Хун шувуу манай оронд хавар ирж, намар халуун орныг зорьдог. Гэтэл энэ намар Хөвсгөл нуурт намаржсан хос хун халуун орныг зорилгүй үлдсэн байна. Нуур бүхэлдээ хөлдсөн учир байрлах газаргүй болсон хунгуудыг одоо дулаан байранд тэжээж байгаа аж.
Тодруулбал, нуурын мөсний хажууд идэш тэжээлгүй байсан хунгуудыг нутгийн иргэн гэртээ аваачин тэжээж байгаад Хөвсгөлийн Улсын тусгай хамгаалалттай газар /УТХГ/-ын хамгаалалтын захиргаанд мэдэгдэн, шувуудыг дулаан байранд байлгахыг хүсчээ.
Иргэний хүсэлтийн дагуу Хөвсгөлийн УТХГ-ын хамгаалалтын захиргааны албан хаагчид нутгийн айлд өвөлжиж байсан хоёр хун шувууг хамгаалалтын захиргааны хашаанд тээвэрлэн ирж тэжээж эхэлсэн байна. Шувууд ямар нэгэн гэмтэл бэртэл, шарх сорвигүй, хэвийн байгаа юм байна. Тэднийг өдөрт гурван удаа нухаж зөөллөсөн талхаар хооллодог аж.
Холбоотой мэдээ