БНХАУ өөрсдийн түүх соёл, зан заншил, ёс уламжлалаа ихээр дээдэлдэг улс. Үүнийхээ дархлаа болгож үндэсний хэл бичгээ маш сайн хамгаалдаг. Гадаад үг хэллэг, шинэ нэршил, томьёог зайлшгүй өөрийн хэл, бичигтээ хөрвүүлэн буулгадаг. Тэр чигээр нь авч хэрэглэнэ гэсэн ойлголт байхгүй.
Энэ бол тусгаар улсын хувьд хамгийн том дархлаа. Үүнийг улам бэхжүүлэхийн тулд хятад хүүхдүүд бага, дунд сургуульдаа зөвхөн дотоодын эрдэмтэн, зохиолчдын ном, сурах бичиг сурах болжээ. Өөрөөр хэлбэл урд хөршийн бага, дунд сургуульд гадаадын сурах бичиг, ном зохиолыг хичээлийн хөтөлбөртөө ашиглах хориотой болсон гэсэн үг. Тэр байтугай албаны баримтдаа "Хүүхдийн сурах бичиг нь улс, үндэстэн, коммунист намын хүсэл, эрх ашиг, сонирхлыг илэрхийлсэн байх ёстой" хэмээн заасан байдаг байна.
Үүнээс гадна сургалтын материалуудад хятад ахуй соёл, амьдралын хэв маяг, гүн ухаан, марксизмын онол зармыг тусгасадаг байна. Энэ бүхэн нь улсын ирээдүй болсон хүүхэд багачуудыг хятад хүн болгох, коммунист намын нөлөөг бэхжүүлэхэд чиглэсэн гэдэг нь тодорхой юм.
Холбоотой мэдээ