-ийг алиалагчид бүтээж, сармагчингууд шалгасан” | News.MN

“Boeing 737 Max-ийг алиалагчид бүтээж, сармагчингууд шалгасан”

“Boeing 737 Max-ийг алиалагчид бүтээж, сармагчингууд шалгасан”

“Boeing 737 Max-ийг алиалагчид бүтээж, сармагчингууд шалгасан”

АНУ-ын нисэх онгоц үйлдвэрлэгч “The Boeing” компанийн “Boeing 737 Max” загварын хоёр онгоц таван сарын зайтай осолдож 346 хүний аминд хүрсэн билээ. Энэхүү харамсалтай явдлын улмаас тус хөлгийн нислэгийг дэлхий даяар зогсоож, үйлдвэрлэгчид ч үйлдвэрлэлээ түр хугацаанд зогсоогоод байгаа билээ. Мөн 737 MAX загварын нисэх онгоцны аюулгүй байдлыг мөрдөн шалгах ажиллагаа олон сарын турш үргэлжилж байгаа юм.

Мөрдөн шалгах ажиллагааны хүрээнд тус компанийн ажилчдын 737 MAX загварын талаар хоорондоо солилцож байсан олон зуун бичиг баримт, мессэж, имэйлүүдийг пүрэв гаригт /2020.01.09/ нийтэд ил болгосон байна.

Гэтэл “The Boeing” компанийн ажилтнууд осолдсон загварын онгоц болон АНУ-ын холбооны нислэгийн удирадах газрын /FAA-Federal Aviation Administration/ талаар олон таагүй яриаг өрнүүлж байжээ. Тухайлбал, Индонезид эхний осол гарахаас найман сарын өмнө буюу 2018 оны хоёрдугаар сард нэгэн ажилтан 737 Max хөлгөөр гэр бүлийнхнийгээ нисгэх үү? гэж өөр нэг ажилтнаасаа асуухад “Би лав тэгж чадахгүй” гэж хариулжээ. Мөн өөр нэгэн ажилтан энэ онгоцыг “алиалагчид бүтээж, сармагчингууд шалгаж хүлээж авсан” хэмээн элэглэн, доромжилж байсныг баримт сэлтэд дурджээ.

Түүнчлэн тус компани нь зардал хэмнэх үүднээс нисгэгчдэд практик сургалт явуулахаа зогсоож, компьютерт суурилсан сургалтийг зохион байгуулж байсан гэнэ. Ингээд хоёр удаагийн ослын дараа дахин практик сургалтаа эхлүүлжээ.

Эх сурвалж: CNBC

 

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
12
ХарамсалтайХарамсалтай
4
БурууБуруу
2
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Холбоотой мэдээ

9 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2020-01-11 202.179.31.242

юү ч бүтээдэггүй маниус бол өт хорхой эсвэл бүр нян бактер юм болуу

Avatar

Zochin 2020-01-11 24.46.100.17

Computer hunees deer hariutslagatai bhaa!

Avatar

Зочин 2020-01-11 139.5.217.159

Ста бүгдийг роботжуулахгүй бол хаа сайгүй хариуцлага гэж алгаа

Avatar

Onom 2020-01-11 103.212.117.220

Xexe… bux xevlel medeeller garaad exelchixsen yumiig mongolchuud orchuuldag.

Avatar

зочин 2020-01-11 202.9.46.199

Ажиллаж байгаа компанаа муулдаг Америк ажилтан гэж байхгүй дэ . Тунч үнэмшилгүй сонсогдож байна шүү ..

Avatar

sereeter 2020-01-11 59.153.85.73

одоо онгоцоор аялах нь туршилтын туулай л гэсэн үг шүү дээ нисээд бай нисээд бай нэг өдөр пуужиндуулна шүү дээ.

Avatar

Зочин 2020-01-11 202.21.109.3

manaid neg bgaa bhaa butsaaj uguh heregtein bnadaa neg udur l gai uchirah vii

Avatar

Зочин 2020-01-11 203.169.49.107

Жолоочгүй автомашин бүтээж байгаа хүмүүст маш сургамжтай зүйл болжээ.

Avatar

Зочин 2020-01-11 202.179.27.2

Хүмүүс анх нисэх гэж оролдож байхад шоолж л байсан юм.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж