Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, ардын багш, гавьяат хуульч, доктор, профессор Б.Чимид багшийн нэрэмжит шүүх эрх мэдлийн болон хууль сахиулах байгууллагын ажилтан, сургалт, эрдэм шинжилгээний байгууллагын багш, судлаач, оюутны эрдэм шинжилгээний шилдэг илтгэлийн уралдаан амжилттай болж өндөрлөлөө. Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, ардын багш, гавьяат хуульч, доктор, профессор Б.Чимидийн нэрэмжит шүүх эрх мэдлийн болон хууль сахиулах байгууллагын ажилтан, сургалт, эрдэм шинжилгээний байгууллагын багш, судлаач, оюутны эрдэм шинжилгээний шилдэг илтгэлийн уралдааныг Үндсэн хуулийн өдөрт зориулан жил бүр, уламжлал болгон Монгол Улсын Үндсэн хуулийн цэц, Хууль зүйн үндэсний хүрээлэн, МУИС-ийн Хууль зүйн сургууль, Удирдлагын академи, ШУА-ийн Философийн хүрээлэн, Чимид сан, Монголын хуульчдын холбоо, Ханнс-Зайделийн сан, Эрх зүйт ёс сан, Хууль зүйн судалгааны бүтээлийн цахим сан Легал Дата зэрэг байгууллагууд хамтран зохион байгуулж байна.
Энэ удаагийн илтгэлийн уралдаанд судлаачийн салбарт эрх зүйч, хуульч, өмгөөлөгч, магистрант, докторант гээд нийт 6 илтгэл, оюутны салбарт МУИС-ийн Хууль зүйн сургууль, Их засаг олон улсын их сургууль, Отгонтэнгэр их сургууль, Дотоод хэргийн их сургуулийн оюутнуудаас 14 илтгэл ирүүллээ.
Уралдааны эцсийн шатны шалгаруулалтын дүнгээр судлаачийн салбарт:
- Тэргүүн байрт: С.Асланбек” Монгол Улсын Үндсэн хууль дахь үндэсний баялгийн сангийн тухай зохицуулалт ба олон улсын туршлага”;
- Дэд байрт: Шалгараагүй болно.
- Гутгаар байрт: Шалгараагүй болно.
- Тусгай байрт: Г.Оюундарь “Нам байгуулах шалгуурыг монгол улсын үндсэн хуулийн нэмэлтээр бүрдүүлсэн нь хүний эвлэлдэн нэгдэх эрхийг хязгаарласан эсэх талаарх судалгаа” сэдэвт илтгэл тус тус шалгарлаа.
Оюутны салбарт:
- Тэргүүн байрт: Л.Энхтайван “Нутгийн өөрөө удирдах ёс дахь хууч хамаарал буюу ардын депутатуудын хурлын хэв маяг, түүнийг халж үндсэн хуулийн үзэл баримтлалд нийцүүлэх нь”
- Дэд байрт: Б.Лхагважаргал, Х.Норовсүрэн “Нутгийн өөрөө удирдах байгууллагын хараат бус, бие даасан байдлыг Үндсэн хуулиар хамгаалах нь”
- Гутгаар байрт: Ч.Сонинбаяр “Хойч үеийнхний хүрээлэн буй орчны эрх, ашиг сонирхлыг хамгаалах нь”
- Тусгай байрт: Б.Тогмидсүрэн “Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах асуудал ба Үндсэн хуулийн цэцийн оролцоо”
- Б. Сэрдамба, П. Аззаяа “Монгол дахь улс төрийн намын эрх зүйн орчин ба улс төрийн эрх чөлөө” сэдэвт илтгэл тус тус шалгарлаа
Холбоотой мэдээ