“Boeing 737 Max-ийг алиалагчид бүтээж, сармагчингууд шалгасан”

Хуучирсан мэдээ: 2020.01.11-нд нийтлэгдсэн

“Boeing 737 Max-ийг алиалагчид бүтээж, сармагчингууд шалгасан”

“Boeing 737 Max-ийг алиалагчид бүтээж, сармагчингууд шалгасан”

АНУ-ын нисэх онгоц үйлдвэрлэгч “The Boeing” компанийн “Boeing 737 Max” загварын хоёр онгоц таван сарын зайтай осолдож 346 хүний аминд хүрсэн билээ. Энэхүү харамсалтай явдлын улмаас тус хөлгийн нислэгийг дэлхий даяар зогсоож, үйлдвэрлэгчид ч үйлдвэрлэлээ түр хугацаанд зогсоогоод байгаа билээ. Мөн 737 MAX загварын нисэх онгоцны аюулгүй байдлыг мөрдөн шалгах ажиллагаа олон сарын турш үргэлжилж байгаа юм.

Мөрдөн шалгах ажиллагааны хүрээнд тус компанийн ажилчдын 737 MAX загварын талаар хоорондоо солилцож байсан олон зуун бичиг баримт, мессэж, имэйлүүдийг пүрэв гаригт /2020.01.09/ нийтэд ил болгосон байна.

Гэтэл “The Boeing” компанийн ажилтнууд осолдсон загварын онгоц болон АНУ-ын холбооны нислэгийн удирадах газрын /FAA-Federal Aviation Administration/ талаар олон таагүй яриаг өрнүүлж байжээ. Тухайлбал, Индонезид эхний осол гарахаас найман сарын өмнө буюу 2018 оны хоёрдугаар сард нэгэн ажилтан 737 Max хөлгөөр гэр бүлийнхнийгээ нисгэх үү? гэж өөр нэг ажилтнаасаа асуухад “Би лав тэгж чадахгүй” гэж хариулжээ. Мөн өөр нэгэн ажилтан энэ онгоцыг “алиалагчид бүтээж, сармагчингууд шалгаж хүлээж авсан” хэмээн элэглэн, доромжилж байсныг баримт сэлтэд дурджээ.

Түүнчлэн тус компани нь зардал хэмнэх үүднээс нисгэгчдэд практик сургалт явуулахаа зогсоож, компьютерт суурилсан сургалтийг зохион байгуулж байсан гэнэ. Ингээд хоёр удаагийн ослын дараа дахин практик сургалтаа эхлүүлжээ.

Эх сурвалж: CNBC

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
12
ХарамсалтайХарамсалтай
4
БурууБуруу
2
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж